Saturday, July 07, 2012

“Зэсийн бүрд” гал уяаны Бага сунгаа наадам

Алдархааан сумын “Зэсийн бүрд” хурдан морины гал уяаны Бага сунгаа наадам /2012.07.02/ болов.
Аймгийн наадмын өмнө морьдынхоо чансааг харсан уяачдын наадам сайхан болж өнгөрлөө.

Тус галын уяачид өнгөрсөн 2011 оны намар нэгдсэн зохион байгуулалттайгаар зүүн аймгуудаар явж, адууныхаа угшил чанарыг сайжруулах, цус сэлбэх, хурдан удмын шинэ угшлыг бий болгох ажлыг амжилттай эхлүүлж чадсан билээ.
 Бага сунгаа наадамд:

Азарга, Түрүү: С.Болдын халтар (Аргалантын унаган адуу)
Их морь, Түрүү: Сумын Алдарт уяач Ч.Бат-Амгалангийн хээр (Аргалантын унаган адуу)

Соёолон, Түрүү: Г.Мягмарсүрэнгийн хар (Сүхбаатарын Сүхбаатар угшилтай)
Хязаалан, Түрүү: Г.Сэрээдоржийн хээр (Сүхбаатарын Дарьганга угшилтай)

Шүдлэн, Түрүү: Сумын Алдарт уяач Ч.Бат-Амгалангийн шар хээр (Сүхбаатарын Дарьганга угшилтай)
Даага, Түрүү: Аймгийн Алдарт уяач С.Баасанхүүгийн хүрэн (Сүхбаатарын Дарьганга угшилтай)
 
Г.Мягмарсүрэнгийн хар соёолон: Алдархаан нутгийн домогт хурдан ажнай “Шарваа хээр” морины хөшөөний нээлтийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан.

2 comments:

  1. Мөнхөө7/14/2012

    Сайхан байна ... Илүү амжилт

    ReplyDelete
  2. байнгын уншигч7/14/2012

    Жалханз нэрээр овоглосон, Морь бөх сонирхдог залуу юм биз дээ. Тэнгэрлэг хийморьтой л залуу юм. АМЖИЛТ. Бөхийг мэдээг чинь байнга үздэг шүү.

    ReplyDelete