Friday, August 24, 2012

Завхан аймгийн харьяат сумын цолтой болон залуу бөхчүүдийн сорилго наадам

Монгол улсын арслан “Хамбын бор”, “Урт гарт” хэмээх М.ЛХАГВА, Улсын заан “Хулгар” хэмээх В.ДЭНДЭВ, Улсын заан М.НАМБАР нарын зэрэг олон олон хүчтэний бөхийн гараагаа эхэлсэн “БӨХӨН ШАРЫН НУРУУ”-аа 2012.09.10-нд ЗАВХАН АЙМГИЙН СУМЫН ЦОЛТОЙ БОЛОН ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН СОРИЛГО НААДАМ болно... /Барилдаанд: Зөвхөн Завхан аймгийн харьяат сумын цолтой болон залуу бөхчүүд зодоглоно. Барилдааны нийт шагналын сан 5 сая төгрөг./

Бөхийн сорилго наадамд: Даян аварга, МУГТ Г.Өсөхбаяр, улсын гарьд М.Баяржавхлан, улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайхан, улсын начин Л.Нямсүрэн, аймгийн арслан Д.Батжаргал, Ж.Сүхбат, Б.Ганбаатар нарын хүчтэнүүд урилгаар оролцоно.

Мөн наадмын үеэр МУГТ, даян аварга Г.Өсөхбаярт хүндэтгэл үзүүлэн Их морь, Соёолон насны морьдын уралдааныг зохион байгуулна. /Морин уралдааны нийт шагналын сан 10 сая төгрөг/

Зохион байгуулагч: Завхан Аймгийн Үндэсний Бөхийн Холбоо., “Шинэ-Азиа групп” ХХК

1 comment:

  1. Zavkhan9/01/2012

    saihan yum hiij bgaa ta bugded amjilt

    ReplyDelete