Saturday, September 01, 2012

“Зэсийн бүрд” гал уяаны “Наадам отголох баяр” боллоо


Аргалант баг, хурдан морины “Зэсийн бүрд” гал уяаны нэрэмжит “Наадам отголох баяр” /2012.08.31/ болж өнгөрлөө.

Аргалант багийн иргэд хөдөлмөрчид, “Зэсийн бүрд” галын уяачид нь нэгэн зорилгын дор нэгдсэн зохион байгуулалтанд орж чадсан хамт олон билээ. Алдархаан сумынхаа түүхт 90 жилийн ойд хамгийн зохион байгуулалттайгаар оролцсон баг бол Аргалантчууд. Тус багийн нийт иргэд болон “Зэсийн бүрд” галын уяачид сумын түүхт ойн Хязаалан морины бай шагнал /шагналыг сан 6 сая төгрөг, бусад 1,2 сая, Нийт-7,2 сая төгрөг/-ыг дангаар хариуцаж байлсан билээ.

2012 онд “Зэсийн бүрд” галаас Аймгийн Алдарт уяач 2 /Сэтэвжавын Баасанхүү, Жигжийн Баясгалан/., Сумын Алдарт уяач 3 /Чойжилжавын Бат-Амгалан, Чүлтэмийн Ренчин, Зандрайн Болдбаатар/ төрөн гарсан билээ...
Амжилт бүтээл арвин байгаа Аргалантчууд, “Зэсийн бүрд” гал уяаныхан маань энэ жилийн наадмаа отголлоо. 

Баяр наадамд 6 насны морьдын уралдаан, хурдан морь унаач хүүхдийн барилдаан болов.

АЗАРГА:
1. Ч.Бат-Амгалангийн Хул
2. С.Баасанхүүгийн Хүрэн халзан
3. С.Бавуужавын Бор
4. С.Болдын Халтар
5. Намбарын Бор

ИХ МОРЬ:
1. З.Азын Хул
2. Ж.Отгонбаярын Хул
3. Ч.Бат-Амгалангийн Хээр
4. Л.Ганболдын Хул
5. З.Болдбаатарын Бор
СОЁОЛОН:
1. Г.Мягмарсүрэнгийн Хар
2. Ч.Бат-Амгалангийн Халтар алаг
3. Л.Цэрэндагвын Хээр
4. Ж.Отгонбаярын Хүрэн
5. Б.Даваасамбуугийн Хээр

ХЯЗААЛАН:
1. Г.Сэрээдоржийн Хээр
2. С.Болдын Хонгор
3. Ж.Баясгалангийн Хүрэн халзан
4. Ц.Сансарын Бор
5. С.Отгонбилэгийн Шар халтар

ШҮДЛЭН:
1. Ч.Бат-Амгалангийн Шар халтар
2. Б.Энэбишийн Ягаан
3. Ч.Ренчингийн Хонгор
4. Д.Баттогтохын Хээр
5. Ч.Батзоригийн Хар

ДААГА:
1. С.Баасанхүүгийн Хүрэн
2. Б.Цэрэндаваагийн Саарал
3. Ж.Отгонбаярын Хондон
4. З.Болдбаатарын Хээр
5. Ч.Гантулгын Хул
Хурдан морь унаач хүүхдийн барилдаан бага нас:
1. Бат-Амгалангийн Мягмарсүрэн
2. Чулуунзагдын Баасансүрэн
3. Төрмөнхийн Мягмардорж., Баттогтохын Баасандорж

Хурдан морь унаач хүүхдийн барилдаан том нас:
1. Төрмөнхийн Цэнд-Очир
2. Лувсанцэрэнгийн Лхагвадорж
3. Цэрэндагвын Нямгэрэл., Чулуунзагдын Жамьяндорж

2012 оны “Зэсийн бүрд” гал уяаны “Шилдэг унаач хүүхэд”-ээр:
1. “Шилдэг унаач хүүхэд-Алтан медаль”-иар Төрмөнхийн Цэнд-Очир /мөн 2012 оны Аймаг, сумын Шилдэг унаач хүүхдээр шалгарсан/
2. “Шилдэг унаач хүүхэд-Мөнгөн медаль”-иар Цэрэндагвын Нямгэрэл
3. “Шилдэг унаач хүүхэд-Хүрэл медаль”-иар Бат-Амгалангийн Мягмарсүрэн

Ийнхүү “Наадам отголох баяр” сайхан болж өндөрлөлөө. Ард иргэд маань өвөлд бэлтгэх намрын эд ажлаа үргэлжлүүлэх, хүүхэд багачууд маань эрдэм номноо шамдан суралцахаар хүлгийн жолоог залснаар, ирэх жилийн наадмаар бултаар амжилт бүтээл арвинаар эргэн учрахын ерөөл талбин олон зүгт тарав одов оо...  
“Зэсийн бүрд” галын залуу уяачид:
Зүүн гар талаас: Ц.Буян-Очир., Ц.Мягмардорж, Т.Хируга., П.Бямбасүрэн., Т.Цэнд-Очир

2 comments:

  1. Iluu ih amjilt. my naiz tsoglog shuu.

    ReplyDelete
  2. aragalant9/01/2012

    Oor tod zuragnuud baiwal oruulaach hu. Argalant nutag maani ch uneheer saihan nutag shuu. Nutag sanagdaj bn shuu

    ReplyDelete