Saturday, August 11, 2012

Мөнх-Эрдэнэ хүрэл медаль дээрээ тогтож, Төгсцогт Аваргын төлөө тулалдана...

МУГТ Уранчимэгийн МӨНХ-ЭРДЭНЭ: Мөнгөн медалийн төлөөх тоглолтонд Бакугийн ДАШТ /2011/-ний мөнгөн медальт Украйны тамирчин Денис Беринчик /Denys Berinchyk/-д 21-29 (6-4; 9-8; 6-17)-өөр хожигдож, хүрэл медаль дээрээ тогтов.

Ингэснээр манай тамирчин “Лондон-2012” ХХХ наадмын боксын рингнээ 64кг-ын жинд хүрэл медалийн эзэн болж, ДАШТ-ний хүрэл медалиа Олимпийн наадмын хүрэл медалиар ихэрлүүлж чадлаа... Сайхан тоглолтыг үзүүлж чадсааан...
1. Roniel Iglesias Sotolongo /14/08/1988 - Pinar del Rio/ (CUB)
2. Denys Berinchyk /05/05/1988/ (UKR)
3. Vincenzo Mangiacapre /17/01/1989/ (ITA)
3. Munkh-Erdene Uranchimeg /22/03/1982 - UVURKHANGAI PROVINCE/ (MGL)
МУГТ Нямбаярын Төгсцогт: Бакугийн ДАШТ /2011/-ний аварга, Миланы ДАШТ /2009/-ний хүрэл, Европын АШТ-ний аварга, ОХУ-ын тамирчин Миша Алоиан /Misha Aloian/-ыг 15-11 (6-4, 5-4, 4-3)-ийн илт давуу харьцаагаар буулган авснаар мөнгөн медалийн болзол биелүүлж, Олимпийн наадмын Аваргын Алтан медалийн төлөө хүч үзэн тулалдахаар шалгаран үлдээд байна...
Өрсөлдөгч нь Кубын залуу тамирчин, Пан Америкийн аварга Робейси Рамирез Карразана /Robeisy Ramirez Carrazana/ бөгөөд тоглолт 8-р сарын 12-нд буюу Олимпийн наадмын хаалтын өдөр манай цагаар 20.30-д эхэлнэ...

1 comment:

  1. Төгсцогтод АМЖИЛТ... Алтын төлөө ХАМТДАА...

    Бадар-Ууган 2008 онд ДАШТ-ний дэд аварга цолтой /Чикого/-гоор, Кубтай тулалдаж аваргалж байсан билээ.

    Энэ удаад Мөн дээрхи лүгээ адил тулааныг Төгсцогт гавьяат маань хийх гэж байна.

    "ЛОНДОН-2012 ХХХ наадмын АВАРГА"-ын төлөө урагшаа... ИЛҮҮ АМЖИЛТ...

    ReplyDelete