Saturday, September 29, 2012

Т.Мөнхтуяа ДАШТ-ний 10 дахь медалийг эх орондоо авчирч чадлаа

Эмэгтэйчүүдийн чөлөөт барилдааны 23 дахь удаагийн ДАШТ 27-29-нд Канадын Страткона хотноо болж буй билээ.
59кг-ын жинд зодоглосон “Хангарьд” клубын тамирчин, ОУХМ Тунгалагийн Мөнхтуяа хүрэл медалийн эзэн болж эмэгтэйчүүдийн ДАШТ-ний медалийн буухиаг үргэлжлүүллээ. 

Манай бөх эхний тойрогт Канадын бөх Мишель Фаззариг 1:0, 0:1, 3:1 оноогоор., 2-р тойрогт АНУ-ын бөх Лейф Эвелин Жейнсийг 3:0, 0:1, 3:1 оноогоор тус тус хожиж, улмаар мөнгөн медалийн төлөөх барилдаанд Беларусийн бөх Залина Сидаковатай таарч 0:2, 0:1 оноогоор хожигдов.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн тамирчин Шеоран Шилпиг 2-р үед цэвэр ялснаар медалийн давцанд зогсож, Монголын чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн ДАШТ-ний 10 дахь медалийг эх орондоо авчирсан бас нэгэн содон амжилтын эзэн болов оо...

/Тод: Алтан медаль 1 (С.Батцэцэг-2010), мөнгөн медаль 3 (О.Бурмаа-2009, Д.Отгонцэцэг-2011, Б.Оюунсүрэн-2011), хүрэл медаль 5 (Ц.Энхжаргал-2005, Д.Нармандах-2007, О.Насанбурмаа-2008, 2011, Т.Одончимэг-2010)/

11 дэх удаагийнхаа ДАШТ-д оролцож буй
манай эмэгтэй баг тамирчдын бүрэлдэхүүн:

48 кг Б.Даваасүрэн: Залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт, ДАШТ-д анх удаа оролцож байна. /“Хангарьд” клуб/
51 кг Д.Отгонцэцэг: 2011 оны ДАШТ-ний мөнгөн медальт, ДАШТ-д 5 дахь удаа оролцож байна. /“Мега-Старс” клуб/
55 кг Б.Номин-Эрдэнэ
: ДАШТ-д 2 дахь удаагаа оролцож байна. /“Хангарьд” клуб/

59 кг Т.Мөнхтуяа: ДАШТ-д анх удаагаа оролцож байна. /“Аварга” биеийн тамирын дээд сургууль/
63 кг О.Насанбурмаа: ДАШТ-ний хошой хүрэл медальт, ДАШТ-д 6 дахь удаагаа оролцож байна. /“Хүч” спорт хороо/
67 кг Ц.Баярзаяа: ДАШТ-д 2 дахь удаагаа оролцож байна. /“Мега-Старс” клуб/
72 кг Б.Одончимэг: ДАШТ-ий хүрэл медальт, ДАШТ-д 6 удаагаа оролцож байна. /“Алдар” спорт хороо/

ДАШТ-ний хүрэл медальт, ОУХМ Тунгалагийн Мөнхтуяа:

1988 онд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. 2011 онд АБТДС-ийг төгссөн. 2008 оноос Эрдэнэт хотын “Хангарьд” клубт дасгалжуулагч Ч.Раднаабазарын удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн, одоо “Аварга” биеийн тамирын дээд сургуульд Л.Бадарчийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

2012 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон. 2012 онд спортын мастер, олон улсын хэмжээний мастер цол хүртжээ.
Бүх ард түмний спортын XIII наадамд алт, УАШТ-ээс хүрэл медаль хүртээд байна. 2012 онд ОХУ-ын Красноярск хотноо болдог И.Ярыгиний нэрэмжит Гран-При тэмцээнээс хүрэл медаль, “Mongolia Open-2012” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.

2 comments:

  1. Манай эмэгтэй баг тамирчид бол маш сайн байгаа шүү. Илүү их амжилт...

    Зохион байгуулагч улсын тухайд манай улсын далбаанд алдаа гаргасан нь жаахан тиймэрхүү л юм даа...

    ReplyDelete
  2. ДАШТ-ий дүн:

    48 кг:
    1. Ванесса Холодинская /Беларусь/
    2. Ери Тосака /Япон/
    3. Жаклина Сакиа Шеллин /ХБНГУ/
    3. Хиаомей Ли /БНХАУ/
    10. Баярмагнайгийн Даваасүрэн /Монгол/

    51 кг:
    1. Анне Мария Жесика Макдональдс Бонди /Канад, ДАШТ-ний хүрэл медальт/
    2. Янан Сун /БНХАУ/
    3. Кумари Бабита /Энэтхэг/
    3. Алиса Николе Лампе /АНУ/
    9. Даваасүхийн Отгонцэцэг /Монгол/

    55 кг:
    1. Саори Йошида /Япон, олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн есөн удаагийн аварга/
    2. Хелен Луис Марулис /АНУ/
    3. Греета Греета /Энэтхэг/
    3. Мария Проволараки /Грек/
    11. Батбаатарын Номин-Эрдэнэ /Монгол/

    59 кг:
    1. Чжан Лан /БНХАУ, ДАШТ-ний мөнгөн медальт/
    2. Залина Сидакова /Беларусь/
    3. Тунгалагийн Мөнхтуяа /Монгол/
    3. Ольга Буткевич /Англи/

    63 кг:
    1. Елена Сергей Пирожкова /АНУ/
    2. Тайбе Мустафа Юсейн /Болгар/
    3. Жюстина Анжела Бучард /Канад/
    3. Люшюома Хью /БНХАУ/
    11. Очирбатын Насанбурмаа /Монгол/

    67 кг:
    1. Аделина Мария Грей /АНУ, ДАШТ-ний хүрэл медальт/
    2. Дороти Элезабет Йетс /Канад /
    3. Йошико Иноуе /Япон, ДАШТ-ний хүрэл медальт/
    3. Ян Хонг /БНХАУ/
    13. Цэрэндоржийн Баярзаяа /Монгол/

    72 кг:
    1. Анна Франсон /Швед/
    2. Гузель Манюрова /Казахстан олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ний хүрэл медальт/
    3. Василиса Марзалюк /Беларусь, ДАШТ-ний хүрэл медальт/
    3. Жинг Хью /БНХАУ/
    14. Бадрахын Одончимэг /Монгол/

    Багийн дүн:
    1. БНХАУ
    2. Япон
    3. АНУ


    ЭХ сурвалж: www.news.mn

    ReplyDelete