Monday, October 01, 2012

“Монгол бөх гиннест-6016 бөх”-ийн барилдааны анхны ойн наадамд у.н Энхбат түрүүлэв

2011.09.17-25-ны өдрүүдэд “Монгол бөх гиннест-6016 бөх”-ийн барилдаан Улаанбаатар хотноо болж, Монгол түмний гайхамшигт өв соёл Монгол бөхөө Дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд бүртгүүлсэн билээ.

Дээрхи түүхэн үйл явдлын нэг жилийн ойн нэрэмжит хүчит 192 бөхийн барилдаан /2012.09.30/ болж, уг барилдаанд у.г Ж.Бат-Эрдэнэ, у.х Т.Амартүвшин, Ц.Содномдорж, Э.Батбаатар, А.Бямбажав, өсөх идэр начин Ш.Уламбаяр, Э.Энхбат, Б.Гончигдамба нарын тэргүүтэй бөхчүүд уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулан зодоглосноос:

Түрүү: Булган аймгийн Могод сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Хангарьд СХ, “Мэдээлэл холбоо сүлжээ” төрийн өмчит ХХК-ийн бөх улсын өсөх идэр начин Эрдэнэбилэгийн ЭНХБАТ

Үзүүр: Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0131-р анги, “Алтай констракшн” ХХК-ийн бөх у.г Жанцангийн БАТ-ЭРДЭНЭ

Их шөвөгт: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос” группын бөх у.х Цэдэвийн СОДНОМДОРЖ.

Дөрвийн даваа:
1. у.г Ж.Бат-Эрдэнэ – а.н Б.Хаш-Эрдэнэ
2. у.х Т.Амартүвшин – а.н Т.Ядамсүрэн
3. у.х Ц.Содномдорж – а.з Д.Анхбаатар
4. у.н Э.Энхбат – а.а Д.Амарсайхан
5. у.н Б.Гончигдамба – а.а Н.Батсуурь
6. у.н Ду.Батбаяр – а.а Н.Ганзориг
7. у.н П.Ганхүү – а.а Л.Цэрэнтогтох
8. у.н Б.Батмөнх – а.а Л.Лха-Очир
9. у.н М.Эрдэнэбат – а.а Бо.Батжаргал
10. у.н Б.Сангисүрэн – а.а Т.Баасанхүү
11. у.н А.Батмөнх – а.х.а Ш.Шинэбаяр
12. у.н Б.Амарзаяа – у.н Ц.Одбаяр

Тавын даваа:
1. у.г Ж.Бат-Эрдэнэ – а.н Т.Ядамсүрэн
2. у.х Ц.Содномдорж – а.а Т.Баасанхүү
3. у.н Э.Энхбат – а.а Н.Ганзориг
4. у.н Б.Амарзаяа – а.а Л.Цэрэнтогтох
5. а.х.а Ш.Шинэбаяр – а.а Н.Батсуурь
6. а.а Бо.Батжаргал – а.а Л.Лха-Очир

Зургаагийн даваа:
1. у.г Ж.Бат-Эрдэнэ – а.а Л.Цэрэнтогтох
2. у.х Ц.Содномдорж – а.а Л.Лха-Очир
3. у.н Э.Энхбат – а.а Н.Батсуурь

Долоогийн даваа:
1. у.г Ж.Бат-Эрдэнэ – Гоц мөргөв
2. у.х Ц.Содномдорж – у.н Э.Энхбат

Наймын даваа:
1. у.г Ж.Бат-Эрдэнэ – у.н Э.Энхбат

1 comment:

  1. hudlaa..10/01/2012

    enhbat garidiin duuren erembetei buh. sodnom, baterdene ene ter bol hudlaa... doping.

    ReplyDelete