“ОБ капитал” группын нэрэмжит Цагаан сарын сорилго АЦЦБЗБ-ийн барилдааныг сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байгаа билээ.
Харин өнөө жилээс уг барилдааныг улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болгон зохион байгуулах гэж буй бөгөөд, МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн шийдвэрээр 128 бөхийн барилдааны тоог нэмж 192 болгосны анхны барилдаантай давхцан тохиож байна.
2009 /02.15/ оны барилдаанд:
ц.х.а А.Бямбажав, а.х.а Ц.Содномдорж, а.а Ж.Амартүвшин, А.Сүмбээ, Ч.Эрдэнэчулуун, А.Отгонбаатар, А.Амараа, Ч.Баянмөнх, А.Алтанхуяг тэргүүтэй бөхчүүд зодоглосноос:
Зургаагийн даваа:
1. ц.х.а А.Бямбажав – а.з С.Батсуурь
2. а.х.а Ц.Содномдорж – ц.а Ч.Санжаадамба
3. а.а Ч.Баянмөнх – а.а Т.Санчир
4. а.а А.Алтанхуяг – а.а Н.Батзаяа
Долоогийн даваа:
1. ц.х.а А.Бямбажав – а.а Т.Санчир
2. а.х.а Ц.Содномдорж – а.а А.Алтанхуяг
Наймын даваа:
1. ц.х.а А.Бямбажав – а.а А.Алтанхуяг
2010 /01.30/ оны барилдаанд:
Зургаагийн даваа:
1. а.х.а Б.Одгэрэл – а.х Н.Батсайхан
2. а.а Ш.Жаргалсайхан – а.а Ж.Мөнгөн
3. а.а А.Отгонбаатар – а.а Ч.Баянмөнх
4. а.а Т.Санчир – а.а Б.Сангисүрэн
Долоогийн даваа:
1. а.а Ш.Жаргалсайхан – а.а А.Отгонбаатар
2. а.а Б.Сангисүрэн – а.х Н.Батсайхан
Наймын даваа:
1. а.а А.Отгонбаатар – а.а Б.Сангисүрэн
2011 /01.29/ оны барилдаанд:
2011 оны барилдааныг МҮБХ, Зүүн хүрээ Дашчойлин хийдтэй хамтран зохион байгуулдаг “Майдар бурхны авшиг түгээх баяр”-ын барилдаантай хамтатган зохион байгуулсан.
Энэхүү барилдаанд а.х.а Ш.Мөнгөнбаатар, Т.Баттөмөр, Б.Одгэрэл, а.а Ж.Амартүвшин, С.Багахүү, М.Эрдэнэбат, А.Алтанхуяг, Ш.Жаргалсайхан, А.Сүмбээ, Ч.Эрдэнэчулуун, Р.Түвшинбаатар, Б.Нэргүй нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосноос:
Зургаагийн даваа:
1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.з Л.Батзориг
2. а.х.а Б.Одгэрэл – а.а Ш.Жаргалсайхан
3. а.а А.Алтанхуяг – а.а П.Бүрэнтөгс
4. а.а Б.Сангисүрэн – а.н Н.Батсуурь
Долоогийн даваа:
1. а.а Ш.Жаргалсайхан – а.з Л.Батзориг
2. а.а Б.Сангисүрэн – а.а П.Бүрэнтөгс
Наймын даваа:
1. а.а Ш.Жаргалсайхан – а.а П.Бүрэнтөгс
“ОБ капитал” группын нэрэмжит Цагаан сарын сорилго улс, аймгийн алдар цолтой 192 бөхийн барилдаан 2012.02.05-ны 14 цагаас МБӨ-нд болно.
uls, aimgiin barildaan bol saihan boloh bhaa. saihan medee bn shuu
ReplyDeleteЭНЭХҮҮ БАРИЛДААНД БАРИЛДСАН БӨХЧҮҮДИЙН ЦОЛЫГ ТУХАЙН ҮЕИЙНХЭЭР НЬ БИЧИВ.
ReplyDelete