Sunday, May 06, 2012

Их бөх “Цэргийн” ШАГЖ-ийн Аварга цолыг алдаршуулах барилдаан

Сайн ноён хан аймгийн Бирваарагчаа бээсийн хошуу одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяаны бөх “Цэргийн” хэмээх Санжмятавын ШАГЖ нь 1927 оны улсын их баяр наадамд зодоглосон хүчит 960 бөхөөс 9 даван үзүүрлэж Улсын Арслан цол, 1928 онд 512 бөхөөс 7 даван их шөвөгт, 1929 онд 800 орчим бөхөөс 9 даван үзүүрлэж Арслан цолоо батлан, 1930 онд 864 бөхөөс 10 даван түрүүлж Монгол Улсын АВАРГА цолны болзлыг бүрнээ биелүүлсэн эгэлгүй их хүчтэн билээ.

Их бөхийн Аварга цолыг алдаршуулах, алдар гавьяа, амжилт туурвилыг нь Монгол бөхийн түүхнээ үнэн зөвөөр тодотгон бичих, хойч үедээ мөнхлөн үлдээх гэсэн олон түмний гэгээн хүсэл тэмүүлэл, зөв зүгийн салхи нэгэнт эрчээ авчээ...

Дээрхи ажлын эхлэл болгож Завхан аймгийн ҮБХ, Тосонцэнгэл сумын ҮБХ, ЗДТГ-тай хамтран Их бөхийн Аварга цолыг алдаршуулах барилдаан /2012.05.05/-ыг Аваргын төрсөн нутагт нь зохион байгуулав.

Таван насны ангиллаар өсвөрийн бөхийн хийгээд улс, аймаг, сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан болов.

17-18 насны ангилалд:

Түрүү: II сургуулийн сурагч Батбаярын МӨНХДАВАА

Үзүүр: I сургуулийн сурагч Түмэндэмбэрэлийн БАЯННАМСРАЙ

Их шөвөгт: II сургуулийн сурагч Даваасүрэнгийн СЭР-ОДДАМБА, мөн сургуулийн сурагч Нанзаддоржийн ПҮРЭВ

 
15-16 насны ангилалд:

Түрүү: II сургуулийн сурагч Батжаргалын ЭРДЭНЭХУЯГ

Үзүүр: I сургуулийн сурагч Лхамсүрэнгийн БИЛГҮҮН 

Их шөвөгт: I сургуулийн сурагч Доржтовуугийн БААСАНЖАРГАЛ, мөн сургуулийн сурагч Гансүхийн ПҮРЭВСҮРЭН

12-14 насны ангилалд:

Түрүү: I сургуулийн сурагч Төрмөнхийн МӨНХТЭС

Үзүүр: I сургуулийн сурагч Батмөнхийн ГАНТУЛГА

Их шөвөгт: II сургуулийн сурагч Алтанхуягийн ПҮРЭВБААТАР, I сургуулийн сурагч Таравын ЭНХ-АМГАЛАН

9-11 насны ангилалд:

Түрүү: I сургуулийн сурагч Ганхуягийн МЯГМАРБАТ
 
Үзүүр: I сургуулийн сурагч Жанчивдоржийн ЧОЙЖАМЦ

Их шөвөгт: II сургуулийн сурагч Батсайханы ДАВААДОРЖ, мөн сургуулийн сурагч Санжаажавын ЖИГЖИДСҮРЭН
 
5-6 насны ангилалд:

Түрүү: I сургуулийн сурагч Бат-Амгалангийн БУЯНТӨГС

Үзүүр: I сургуулийн сурагч Ганчулууны ПҮРЭВСАЙХАН

Их шөвөгт: I сургуулийн сурагч Баяржавхлангийн БИЛГҮҮН, мөн сургуулийн сурагч Ганчулууны ПҮРЭВНЯМ

/Тод: Өсвөрийн бөхийн барилдаанд Тосонцэнгэл сумын ЕБ-ын I, II сургуулийн сурагчид барилдав.
1-р сургуулийн дасгалжуулагч багш Болд-Эрдэнэ (сумын заан)
2-р сургуулийн дасгалжуулагч багш Алтанхуяг (Сумын ҮБХ-ны тэргүүлэгч гишүүн)/
                                                     
Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 48 бөх зодоглосноос:

Түрүү: Их-Уул сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Хөтлийн цемент шохой” ХК–ийн бөх у.н Батнасангийн ГОНЧИГДАМБА

Үзүүр: Их-Уул сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Идэр Андууд” ХХК–ийн бөх а.н Батцэнгэлийн ЧИМЭДВАНДАН
 
Их шөвөгт: Дөрвөлжин сумын харьяат, Аймгийн ҮБХ, “Аваргыг аймагтаа” бөхийн клуб, Аймгийн ШШГА-ы бөх а.н Пагважавын БАЯРСАЙХАН

Дунд шөвөгт: Түдэвтэй сумын харьяат, Аймгийн ҮБХ, “Аваргыг аймагтаа” бөхийн клуб, “Яруу Мандал” хоршооны бөх а.х.а Төмөр-Очирын БАТТӨМӨР., Алдархаан сумын харьяат, Аймгийн ҮБХ, “Аваргыг аймагтаа” бөхийн клубын бөх а.з Магнайн БАТБАЯР., Шилүүстэй сумын харьяат, Аймгийн ҮБХ, “Аваргыг аймагтаа” бөхийн клуб, Аймгийн ОБХ-ийн бөх с.з Янжмаагийн ИШЖАМЦ нар шалгаран үлдэв. 

Нэгийн даваа:
1. у.н Б.Гончигдамба – з.б Д.Баасанжаргал
2. а.х.а Т.Баттөмөр – з.б Л.Билгүүн
3. а.з М.Батбаяр – з.б Нямнасан
4. а.н Н.Зоригтбаатар – з.б Г.Пүрэвсүрэн
5. а.н П.Баярсайхан – з.б Атаасүрэн
6. а.н Б.Чимэдвандан – з.б Дугарсүрэн
7. с.з Г.Батсайхан – з.б Бямбаренчин
8. с.з П.Баттулга – з.б Алтанхундага
9. с.з Г.Анхбаяр – з.б Нямдорж
10. с.з Л.Батжаргал – з.б Т.Баяннамсрай
11. с.з Г.Галбаяр – з.б Н.Пүрэв
12. с.з Н.Жигмэддорж – з.б Лхагва
13. с.з Я.Ишжамц – з.б Д.Сэр-Оддамба
14. с.з Т.Бямбарагчаа – з.б Б.Мөнхдаваа
15. с.з Вандандорж – з.б Зоригтбаатар
16. с.з Энхбаатар – з.б Б.Эрдэнэхуяг
17. с.н О.Энхжаргал – з.б Эрдэнэчулуун
18. с.н Батболд – з.б Өлзиймягмар
19. с.н Хонгорхүү – з.б Төрбат
20. с.н Ш.Идэрбаатар – з.б Лундаажанцан
21. з.б Баасандорж – з.б Баярсайхан
22. з.б Батцэнгэл – з.б Гансүх
23. з.б Энх-Амгалан – з.б Алтанхуяг
24. з.б Баттулга – з.б Мөнхцэнгэл

Хоёрын даваа:
1. у.н Б.Гончигдамба – з.б Баттулга
2. а.х.а Т.Баттөмөр – з.б Энх-Амгалан
3. а.з М.Батбаяр – з.б Батцэнгэл
4. а.н Н.Зоригтбаатар – з.б Баасандорж
5. а.н П.Баярсайхан – с.н Ш.Идэрбаатар
6. а.н Б.Чимэдвандан – с.н Хонгорхүү
7. с.з Г.Батсайхан – с.н Батболд
8. с.з П.Баттулга – с.н О.Энхжаргал
9. с.з Г.Анхбаяр – с.з Энхбаатар
10. с.з Л.Батжаргал – с.з Вандандорж
11. с.з Г.Галбаяр – с.з Т.Бямбарагчаа
12. с.з Н.Жигмэддорж – с.з Я.Ишжамц

Гурвын  даваа:
1. у.н Б.Гончигдамба – с.з Г.Батсайхан
2. а.х.а Т.Баттөмөр – с.з Г.Галбаяр
3. а.з М.Батбаяр – а.н Н.Зоригтбаатар
4. а.н П.Баярсайхан – с.з Вандандорж
5. а.н Б.Чимэдвандан – с.з П.Баттулга
6. с.з Г.Анхбаяр – с.з Я.Ишжамц

Дөрвийн даваа:
1. у.н Б.Гончигдамба – с.з Я.Ишжамц           
2. а.х.а Т.Баттөмөр – а.н Б.Чимэдвандан
3. а.з М.Батбаяр – а.н П.Баярсайхан

Тавын даваа:
1. у.н Б.Гончигдамба – Гоц мөргөв    
2. а.н П.Баярсайхан – а.н Б.Чимэдвандан

Зургаагийн даваа:
1. у.н Б.Гончигдамба – а.н Б.Чимэдвандан

/Жаяг дэгийн багийнхан; Засуул: Аймгийн засуул Батбазар, Аймгийн дэд засуул Халтар, сумын засуул Дарханбаатар, Батдорж., Гарын даа: Аймгийн ахлах гарын даа Х.Жанчивдорж, сумын гарын даа ц.а Б.Дамлансүрэн, ц.з Хүүхнээ., Хөлийн цэц: у.н Д.Батбаяр, Г.Бат-Амгалан, а.а Бат-Амгалан, а.з Батдэлгэр, а.з Гунгаацамба., Бөхийн тайлбарлагч: Аймгийн тайлбарлагч Г.Мягмарсүрэн/

/Барилдааныг зохион байгуулагчид; Аймгийн ҮБХ: Тэргүүн Д.Энх-Амгалан, Дэд тэргүүн Г.Мягмарсүрэн, Н.б.д, аймгийн заан Л.Баттөр, Тэргүүлэгч гишүүн Ш.Баярмагнай, Г.Батсуурь, Х.Жанчивдорж, Т.Баттөмөр, М.Батбаяр., Тосонцэнгэл сумын ЗДТГ: Засаг дарга Л.Баттулга, Тосонцэнгэл сумын ҮБХ: Тэргүүн Р.Балдансамбуу, Тэргүүлэгч гишүүд, мөн бөхийг дэмждэг олон түмний дэмжлэгээр анхны барилдаан сайхан боллоо/

Мэдээлсэн: Завхан Аймгийн Үндэсний Бөхийн Холбоo

3 comments:

  1. Нэгэн дэмжигч5/08/2012

    Манай аймгийн бөхийн холбоо сайн ажиллаж байгаад баяр хүргэе. Ялангуяа өсвөрийн бөхийн дугуйлан сайн ажиллаж байгаад их баярлаж байна. Манай дүү яваад их томоожсон, бас гадуур тэнэхээ байсан. хүмүүжлийн ч ач холбогдолтой юм байна. илүү ихийг хүсч байна. Нэгэ дэмжигч

    ReplyDelete
  2. Anonymous5/08/2012

    Yaalt ch ugui l Avarga yum bn daa

    ReplyDelete
  3. Anonymous5/08/2012

    Shagj avarga gej alban esoor batalgaajsan yum baigaa yumuu

    ReplyDelete