Thursday, August 02, 2012

Олимпийн анхны хос медальт Найдангийн ТҮВШИНБАЯР...

Бээжингийн Олимпийн аварга МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн ТҮВШИНБАЯР “Лондон-2012” татамигаас мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү Түвшинбаяр “Олимпийн анхны аварга” хэмээх намтрын хуудаснаа “Олимпийн анхны хос медальтан” хэмээх бас нэгэн гайхамшигт амжилтыг нэмэн зузаалав...

Аварга маань 1-р тойрогт: Тайландын жүдоч Теерават Хомклин /Teerawat Homklin (THA)/-ийг иппоноор, 2-р тойрогт: Францын жүдоч Тьерри Фабре /Thierry Fabre (FRA)/-г иппоноор, 3-р тойрогт: Узбекистаны жүдоч Рамзиддин Саидов /Ramziddin Sayidov (UZB)/-ыг “Golden score”-д иппоноор тус тус хожиж хагас шигшээд шалгарсан билээ.

Хагас шигшээд: БНСУ-ын жүдоч Хван Хи-Тэй /Hee-Tae Hwang (KOR)/-г юүкогоор хожиж, Шигшээ барилдаанд: 2009 оны Европын аварга, 2011 оны дэлхийн аварга, ОХУ-ын жүдоч Тагир Хайбулаев /Tagir Khaibulaev (RUS)/-д тахим буулгав. 

“Бээжин-2008” /2008.08.14/
1. АЛТ: MGL Найдангийн Түвшинбаяр
2. МӨНГӨ: KAZ Askhat Zhitkeyev

3. ХҮРЭЛ: AZE Movlud Miraliyev
3. ХҮРЭЛ: NED Henk Grol

“Лондон-2012” /2012.08.02/

1. АЛТ: RUS Tagir Khaibulaev

2. МӨНГӨ: MGL Найдангийн Түвшинбаяр

3. ХҮРЭЛ: GER Dimitri Peters

3. ХҮРЭЛ: NED Henk Grol

4 comments:

  1. “Булганыхан АНХДАГЧ, бас Булган сүүлтэй гэлцдэг. Академич Ж.Болдбаатар: "Булганаас Олимпийн анхны аварга төрнө" гэж хэлсэн байдаг. Юм ёсоороо болсон. Тэгвэл Одоо Хошой Аварга төрөх гэж байна.

    "Ойн Цэрэн" хэмээгддэг Булган аймгийн Сайхан сум
    ын харьяат бөх Сэрээтэрийн ЦЭРЭН АХ-ын 40, 50 жилийн ойд одтой сайхан барилдаж Даян Аварга цолонд хүрсэн, Монгол бөхийн 33 шинжийг бүрнээ цогцлоосон сайхан бөх байсан.

    Энэ цагт "Олимпийн Түвшээ" хэмээх Булган аймгийн Сайхан сумын харьяат 29, 30-р Олимпийн АВАРГА, Монгол түмний Бахархал болсон нэгэн ХҮЧТЭН гарч ирсэн нь Үнэн буй за...

    АМЖИЛТ , ЯЛАЛТ...”

    АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАХААС НЬ ӨМНӨ ИЙН БИЧИЖ БАЙВ АА...

    ReplyDelete
  2. ҮНЭХЭЭР САЙХАН БАЙНА, ГАЙХАЛТАЙ БАЙНА...
    МОНГОЛ ТҮМНИЙ БААТАР ЯАХЫН АРГАГҮЙ МӨН БӨЛГӨӨ...

    ReplyDelete
  3. ТӨМӨР ЗАМЫН НААДАМД У.А Г.ЭРХЭМБАЯР ТҮРҮҮЛЭВ

    Монгол улсад Төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 74 жил, УБТЗ үүсэн байгуулагдсаны 63 жилийн ой, Төмөр замын мэргэжлийн баяр зориулсан баяр наадам өнгөрсөн бямба гарагт уламжлал ёсоороо Хонхорт боллоо.

    Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын заан Ч.Санжаадамба, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, Б.Гончигдамба, улсын начин Ч.Баянмөнх, Р.Пүрэвдагва нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 64 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Таванхан" дэвжээ, "Ноёд" группийн бөх улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харъяат "Завхан" дэвжээний бөх улсын өсөх идэр начин Б.Гончигдамба үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харъяат "Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр" ХХКний Хангарьд спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Ажнай" группийн бөх улсын заан Ч.Санжаадамба, Увс аймгийн Зүүнхангай сумын харъяат Төмөр замын II анги "Хөхий хан" ХК-ний бөх аймгийн заан Б.Болдбаатар нар шалгарч үлдэв.

    Гурвын даваа
    1. Г.Эрхэмбаяр у.а - Д.Энхбаяр а.н
    2. Ч.Санжаадамба у.з - Т.Шинэзориг а.н
    3. Ш.Уламбаяр у.н - Б.Дэлгэрсайхан а.а
    4. Б.Гончигдамба у.н - Н.Нямдорж с.з
    5. Ч.Баянмөнх у.н - Б.Эрдэнэбаяр а.з
    6. Р.Пүрэвдагва у.н - И.Батсайхан а.з
    7. А.Сүмбээ а.а - Б.Мөнх-Эрдэнэ а.з
    8. С.Ерөөлт а.а - Б.Болдбаатар а.з

    Дөрвийн даваа
    1. Г.Эрхэмбаяр у.а - Б.Мөнх-Эрдэнэ а.з
    2. Ч.Санжаадамба у.з - Б.Эрдэнэбаяр а.з
    3. Ш.Уламбаяр у.н - Б.Болдбаатар а.з
    4. Б.Гончигдамба у.н - Р.Пүрэвдагва у.н

    Тавын даваа
    1. Г.Эрхэмбаяр у.а - Б.Болдбаатар а.з
    2. Ч.Санжаадамба у.з - Б.Гончигдамба у.н

    Зургаагийн даваа
    1. Г.Эрхэмбаяр у.а - Б.Гончигдамба у.н

    ReplyDelete