Monday, June 11, 2012

“Чингэлтэй хайрханы хишиг барилдаан-5”-д а.х.а Пүрэвдагва түрүүлэв

“Дөрвөн уулын хишиг барилдаан”-ы 2011-2012 оны дөрөв дэх нь болох Чингэлтэй хайрханы хишиг барилдаан-5 /2012.06.10/ болж өнгөрлөө.

Энэхүү барилдааныг “Говь гео” ХХК ивээн тэтгэн явуулдаг билээ.

2008 он /04.13/-ы анхны барилдаанд у.х Т.Мөнгөнцоож түрүүлж, у.н Ду.Батбаяр үзүүрлэн, у.ар Д.Азжаргал, у.з Д.Рагчаа нар их шөвөгт., 2009 он /06.05/-д у.ар Д.Ганхуяг түрүүлж, а.а Ш.Жаргалсайхан /у.н/ үзүүрлэн, у.х Л.Пүрэвжав, у.з Д.Рагчаа нар их шөвөгт., 2010 он /06.06/-д даян.а Г.Өсөхбаяр түрүүлж, у.х Д.Баасандорж /у.з/ үзүүрлэн, у.з М.Өсөхбаяр, у.н Ду.Батбаяр нар их шөвөгт., 2011 /06.05/-д у.з Д.Рагчаа түрүүлж, у.з М.Баяржавхлан /у.г/ үзүүрлэн, у.н Т.Өсөх-Ирээдүй /у.х/, у.н Э.Энхбат нар тус бүр их шөвөгт шалгаран барилдаж байв. 

Харин өнөө жилийн барилдаанд у.ав С.Мөнхбат, у.ар Г.Эрхэмбаяр, у.з Д.Рагчаа, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, у Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Э.Батбаатар, А.Бямбажав нарын тэргүүтэй 256 бөх зодоглосноос:

Түрүү: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 150-р ангийн бөх а.х.а Рэнцэнбямбын ПҮРЭВДАГВА

Үзүүр: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хутагтын их хүчтэн” бөхийн дэвжээ, Хүч СХ, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар”-ын бөх  у.х Алтанбаганын ЦАЦАБШИР

Их шөвөгт: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Ноёд” группын бөх у.ар Гунаажавын ЭРХЭМБАЯР., Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Жигүүр грандгруппын бөх у.з Мөнхсайханы ӨСӨХБАЯР нар шалгаран үлдэв.

Дөрвийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – с.з О.Хангай
2. у.ар Г.Эрхэмбаяр – а.х Б.Ганбаатар
3. у.з Д.Рагчаа – а.з Б.Сугаржаргал
4. у.з Д.Баасандорж – а.з Т.Мягмарсүрэн
5. у.з М.Өсөхбаяр – а.з Б.Бадамсүрэн
6. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.а Л.Цэрэнтогтох
7. у.х А.Цацабшир – а.а Э.Ванданцэрэн
8. у.х Э.Батбаатар – а.а Го.Отгонбаатар
9. у.х А.Бямбажав – а.а Т.Буянжаргал
10. у.н Ш.Уламбаяр – а.х.а Б.Одгэрэл
11. у.н Ц.Цогтжаргал – а.х.а Р.Пүрэвдагва
12. у.н Н.Бүрэнбаатар – у.н Ц.Одбаяр
13. у.н Д.Лхагвадорж – у.н С.Батсуурь
14. у.н Л.Гантулга – у.н Б.Батмөнх
15. у.н Э.Энхбат – у.н Ч.Баянмөнх

Тавын даваа:
1. у.ав С.Мөнхбат – Гоц мөргөв
2. у.ар Г.Эрхэмбаяр – а.а Го.Отгонбаатар
3. у.з Д.Рагчаа – у.х А.Цацабшир
4. у.з Д.Баасандорж – а.х.а Р.Пүрэвдагва
5. у.з М.Өсөхбаяр – а.х.а Б.Одгэрэл
6. у.х А.Бямбажав – а.а Л.Цэрэнтогтох
7. у.н Ч.Баянмөнх – у.н С.Батсуурь
8. у.н Б.Батмөнх – у.н Ц.Одбаяр

Зургаагийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – у.х А.Цацабшир
2. у.ар Г.Эрхэмбаяр – у.н Б.Батмөнх
3. у.з М.Өсөхбаяр – у.х А.Бямбажав
4. у.н С.Батсуурь – а.х.а Р.Пүрэвдагва

Долоогийн даваа:
1. у.ар Г.Эрхэмбаяр – у.х А.Цацабшир
2. у.з М.Өсөхбаяр – а.х.а Р.Пүрэвдагва

Наймын даваа:
1. у.х А.Цацабшир – а.х.а Р.Пүрэвдагва

1 comment: