Tuesday, May 08, 2012

Аварга Аваргаараа төрдөг...


УРИАЛГА

Сайн ноён хан аймгийн Бирваарагчаа бээсийн хошуу одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяаны бөх “Цэргийн” хэмээх Санжмятавын ШАГЖ нь 1927 оны улсын их баяр наадамд зодоглосон хүчит 960 бөхөөс 9 даван үзүүрлэж Улсын Арслан цол, 1928 онд 512 бөхөөс 7 даван их шөвөгт, 1929 онд 800 орчим бөхөөс 9 даван үзүүрлэж Арслан цолоо батлан, 1930 онд 864 бөхөөс 10 даван түрүүлж Монгол Улсын АВАРГА цолонд хүрсэн эгэлгүй их хүчтэн билээ.

Шагж аварга Ардын төрийнхөө их баяр наадамд дөрвөн удаа зодоглохдоо нэн ховор хийгээд дахин үл давтагдах амжилтыг бүтээсэн бөлгөө, Ардын хувьсгалын жилүүдэд төрөн гарсан Монгол улсын дөрөв дэх Аварга болно.

Завхан аймгийн Үндэсний Бөхийн Холбооноос хүчит аваргын барилдаж асан үеийн түүхийн баримт сэлтийг нэгтгэн цуглуулж, шинжлэн судлан Монголын Үндэсний Бөхийн Холбоонд уламжлан хүргэсний дагууд “Цэргийн” хэмээх С.Шагж аваргыг алдаршуулах, амжилт гавьяаг нь Монгол бөхийн түүхнээ үнэн зөвөөр бичиж үлдээх буянтай хийгээд гэгээн үйлсийг эхлүүлж буйгаа энэ цаг дор өргөн олноо сонордуулан тархаав.

Монгол бөхийн түүхийн хуудсыг шижир алтан гинж лугаа гэрэлтүүлэн гийх гайхамшигт үнэний гэрч болон оролцох хүндтэй хийгээд бахархалтай үйлсэд Завханчууд Та бүхнийг манлайлан оролцоно гэдэгт итгэл төгс байна. 

Завхан сайхан нутагт минь Их аваргын буян хишиг бүрнээ тогтож, идэр залуу хүчтэнүүд маань улс, аймгийн алдар цолонд олон олноор хүрч барилдан, Монгол бөхийн түүхийн хуудсыг нэмэн нэмэхийн өлзийт ерөөл он онд биелэн биелсээр байхын учир үнэн буй за.

ЗАВХАН АЙМГИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Билгийн тооллын XVII жарны Баясгалан хэмээх усан луу жилийн
хаврын адаг гал луу сарын гал барс өдөр

3 comments:

  1. Hi, yu bn daa naiz aa?
    Buhiinhuu tuhai bichseer l bn uu?
    Chinii ug helleg mon doo...
    Nutgaar yu bn aa?



    Uu ene chini setgegdel oruulahad yamar towogtei yum be?

    ReplyDelete
  2. Demjijgch5/08/2012

    shuud AVARGA geed yavahad ch bolohgui yum bhgui l dee. Bas ingej batalgaajuulah ni zov bj medeh yum.
    Gants zavhaniihnii hereg bish l dee ene, buhud hairtai Mongolchuudiin l ajil yum bgaim daa. Yamartaa ch demjij bn. Amjilt

    ReplyDelete
  3. Anonymous5/09/2012

    яалт ч үгүй АВАРГА л юм даа

    ReplyDelete