Sunday, January 13, 2013

Харцага цолтны хүндэтгэлийн барилдаанд гарьд Рагчаа түрүүллээ

Монгол улсын ХАРЦАГА цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан /2013.01.13/ шинэ Үндсэн хууль батлагдсаны ойн өдөр болж өндөрлөлөө. Уг барилдааныг МҮБХ, “Жем Хужирт” ХХК-тай хамтран зохион байгуулав. 

Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг 2006 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд анхны барилдаанд у.х Г.Элбэг түрүүлэн, у.н Ду.Батбаяр үзүүрлэж, у.з Д.Рагчаа /у.г/, у.х Г.Ганхуяг нар их шөвөгт шалгарч байв. 2008 он /01.26/-д у.г И.Доржсамбуу түрүүлэн, у.з Ц.Мягмарсүрэн үзүүрлэж, у.х Э.Батбаатар, Л.Пүрэвжав нар их шөвөгт., 2009 он /01.25/-д у.х Л.Пүрэвжав түрүүлэн, у.ар Д.Азжаргал үзүүрлэж, у.з Д.Рагчаа /у.г/, у.н Т.Өсөх-Ирээдүй /у.х/ нар их шөвөгт., 2010 он /01.24/-д у.з М.Өсөхбаяр түрүүлэн, ц.х.а А.Бямбажав /у.х/ үзүүрлэж, у.з Б.Соронзонболд, у.х Л.Пүрэвжав нар их шөвөгт., 2011 он /01.22/-д у.з М.Өсөхбаяр дахин түрүүлж, у.н Г.Эрхэмбаяр /у.ар/ үзүүрлэн, у.ар Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар нар шөвөгт., 2012 он /01.22/-д у.ар Х.Мөнхбаатар түрүүлэн, у.з Д.Рагчаа /у.г/, үзүүрлэж, у.г Ж.Бат-Эрдэнэ, у.з Ч.Санжаадамба нар их шөвөгт тус тус шалгаран барилдаж байсан билээ.

Харин 7 дахь удаагийн буюу өнөө жилийн барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Д.Рагчаа, Н.Ганбаатар, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Т.Санчир, А.Бямбажав нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулан зодоглосноос:

Түрүү: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Хүч СХ, ХУД-ийн ЦХ, “Макс” группын бөх улсын гарьд Дамбийн РАГЧАА

Үзүүр: Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хүч СХ, “Туушин” ХХК–ийн бөх улсын гарьд Нямдоржийн ГАНБААТАР

Их шөвөгт: Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, үйлдвэр худалдааны “АПУ” ХК–ийн бөх улсын харцага Төмөрбаатарын САНЧИР., Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Хөтлийн цемент шохой” ХК–ийн бөх улсын өсөх идэр начин Батнасангийн ГОНЧИГДАМБА нар шалгаран үлдэв.

Гурвын даваа:
1. у.ар Х.Мөнхбаатар – а.з Д.Дарханбаатар
2. у.г Д.Рагчаа – а.х Э.Нямаа
3. у.г Н.Ганбаатар – а.з Б.Эрдэнэбаяр
4. у.з Д.Баасандорж – а.а Ж.Батбилэг
5. у.з М.Өсөхбаяр – а.з Т.Занданбат
6. у.з Б.Соронзонболд – а.а М.Бадарч
7. у.х Л.Пүрэвжав – а.х Б.Батжаргал
8. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.х О.Батцэнгэл ??
9. у.х Ц.Содномдорж – а.н О.Цээбалдовжир
10. у.х Т.Санчир – а.а Ж.Наранбаатар
11. у.х А.Бямбажав – а.а А.Давааням
12. у.н Б.Гончигдамба – а.х.а А.Алтанхуяг
13. у.н Б.Насандэлгэр – а.а Ш.Дарханбат
14. у.н Л.Гантулга – а.н О.Түмэндэмбэрэл

15. у.н Л.Нямсүрэн – с.з Ш.Пүрэвгарьд
16. у.н Ш.Тогтохбаяр – а.а Х.Мэндбаяр
17. у.н Б.Батмөнх – а.х.а Ч.Батчулуун
18. у.н Б.Сангисүрэн – а.н Д.Бадамгарав
19. у.н Б.Амарзаяа – а.а Г.Ганцоож
20. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.н Б.Хаш-Эрдэнэ
21. а.х.а Ш.Шинэбаяр – ц.х Б.Хишигбаатар
22. а.х.а Б.Одгэрэл – а.з С.Ган-Идэр
23. а.а Д.Болдбаатар – а.а Б.Бат-Орших
24. а.а Б.Баатарцол – а.а Э.Ванданцэрэн
25. а.а Т.Баасанхүү – а.а Н.Батсайхан
26. а.а Л.Лха-Очир – а.а Д.Энхбат
27. а.а П.Мөнхбат – а.а Г.Батням
28. а.а Д.Батдорж – а.а Т.Мягмарсүрэн 

Дөрвийн даваа:
1. у.ар Х.Мөнхбаатар – с.з Ш.Пүрэвгарьд
2. у.г Д.Рагчаа – а.х Б.Батжаргал
3. у.г Н.Ганбаатар – а.а Э.Ванданцэрэн
4. у.з Д.Баасандорж – а.а Н.Батсайхан
5. у.з М.Өсөхбаяр – а.а Д.Энхбат
6. у.з Б.Соронзонболд – а.а Ш.Дарханбат
7. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.а Д.Батдорж
8. у.х Ц.Содномдорж – а.а П.Мөнхбат
9. у.х Т.Санчир – а.а Д.Болдбаатар
10. у.х А.Бямбажав – а.а Х.Мэндбаяр
11. у.н Б.Гончигдамба – а.х.а Б.Одгэрэл
12. у.н Л.Гантулга – а.х.а Ш.Шинэбаяр
13. у.н Б.Батмөнх – а.х.а Ш.Мөнгөнбаатар
14. у.н Б.Сангисүрэн – у.н Б.Амарзаяа

Тавын даваа:
1. у.ар Х.Мөнхбаатара.а Б.Батдорж
2. у.г Д.Рагчаа а.х.а Ш.Мөнгөнбаатар
3. у.г Н.Ганбаатар – у.н Л.Гантулга
4. у.з М.Өсөхбаяр – у.х Т.Санчир
5. у.з Б.Соронзонболд – у.х А.Бямбажав
6. у.х Ц.Содномдорж а.а Н.Батсайхан
7. у.н Б.Гончигдамба – у.г Б.Сангисүрэн

Зургаагийн даваа:
1. у.г Д.Рагчаа – Гоц мөргөв   
2. у.г Н.Ганбаатар – а.а Н.Батсайхан
3. у.х Т.Санчира.а Б.Батдорж
4. у.х А.Бямбажав – у.н Б.Гончигдамба

Долоогийн даваа:
1. у.г Д.Рагчаау.х Т.Санчир   
2. у.г Н.Ганбаатар – у.н Б.Гончигдамба

Наймын даваа:
1. у.г Д.Рагчаа – у.г Н.Ганбаатар

1 comment:

  1. 3-ийн даваанд Өсөх-Ирээдүй харцагатай хэн барилдсан бэ TV-ээр үзсэн болохоор сайн харж чадсангүй. undesniibukh.mn-д а.х О.Батцэнгэл гэсэн байна.

    ReplyDelete