Tuesday, July 31, 2012

С.Ням-Очир олимпийн медальтны буухиаг үргэлжлүүлэв...

“Лондон-2012” зуны Олимпийн ХХХ наадамд оролцож буй Монголын баг тамирчдын медалийн буухиаг анхалж, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд зодоглосон ОУХМ Сайнжаргалын НЯМ-ОЧИР хүрэл медалийн эзэн боллоо.

Манай тамирчин ОУХМ С.Ням-Очир эхний тойрогтоо хийлж, 2-р тойрогт Германы жүдоч Кристофер Воелкийг вазари, юүко үнэлгээгээр, 3-р тойрогт Европын АШТ-ний алт, мөнгөн медальт Украйны жүдоч Владимир Сорокаг юүко үнэлгээгээр тус тус хожиж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ний хүрэл медальт ОХУ-ын жүдоч Мансур Исаевт цэвэр ялагдав

Харин торгуулийн тойргийн барилдаанд АНУ-ын жүдоч Николас Делпополог юүко үнэлгээгээр хожиж медалийн төлөө барилдах эрхээ авч чадсан билээ. Медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ний хошой мөнгөн медальт Голландын тамирчин Декс Элмонтыг юүко үнэлгээгээр хожиж хүрэл медалийн эзэн болов. 

Ийнхүү ОУХМ Сайнжаргалын НЯМ-ОЧИР Монголын баг тамирчдын Олимпийн наадмын түүхнээ гаргасан гайхамшигт амжилтын буухиаг үргэлжлүүлэн бичилцэж, Олимпийн наадмын 20 (Пара Олимпийг оруулбал 21) дахь медаль, 11 дэх хүрэл, харин жүдо бөхийн төрөлд зургаа дахь медалийг эх орондоо авчирч чадсан тамирчин болов оо...

Final
ISAEV, Mansur (RUS) (23/09/1986 – DAGESTAN) vs. NAKAYA, Riki  (25/07/1989 - Matsuyama) (JPN)

Bronze Medal Fights
SAINJARGAL, Nyam-Ochir (20/07/1986 - UVS PROVINCE) (MGL) vs. ELMONT, Dex (NED)
LEGRAND, Ugo (22/01/1989 - MONT-SAINT-AIGNAN) (FRA) vs. WANG, Ki-Chun (KOR)

Semi-Finals
WANG, Ki-Chun (KOR) vs. ISAEV, Mansur (RUS)
NAKAYA, Riki (JPN) vs. ELMONT, Dex (NED)

Repechage Finals
DELPOPOLO, Nicholas (USA) vs. SAINJARGAL, Nyam-Ochir (MGL)
BOQIEV, Rasul (TJK) vs. LEGRAND, Ugo (FRA)

Final Results
1. ISAEV, Mansur (RUS)
2. NAKAYA, Riki (JPN)
3. LEGRAND, Ugo (FRA)
3. SAINJARGAL, Nyam-Ochir (MGL)
5. ELMONT, Dex (NED)
5. WANG, Ki-Chun (KOR)
7. BOQIEV, Rasul (TJK)
7. DELPOPOLO, Nicholas (USA)

6 comments:

  1. Өдгөө 26 настай тэрбээр ийнхүү анхны олимпдоо оролцож, хүрэл медалиар энгэрээ чимлээ. С.Ням-Очирын амжилтаас дурдвал,
    2009 оны “Универсиад” наадмын хүрэл, мөн оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, “Дэлхийн цом”, “Мастеруудын цуврал”, “Гран-при”, “Их дуулга” гээд Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдээс нийт дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж байжээ.

    ReplyDelete
  2. Мөнхзаяа маань арай л чадсангүй ээ. Гэхдээ маш сайн барилдсан...
    Одоо Олимпийн аварга, Лхамдэгд хоёрын дээлийн захыг мушгих л үлдлээ дээ...

    Өнөөдөр сайн барилдах байхаа АМЖИЛТ

    ReplyDelete
  3. Манай Жүдочид үнэхээр сайн байна. Бас Боксчид сайн байна. Бээжингийн Олимпийн хэмжээний АМЖИЛТ-ыг энэ хоёр төрөлд дахин давтах бүрэн боломж байна. АМЖИЛТ... АЛЖИЛТ... ЯЛАЛТ... ЯЛАЛТ...

    ReplyDelete
  4. Булганыхан АНХДАГЧ, бас Булган сүүлтэй гэлцдэг. Академич Ж.Болдбаатар: "Булганаас Олимпийн анхны аварга төрнө" гэж хэлсэн байдаг. Юм ёсоороо болсон. Тэгвэл Одоо Хошой Аварга төрөх гэж байна.

    "Ойн Цэрэн" хэмээгддэг Булган аймгийн Сайхан сумын харьяат бөх Сэрээтэрийн ЦЭРЭН АХ-ын 40, 50 жилийн ойд одтой сайхан барилдаж Даян Аварга цолонд хүрсэн, Монгол бөхийн 33 шинжийг бүрнээ цогцлоосон бөх сайхан байсан.

    Энэ цагт "Олимпийн Түвшээ" хэмээх Булган аймгийн Сайхан сумын харьяат 29, 30-р Олимпийн АВАРГА, Монгол түмний Бахархал болсон нэгэн ХҮЧТЭН гарч ирсэн нь Үнэн буй за...

    АМЖИЛТ, ЯЛАЛТ...

    ReplyDelete
  5. Anonymous8/02/2012

    гайхалтай

    ReplyDelete
  6. ТӨМӨР ЗАМЫН НААДАМД У.А Г.ЭРХЭМБАЯР ТҮРҮҮЛЭВ

    Монгол улсад Төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 74 жил, УБТЗ үүсэн байгуулагдсаны 63 жилийн ой, Төмөр замын мэргэжлийн баяр зориулсан баяр наадам өнгөрсөн бямба гарагт уламжлал ёсоороо Хонхорт боллоо.

    Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын заан Ч.Санжаадамба, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, Б.Гончигдамба, улсын начин Ч.Баянмөнх, Р.Пүрэвдагва нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 64 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Таванхан" дэвжээ, "Ноёд" группийн бөх улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харъяат "Завхан" дэвжээний бөх улсын өсөх идэр начин Б.Гончигдамба үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харъяат "Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр" ХХКний Хангарьд спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Ажнай" группийн бөх улсын заан Ч.Санжаадамба, Увс аймгийн Зүүнхангай сумын харъяат Төмөр замын II анги "Хөхий хан" ХК-ний бөх аймгийн заан Б.Болдбаатар нар шалгарч үлдэв.

    Гурвын даваа
    1. Г.Эрхэмбаяр у.а - Д.Энхбаяр а.н
    2. Ч.Санжаадамба у.з - Т.Шинэзориг а.н
    3. Ш.Уламбаяр у.н - Б.Дэлгэрсайхан а.а
    4. Б.Гончигдамба у.н - Н.Нямдорж с.з
    5. Ч.Баянмөнх у.н - Б.Эрдэнэбаяр а.з
    6. Р.Пүрэвдагва у.н - И.Батсайхан а.з
    7. А.Сүмбээ а.а - Б.Мөнх-Эрдэнэ а.з
    8. С.Ерөөлт а.а - Б.Болдбаатар а.з

    Дөрвийн даваа
    1. Г.Эрхэмбаяр у.а - Б.Мөнх-Эрдэнэ а.з
    2. Ч.Санжаадамба у.з - Б.Эрдэнэбаяр а.з
    3. Ш.Уламбаяр у.н - Б.Болдбаатар а.з
    4. Б.Гончигдамба у.н - Р.Пүрэвдагва у.н

    Тавын даваа
    1. Г.Эрхэмбаяр у.а - Б.Болдбаатар а.з
    2. Ч.Санжаадамба у.з - Б.Гончигдамба у.н

    Зургаагийн даваа
    1. Г.Эрхэмбаяр у.а - Б.Гончигдамба у.н

    ReplyDelete