Tuesday, July 17, 2012

Аймгуудын наадмын мэдээ-2012

АРХАНГАЙ аймаг:
ТҮРҮҮ: Цэнхэр сумын харьяат сумын заан Мягмарын Бадарч
ҮЗҮҮР: Хашаат сумын харьяат сумын заан Балжиннямын Мөнх-Эрдэнэ

ИХ ШӨВӨГТ: Эрдэнэмандал сумын харьяат аймгийн заан П.Баярхүү, Хашаат сумын харьяат аймгийн харцага Жалаагийн Баясгалан
ДУНД ШӨВӨГТ: Хайрхан сумын харьяат ахмад сумын заан Д.Амгаланбаатар, Өндөр-Улаан сумын харьяат аймгийн харцага Сайжийбамбуугийн Золбаяр, Тариат сумын харьяат аймгийн начин Цэрэндоржийн Ганбат, аймгийн харцага Чагнаадоржийн Ганзориг.

БАЯНХОНГОР АЙМАГ:
ТҮРҮҮ: Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн харцага Батсуурийн Бат-Орших
ҮЗҮҮР: Баян-Өндөр сумын харьяат аймгийн харцага Мөнхтуяагийн Батцэнгэл

ИХ ШӨВӨГТ: Баянговь сумын харьяат Б.Бат-Амгалан, аймгийн заан Б.Буянмөнх
ДУНД ШӨВӨГТ: Б.Түмэнбаяр, П.Сэдэд, Говь-Алтай аймгийн Гуулин сумын харьяат Б.Дарханбаатар, Баянлиг сумын харьяат Амарбаяр.

Булган аймаг:
ТҮРҮҮ: Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн заан Дашзэвэгийн Амаржаргал
ҮЗҮҮР: Хангал сумын харьяат, сумын заан  Н.Мөнх-Ирээдүй

ИХ ШӨВӨГТ: Булган аймгийн Сайхан сумын харьяат, сумын заан Пүрэвдорж
ДУНД ШӨВӨГТ: сумын заан Б.Мөнхбаяр, Могод сумын харьяат сумын заан Өрнөхийн Сүхбат, Мөнх-Ирээдүй.   

Говь-Алтай аймаг:
ТҮРҮҮ: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, аймгийн арслан Шоовдойхүүгийн ШИНЭБАЯР
ҮЗҮҮР: Цогт сумын харьяат, аймгийн арслан Лувсандоржийн ЦЭРЭНДОРЖ
ИХ ШӨВӨГТ: Халиун сумын харьяат, аймгийн заан Даваадоржийн Буянт, сумын заан Сандуйжавын Дамдин
ДУНД ШӨВӨГТ: Өлзийбаярын Дүүрэнбаяр, Шарга сумын харьяат, Дотоод хэргийн их сургуулийн бөх Чойжилсүрэнгийн Золбоо, Төгрөг сумын харьяат Галбадрахын Гантулга, Бигэр сумын харьяат Самданжамцын Содбаяр. 

ГОВЬСҮМБЭР АЙМАГ:
ТҮРҮҮ: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн харцага Төмөрбаатарын Пүрэвсүрэн
ҮЗҮҮР: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Барбаатарын Эрдэнэбаяр
ИХ ШӨВӨГТ: залуу бөх Л.Амаржаргал, Г.Ганбаатар 

ДАРХАН-УУЛ АЙМАГ:
ТҮРҮҮ: Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат аймгийн начин Сүхбаатарын ЕРӨӨЛТ
ҮЗҮҮР: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн заан Базаргүрийн БАДАМСҮРЭН
ИХ ШӨВӨГТ:
ДУНД ШӨВӨГТ: Дархан-Уул аймгийн харьяат сумын заан Б.СҮХДОРЖ, Шарынгол сумын харьяат сумын заан Нэргүйбаярын ЭРДЭНЭЧУЛУУН, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат Ж.БАЙГАЛЬХҮҮ

ДОРНОД АЙМАГ:
ТҮРҮҮ: Цагаан-Овоо сумын харьяат аймгийн заан Пүрэвжавын Мөнхбат
ҮЗҮҮР: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, сумын заан Лхагваагийн Батсайхан
ИХ ШӨВӨГТ: Аймгийн арслан Ганбаатарын Түмэнжаргал, Сэргэлэн сумын харьяат Мягмарын Бямбазориг.
ДУНД ШӨВӨГТ: Дашбалбар сумын харьяат Доржийн Анар, Хэрлэнгийн Батмягмар, Сэргэлэнгийн Жавхланбаяр, Цагаан-Овоо сумын харьяат Анхбаяр

ДОРНОГОВЬ АЙМАГ:
ТҮРҮҮ: Хөвсгөл сумын харьяат Чинзориг
ҮЗҮҮР: Хатанбулаг сумын харьяат аймгийн начин Батбаярын Батзориг
ИХ ШӨВӨГТ: Хөвсгөл сумын харьяат Б.Баттулга
ДУНД ШӨВӨГТ: Айраг сумын харьяат сумын заан Бямбадорж 

орхон АЙМАГ:
ТҮРҮҮ: Өвөрхангай аймгийн харьяат аймгийн арслан Тавхайн хүү аймгийн начин Чулуунгэрэл
ҮЗҮҮР: Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат сумын заан С.Золбаяр
ИХ ШӨВӨГТ: сумын заан Б.Гантөмөр, Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн начин Баярсайханы Амбасэлмаа
ДУНД ШӨВӨГТ: Булган аймгийн харьяат Доржцэгмидийн Алтангэрэл, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат Надалцэрэнгийн Эрдэнэбаатар.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ:
ТҮРҮҮ: Хужирт сумын харьяат, Хилчин СХ-ны бөх Тогтоолын Мягмарсүрэн
ҮЗҮҮР: Уянга сумын харьяат сумын заан Даваадагвын Дарханбаатар
ИХ ШӨВӨГТ: Хархорин сумын харьяат сумын заан Лхагва-Очир, аймгийн начин О.Бундхорол
ДУНД ШӨВӨГТ: Бат-Өлзийт сумын харьяат сумын заан Отгонсүрэнгийн Цээбалдовжир, Бүрд сумын харьяат Гомбодоржийн Пүрэвдорж.

Өмнөговь аймаг:
ТҮРҮҮ: Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан Төрөөгийн Баасанхүү
ҮЗҮҮР: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн арслан Шоовдорын Дарханбат
ИХ ШӨВӨГТ: Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн заан Дашзэвэгийн Амаржаргал, Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат, аймгийн начин Хүрэлбаатарын Батбаяр.
ДУНД ШӨВӨГТ: Номгон сумын харьяат Б.Анхбаяр, Булган сумын харьяат Бэгзийн Мижидсүрэн...

УВС АЙМАГ:
ТҮРҮҮ: Хяргас сумын харьяат аймгийн начин (тойргийн харцага) Цогтоогийн Мөнхбаяр
ҮЗҮҮР: Тэс сумын харьяат, Хилчин СХ, ХЦ-ийн 0257-р анги, Ихтин  групп, Микросити ХХК, Алдартан дэвжээний бөх аймгийн начин Найдангийн Нямбуу
ИХ ШӨВӨГТ: Зүүнхангай сумын харьяат Дамдины Тогтохжаргал, сумын заан Тогтохбаярын Баасанжав.
ДУНД ШӨВӨГТ: а Б.Нэргүй, Д.Энхбаяр, а Б.Болдбаатар, а.н Л.Цээсүрэн

Сэлэнгэ аймаг:
ТҮРҮҮ: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат, Батсүхийн Уугандаваа
ҮЗҮҮР: Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, аймгийн начин Батцэнгэлийн эрдэнэбаяр
ИХ ШӨВӨГТ: аймгийн арслан Б.Сүхбаатар, аймгийн заан Э.Саранбаатар
ДУНД ШӨВӨГТ: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат сумын заан Нэгдэлийн Жаргалбаяр, Зүүнбүрэн сумын харьяат Баттогтохын Батцэнгэл, аймгийн начин Наранцэцэгийн Энхжаргал.

ТӨВ АЙМАГ:
ТҮРҮҮ: Төв аймгийн Сүмбэр сумын харьяат сумын заан Галсан-Очирын Ганжад
ҮЗҮҮР: Баянцагаан сумын харьяат аймгийн начин Хишигзундуйн Мөнхжаргал
ИХ ШӨВӨГТ: Өндөрширээт сумын харьяат чөлөөтийн Доржхандын Хүдэрбулга, Баян-Өнжүүл сумын харьяат Идэрбилгүүн
ДУНД ШӨВӨГТ: Сүлд СХ-ны Баярсайханы Тэмүүлэн, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат Жавхлангийн Мандахбаяр, Эрдэнэсант сумын харьяат Гансүх, Баянхангай сумын харьяат Нямбаяр.

Ховд аймаг:
ТҮРҮҮ: Ховд аймгийн Мянгад сумын харьяат, аймгийн харцага Нямпүрэвийн батсайхан
ҮЗҮҮР: Буянт сумын харьяат сумын заан Очирбатын хангай
ИХ ШӨВӨГТ: Манхан сумын харьяат аймгийн начин Ш.Мөнх-Од, Жаргалант сумын харьяат Энхболдын Эрдэнэбаяр.
ДУНД ШӨВӨГТ: Манхан сумын харьяат сумын заан Базарсадын Отгонцоож, Дөргөн сумын харьяат Төмөрхуягийн Эрдэнэдалай

ХӨВСГӨЛ АЙМАГ:
ТҮРҮҮ: Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн харцага Чинчулууны Батчулуун
ҮЗҮҮР: Арбулаг сумын харьяат аймгийн арслан Гаанжуурын Батням
ИХ ШӨВӨГТ: Мөрөн сумын харьяат Данзангийн Түвшинтөгс
ДУНД ШӨВӨГТ: Аймгийн арслан Пүрэвийн Гантөгс, аймгийн начин Батцэрэнгийн Уртбаяр, Н.Жаргалбат нар цолоо баталж, Шинэ-Идэр сумын харьяат Лхагвасүрэнгийн Энхбат.

ХЭНТИЙ АЙМАГ:
ТҮРҮҮ: Өмнөдэлгэр сумын харьяат сумын заан Энхтөгсийн Оюунболд
ҮЗҮҮР: Аймгийн арслан Батжаргалын Хадбаатар
ИХ ШӨВӨГТ: улсын начин Б.Одхүү, аймгийн харцага З.Наранбаатар
ДУНД ШӨВӨГТ: Өмнөдэлгэр сумын харьяат сумын заан А.Амартайван, Норовлин сумын харьяат сумын заан Д.Мөнхцөгц, Дэлгэрхаан сумын харьяат сумын заан Д.Аззаяа, Биндэр сумын харьяат аймгийн арслан Г.Ганцоож.

6 comments:

  1. Энэхүү мэдээ энд тэндээс цуглуулж нийтлэв. Зарим дутууг нь мэдэж байвал хэлээрэй...

    ReplyDelete
  2. Сүхбаатарын 70 жилийн ойд Ч.Санжаадамба заан түрүүллээ

    Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, "Зүүн бүсийн хурд -2012" наадам Баруун-Урт хотод 28-29-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Сүхбаатарын 70 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, Д.Азжаргал, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Бумбаяр, Ч.Батзориг, Ч.Санжаадамба нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу хүчит 512 бөх зодоглов.

    Ойн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харъяат "Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Ажнай" групп, "Бөхбилэгт" дэвжээний бөх улсын заан Ч.Санжаадамба ес даван түрүүлж, Сүхбаатар аймгийн Асгат сумын харъяат Ж.Мөнхбат аваргын хүргэн аймгийн арслан Ба.Батжаргал найм даван үзүүрлэж "хурц" чимэг хүртлээ. Шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Сүлд спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний бөх улсын арслан Х.Мөнхбаатар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Сүлд спорт хороо, "Таванхан" дэвжээний бөх улсын арслан Г.Эрхэмбаяр нар шалгаран үлдэв.

    Шөвгийн наймд Говь-Алтай аймгийн харъяат улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Б.Отгонбаатар, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харъяат аймгийн начин Гансүх, Онгон сумын харъяат сумын заан Номиндалай нар үлдсэж аймгийн начин Гансүх, сумын заан Номиндалай нар аймгийн харцага цол хүртлээ.

    Шөвгийн 16-д үлдсэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат сумын заан Баасанбат, Батболд, Сэлэнгэ аймгийн харъяат сумын заан Болдбаатар нар аймгийн начин цол хүртсэн байна.
    Ийнхүү Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2012 наадмаас хурц арслан 1, аймгийн харцага 2, аймгийн начин цолтон 3, нийт 6 шинэ цолтон төрлөө.

    ReplyDelete
  3. Баян-Өлгийд а.н Б.Ганболд арслан болов

    Баруун бүсийн хурдан морины уралдаан, Баян-Өлгий аймгийн баяр наадам 28-29-ний өдрүүдэд болж байна. Баяр наадмын хүчит бөхийн барилдаан 28-ны өдөр болж өндөрлөж, 29-ний өдөр буюу өнөөдөр хурдан морины уралдаан явагдсан юм.

    Барилдаанд улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, А.Бямбажав, улсын начин Алтансүх, С.Багахүү нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглосон бөгөөд Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат сумогийн аймгийн начин Б.Ганболд найм даван түрүүлж аймгийн арслан цолны эзэн болсон бол Увс аймгийн Тэс сумын харъяат аймгийн начин Л.Цээсүрэн долоо даван үзүүрлэж аймгийн заан цол хүртэн цолоо ахиуллаа. Шөвгийн дөрөвт Увс аймгийн Улаангом сумын харъяат улсын харцага Ө.Бат-Орших, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдорж нар шалгаран үлдэв.

    Шөвгийн наймд Говь-Алтай аймгийн харъяат аймгийн арслан Б.Суманчулуун, Ховд аймгийн харъяат аймгийн арслан Н.Батсайхан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харъяат сумын заан Н.Мустафа, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат сумын заан С.Баттулга С.Мөнхбат аваргын төрсөн дүү, нар үлдэж С.Баттулга, Н.Мустафа нар аймгийн начин цол хүртлээ.

    Тавын даваа
    1. Ө.Бат-Орших у.х - М.Еркебулан а.а
    2. Ц.Содномдорж у.х - Ц.Адъяа а.н
    3. Ж.Алтансүх у.н - С.Баттулга с.з
    4. Н.Баярмагнай у.н - Б.Ганболд а.н
    5. С.Багахүү у.н - Н.Мустафа с.з
    6. Б.Суманчулуун а.а - Б.Серик а.з
    7. Б.Баатарцол а.а - Л.Цээсүрэн а.н
    8. Н.Батсуурь а.а - Н.Батсайхан а.а

    Зургаагийн даваа
    1. Ө.Бат-Орших у.х - С.Баттулга с.з
    2. Ц.Содномдорж у.х - Н.Мустафа с.з
    3. Б.Суманчулуун а.а - Б.Ганболд а.н
    4. Н.Батсайхан а.а - Л.Цээсүрэн а.н

    Долоогийн даваа
    1. Ө.Бат-Орших у.х - Л.Цээсүрэн а.н
    2. Ц.Содномдорж у.х - Б.Ганболд а.н

    Наймын даваа
    1. Л.Цээсүрэн а.н - Б.Ганболд а.н

    ReplyDelete
  4. Дундговьт хурц арслан цолтон төрөн гарав

    Дундговь аймгийн баяр наадам, "Их мандалын хурд-2012" говийн бүсийн даншиг наадам хоёр өдөр үргэлжилж өчигдөр Мандалговь хотноо өндөрлөлөө. Улсын заан, харцагууд тэргүүтэй хүчит 512 бөхөөс Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн начин Ганзоригийн Баяржавхлан ес даван түрүүлж аймгийн хурц арслан цолны болзол хангав. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат улсын харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжав үзүүрлэжээ. Тэр аймагтаа дөрөвдэхээ үзүүрлэж байгаа нь энэ бөгөөд өмнө нь 2004, 2005, 2011 онуудад үзүүр булааж байсан юм. Их шөвөгт улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Б.Амарзаяа шалгарсан. Аймгийн хурц арслан А.Алтанхуяг наймд үлдээд унасан бол Сайхан-Овоо сумын харьяат сумын заан Улаанхүүгийн Мөнхчулуун аймгийн харцага цолонд хүрч, Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Эрдэнэбатын Даш аймгийн начин цолонд хүрсэн байна. Улсын цолтой 40 гаруй бөх барилдсан хэдий ч Архангай аймгаас гурван аймгийн начин цолтон төрсөн гэнэ.

    Түрүүлсэн: аймгийн начин Ганзоригийн Баяржавхлан аймгийн хурц арслан

    Үзүүрлэсэн: улсын харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжав

    Их шөвөгт: Улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр, Улсын начин Баатарын Амарзаяа

    Дунд шөвөгт: Улсын начин Чотонгийн Баянмөнх, Аймгийн арслан Алтангэрэлийн Алтанхуяг, Сумын заан Батцэнгэлийн Чимэдвандан аймгийн харцага, Сумын заан Улаанхүүгийн Мөнхчулуун аймгийн харцага

    Бага шөвөгт: Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Санжаасүрэнгийн Миарагчаа
    Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Эрдэнэбатын Даш
    Өлзийт сумын харьяат сумын заан Дагдангийн Цэнгэлбат
    Архангай Өлзийт сумын заан Цэрэндолгорын Отгонбат
    Архангай Чулуут сумын заан Батжаргалын Чинбат
    Өвөрхангай Богд сумын харьяат Хэвэлхүүгийн Энхчулуун
    Архангай аймгийн харьяат сумын заан Банзрагч нар бүгд аймгийн начин цолонд хүрсэн байна.

    ReplyDelete
  5. Дундговь аймгийн баяр наадмын 4 давааны оноолт
    у.з Д.Баасандорж - а.а Хашбат
    у.з м.Өсөхбаяр-а.з Б.Эрдэнэбаяр
    у.х Т.Мөнгөнцоож-а.а Н.Адьяабат
    у.х Т.Өсөх-ирээдүй-а.а Наранбаатар
    у.н Жамьяанпүрэв- с.з Энхчулуун
    у.н Ендонсамбуу-с.з Б.Чимидвандан
    у.н Ш.Жаргалсайхан-а.н Батсүх за
    у.н Н.Бүрэнбаатар-з.б Д.Цэнгэлбат
    у.н Б.Гончигдамба- а.х Бямба-очир
    у.н Б.Адьяахүү-з.б Даш

    ReplyDelete
  6. ТӨМӨР ЗАМЫН НААДАМД У.А Г.ЭРХЭМБАЯР ТҮРҮҮЛЭВ

    Монгол улсад Төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 74 жил, УБТЗ үүсэн байгуулагдсаны 63 жилийн ой, Төмөр замын мэргэжлийн баяр зориулсан баяр наадам өнгөрсөн бямба гарагт уламжлал ёсоороо Хонхорт боллоо.

    Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын заан Ч.Санжаадамба, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, Б.Гончигдамба, улсын начин Ч.Баянмөнх, Р.Пүрэвдагва нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 64 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Таванхан" дэвжээ, "Ноёд" группийн бөх улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харъяат "Завхан" дэвжээний бөх улсын өсөх идэр начин Б.Гончигдамба үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харъяат "Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр" ХХКний Хангарьд спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Ажнай" группийн бөх улсын заан Ч.Санжаадамба, Увс аймгийн Зүүнхангай сумын харъяат Төмөр замын II анги "Хөхий хан" ХК-ний бөх аймгийн заан Б.Болдбаатар нар шалгарч үлдэв.

    Гурвын даваа
    1. Г.Эрхэмбаяр у.а - Д.Энхбаяр а.н
    2. Ч.Санжаадамба у.з - Т.Шинэзориг а.н
    3. Ш.Уламбаяр у.н - Б.Дэлгэрсайхан а.а
    4. Б.Гончигдамба у.н - Н.Нямдорж с.з
    5. Ч.Баянмөнх у.н - Б.Эрдэнэбаяр а.з
    6. Р.Пүрэвдагва у.н - И.Батсайхан а.з
    7. А.Сүмбээ а.а - Б.Мөнх-Эрдэнэ а.з
    8. С.Ерөөлт а.а - Б.Болдбаатар а.з

    Дөрвийн даваа
    1. Г.Эрхэмбаяр у.а - Б.Мөнх-Эрдэнэ а.з
    2. Ч.Санжаадамба у.з - Б.Эрдэнэбаяр а.з
    3. Ш.Уламбаяр у.н - Б.Болдбаатар а.з
    4. Б.Гончигдамба у.н - Р.Пүрэвдагва у.н

    Тавын даваа
    1. Г.Эрхэмбаяр у.а - Б.Болдбаатар а.з
    2. Ч.Санжаадамба у.з - Б.Гончигдамба у.н

    Зургаагийн даваа
    1. Г.Эрхэмбаяр у.а - Б.Гончигдамба у.н

    ReplyDelete