Monday, May 14, 2012

Арслан, гарьдын нэрэмжит барилдаанд Хөвсгөлийн хүчтэнүүд 2 дахь удаагаа тэргүүн байр булаалдлаа

Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн 20 жилийн ойн нэрэмжит Монгол улсын арслан, гарьд цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан /2012.05.13/ болов. 

Арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг анх 1991 онд зохион байгуулсан бөгөөд уг барилдаанд у.з О.Балжинням /у.ав/ түрүүлж, у.з Д.Баяраа /у.г/ үзүүрлэж байсан байна.

2010 /05.09/ онд у.н Ц.Содномдорж /у.х/ түрүүлэн, у.ар Х.Мөнхбаатар үзүүрлэж, у.г Н.Ганбаатар, у.н С.Мөнхбат /у.ав/ нар их шөвөгт., 2011 /05.15/ онд у.н Ду.Батбаяр түрүүлэн, а.х.а Р.Пүрэвдагва үзүүрлэж, у.ар Д.Ганхуяг, а.а Л.Лха-Очир нар их шөвөгт тус тус шалгаран барилдаж байв. 

Харин өнөө жилийн барилдаанд у.ав С.Мөнхбат, у.ар Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, Г.Эрхэмбаяр, у.г М.Баяржавхлан, И.Доржсамбуу, у.з М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, у.х Л.Пүрэвжав, Т.Мөнгөнцоож, Д.Батболд, Ц.Содномдорж, Э.Батбаатар, Ө.Даваабаатар, Ө.Бат-Орших нарын тэргүүтэй хүчит 208 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулан зодоглосноос:

Түрүү: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос” группын бөх у.х Цэдэвийн СОДНОМДОРЖ
 
Үзүүр: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Энержи Ресурс” ХХК-ийн бөх у.ар Хадбаатарын МӨНХБААТАР

Их шөвөгт: Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Хилчин СХ, Хилийн цэргийн 0311-р анги, “Монголросцветмэт” нэгдлийн “Уурхайчин” клубын бөх у.ав Сүхбаатарын МӨНХБАТ, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Сүлд СХ, 330-р анги, “Ноёд” группын у.ар бөх Гунаажавын ЭРХЭМБАЯР нар тус тус шалгаран барилдав.

Гурвын даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.х Э.Нямаа        
2. у.ар Х.Мөнхбаатар – а.н Т.Шинэзориг  
3. у.ар Д.Азжаргал – а.н Ш.Нямсайхан
4. у.ар Г.Эрхэмбаяр – а.а Б.Хадбаатар     
5. у.г М.Баяржавхлан – а.а Ц.Жамсран  
6. у.г И.Доржсамбуу – а.а А.Сүмбээ        
7. у.з М.Өсөхбаяр – а.а Го.Отгонбаатар        
8. у.з Б.Соронзонболд – а.а Д.Амарсайхан      
9. у.х Л.Пүрэвжав – а.х Ц.Бямба-Очир          
10. у.х Т.Мөнгөнцоож – у.н Б.Бадам-Очир        
11. у.х Д.Батболд – а.а Д.Энхбат               
12. у.х Ц.Содномдорж – а.а Ч.Баасанбат       
13. у.х Ө.Даваабаатар – у.н П.Ганхүү 
14. у.х Ө.Бат-Орших – а.а Б.Хашбат
15. у.н Ш.Уламбаяр – а.а М.Еркебулан
16. у.н Ж.Отгонбаяр – а.н Г.Гантулга
17. у.н Ду.Батбаяр – а.а Г.Ганцоож
18. у.н Д.Лхагвадорж – у.н Ж.Оргил
19. у.н Л.Гантулга – а.з П.Мөнхбат
20. у.н Л.Нямсүрэн – а.а Давж.Батбаяр
21. у.н Ч.Баянмөнх – а.н Н.Энхжаргал
22. у.н Б.Батмөнх – а.з Т.Баасанхүү
23. у.н Б.Сангисүрэн – а.х Н.Батсайхан
24. у.н Ц.Одбаяр – а.а Б.Эрдэнэхүү
25. а.а Б.Батдорж – а.а У.Батгэрэл
26. а.а Н.Батсуурь – а.а Ц.Чимэддорж

Дөрвийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.н Н.Энхжаргал
2. у.ар Х.Мөнхбаатар – а.х Н.Батсайхан
3. у.ар Д.Азжаргал – а.а Давж.Батбаяр
4. у.ар Г.Эрхэмбаяр – а.а Н.Батсуурь
5. у.г М.Баяржавхлан – а.а Б.Батдорж
6. у.г И.Доржсамбуу – у.н Ц.Одбаяр
7. у.з М.Өсөхбаяр – у.н Б.Батмөнх
8. у.з Б.Соронзонболд – у.н Л.Гантулга
9. у.х Л.Пүрэвжав – у.н Д.Лхагвадорж
10. у.х Т.Мөнгөнцоож – у.н Ду.Батбаяр
11. у.х Д.Батболд – у.н Ж.Отгонбаяр
12. у.х Ц.Содномдорж – у.н Ш.Уламбаяр
13. у.х Ө.Даваабаатар – у.х Ө.Бат-Орших

Тавын даваа:
1. у.ав С.Мөнхбат – Гоц мөргөв
2. у.ар Х.Мөнхбаатар – а.а Б.Батдорж
3. у.ар Д.Азжаргал – у.н Ж.Отгонбаяр
4. у.ар Г.Эрхэмбаяр – у.з М.Өсөхбаяр
5. у.г И.Доржсамбуу – у.х Л.Пүрэвжав
6. у.х Ц.Содномдорж – у.н Л.Гантулга
7. у.х Ө.Бат-Орших – у.н Ду.Батбаяр

Зургаагийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – у.ар Д.Азжаргал
2. у.ар Х.Мөнхбаатар – Гоц мөргөв
3. у.ар Г.Эрхэмбаяр – у.г И.Доржсамбуу
4. у.х Ц.Содномдорж – у.х Ө.Бат-Орших

Долоогийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – у.х Ц.Содномдорж
2. у.ар Х.Мөнхбаатар – у.ар Г.Эрхэмбаяр

Наймын даваа:
1. у.ар Х.Мөнхбаатар – у.х Ц.Содномдорж

 

Хоёр жилийн өмнөх барилдаан...

3 comments:

  1. sodnom sain bn lee

    ReplyDelete
  2. sodnom5/16/2012

    Sodnom ulsiin naadmaar ingej barildaj chadah buh. iluu amjilt

    ReplyDelete
  3. Zovlov5/18/2012

    Sain buhuu, uetei l huuheddee. Gevch suuliin ued sanasand hurch barildahgui l bn. Zolgoo huleegeed, teserch ogohgui bn, anhaarah heregtei. ene zun l bn shuu dee...

    ReplyDelete