Saturday, August 11, 2012

“Макс” группын 20 жилийн ойд гарьд Рагчаа түрүүллээ

“Макс” группын 20 жилийн ойд зориулсан “Эрийн гурван наадам /2012.08.11/ домогт Хүй мандлын дэнжид болж өнгөрлөө

Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд у.ар Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, у.г Д.Рагчаа, у.з Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, у.х Л.Пүрэвжав, Т.Мөнгөнцоож, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, А.Бямбажав нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 104 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас:

Түрүү: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Хүч СХ, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “Макс” группын бөх улсын гарьд Дамбийн РАГЧАА

Үзүүр: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Энержи Ресурс” ХХК-ийн бөх улсын арслан Хадбаатарын МӨНХБААТАР

Их шөвөгт: Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Алдар СХ, БХИС, “Монгол керамик” ХХК-ийн бөх улсын харцага Өлзийтогтохын БАТ-ОРШИХ., Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 150-р анги, “Хера холдинг” ХХК-ийн бөх улсын начин Рэнцэнбямбын ПҮРЭВДАГВА нар шалгаран үлдэв. /Жич: Түрүү бөхийг 10 сая, үзүүр бөхийг 5, их шөвгийн бөхийг тус бүр 2 сая төгрөгөөр балав/

Дөрвийн даваа:
1. у.ар Х.Мөнхбаатар – Гоц мөргөв
2. у.ар Г.Эрхэмбаяр – у.н Р.Пүрэвдагва
3. у.г Д.Рагчаа – у.н Б.Гончигдамба
4. у.з Д.Баасандорж – у.х А.Бямбажав
5. у.з М.Өсөхбаяр – у.х Т.Өсөх-Ирээдүй
6. у.з Б.Соронзонболд – у.х Ө.Бат-Орших
7. у.з Ч.Санжаадамба – у.х Л.Пүрэвжав

Тавын даваа:
1. у.ар Х.Мөнхбаатар – у.х А.Бямбажав
2. у.г Д.Рагчаа – Гоц мөргөв
3. у.з М.Өсөхбаяр у.н Р.Пүрэвдагва
4. у.з Ч.Санжаадамба – у.х Ө.Бат-Орших

Зургаагийн даваа:
1. у.ар Х.Мөнхбаатар у.х Ө.Бат-Орших
2. у.г Д.Рагчаа у.н Р.Пүрэвдагва

Долоогийн даваа:
1. у.ар Х.Мөнхбаатар – у.г Д.Рагчаа

1 comment: