Sunday, July 01, 2012

“Сорилго барилдаан”-д у.г Бат-Эрдэнэ түрүүлэв

МҮБХ-ноос жил бүр Үндэсний их баяр наадмын өмнө зохион байгуулдаг Наадмын сорилго барилдаан /2012.06.30/ болж өндөрлөлөө. Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус барилдааныг МҮБХ, “Практикал даатгал” ХХК-тай хамтран зохион байгуулав.

2006 оны анхны барилдаанд далай аварга А.Сүхбат /даян.а/ түрүүлж, у.з Б.Ганбат /у.ар/ үзүүрт., 2007 онд у.з Б.Ганбат /у.ар/ түрүүлж, а.а Н.Ганбаатар /у.г/ үзүүрт., 2008 /06.28/ онд а.а Ө.Даваабаатар /у.х/ түрүүлж, у.н До.Ганхуяг /у.ар/ үзүүрт., 2009 /06.28/ онд у.з Д.Рагчаа түрүүлж, у.н М.Өсөхбаяр  /у.з/ үзүүрт., 2010 /06.25/ онд у.н Ду.Батбаяр түрүүлж, у.ар Д.Ганхуяг үзүүрт., 2011 /06.26/ онд у.з М.Өсөхбаяр түрүүлж, ц.х.а Ч.Санжаадамба /у.з/ үзүүрт тус тус хүрч барилдаж байсан байна.

Харин өнөө жилийн барилдаанд у.г Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, у.з Д.Амгаланбаатар, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, у.х Л.Пүрэвжав, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Э.Батбаатар нарын тэргүүтэй 208 бөх уран мэх, бяр хүчийг уралдуулан зодоглосноос: 

Түрүү: Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0131-р анги, “Алтай констракшн” ХХК-ийн бөх у.г Жанцангийн БАТ-ЭРДЭНЭ

Үзүүр: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Ноёд” группын бөх у.х Түвдэндоржийн ӨСӨХ-ИРЭЭДҮЙ

Их шөвөгт: Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, Нийслэл Улаанбаатар хотын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хүч СХ, “Туушин” ХХК-ийн бөх у.г Нямдоржийн ГАНБААТАР., Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 120-р анги, “ДЦС-IV” ТӨХК-ийн бөх а.а Пүрэвийн Бүрэнтөгс нар шалгаран үлдэв.

Дөрвийн даваа:
1. у.г Н.Ганбаатар – а.н Т.Ядамсүрэн
2. у.г Ж.Бат-Эрдэнэ – а.н Б.Батжаргал
3. у.з Д.Амгаланбаатар – а.н О.Бундхорол
4. у.з Ч.Санжаадамба – а.н Л.Цээсүрэн
5. у.х Л.Пүрэвжав – а.з Б.Сугаржаргал
6. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.з Б.Болдбаатар
7. у.н Л.Нямсүрэн – а.а Д.Тангад
8. у.н Б.Заяамандах – а.а П.Бүрэнтөгс
9. у.н Б.Батмөнх – а.а Д.Цэрэндаваа
10. у.н Б.Сангисүрэн – а.а Л.Нямбаяр
11. у.н Б.Гончигдамба – а.а Б.Пүрэвсайхан
12. у.н Ц.Одбаяр – а.а Б.Суманчулуун
13. а.х.а Ч.Батчулуун – а.х.а Ш.Мөнгөнбаатар

Тавын даваа:
1. у.г Н.Ганбаатар – Гоц мөргөв
2. у.г Ж.Бат-Эрдэнэ – а.а Л.Нямбаяр
3. у.з Д.Амгаланбаатар – у.н Л.Нямсүрэн
4. у.з Ч.Санжаадамба – а.а Б.Пүрэвсайхан
5. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.а Б.Суманчулуун
6. у.н Б.Батмөнх – а.х.а Ш.Мөнгөнбаатар
7. а.а П.Бүрэнтөгс – а.з Б.Сугаржаргал 

Зургаагийн даваа:
1. у.г Н.Ганбаатар – у.з Д.Амгаланбаатар
2. у.г Ж.Бат-Эрдэнэ – Гоц мөргөв
3. у.з Ч.Санжаадамба – а.а П.Бүрэнтөгс
4. у.х Т.Өсөх-Ирээдүй – у.н Б.Батмөнх

Долоогийн даваа:
1. у.г Н.Ганбаатар – у.х Т.Өсөх-Ирээдүй
2. у.г Ж.Бат-Эрдэнэ – а.а П.Бүтэнтөгс

Наймын даваа:
1. у.г Ж.Бат-Эрдэнэ – у.х Т.Өсөх-Ирээдүй

1 comment:

  1. Demjijgch7/10/2012

    sodnom ene jil turuulne ee, chinii naadam shuu amjilt

    ReplyDelete