Sunday, February 05, 2012

“ОБ капитал” группын нэрэмжит Цагаан сарын сорилго барилдаанд у.г Бат-Эрдэнэ түрүүллээ

“ОБ капитал” группын нэрэмжит Цагаан сарын сорилго АЦЦБЗБ-ийн барилдааныг сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Харин өнөө жил уг барилдааныг улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болгон зохион байгуулсан бөгөөд, МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн шийдвэрээр 128 бөхийн барилдааны тоог нэмж 192 болгосны анхны барилдаантай давхцан тохиосноороо ихээхэн онцлогтой байлаа.

“ОБ капитал” группын нэрэмжит Цагаан сарын сорилго улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан /2012.02.05/-д у.г Ж.Бат-Эрдэнэ, у Д.Рагчаа, Д.Амгаланбаатар, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, у Д.Батболд, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар, А.Бямбажав нарын тэргүүтэй хүчтэнүүд уран мэх, бяр чадал, ухаан бодлыг уралдуулан барилдсанаас:

Түрүү: Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0131-р анги, “Алтай констракшн” ХХК-ийн бөх у.г Жанцангийн БАТ-ЭРДЭНЭ

Үзүүр: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “Макс” группын бөх у.з Дамбийн РАГЧАА

Их шөвөгт: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Ноёд” группын бөх у.н Чотонгийн БАЯНМӨНХ

Дунд шөвөгт: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Газар холдинг” ХХК–ийн бөх у.з Баттулгын СОРОНЗОНБОЛД., Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Хангарьд СХ, “Ажнай корпораци”-ийн бөх у.з Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА., Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хутагтын их хүчтэн” бөхийн дэвжээ, Хүч СХ, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “Иххэт дэлгэрэх” ХХК-ийн бөх у.х Алтанбаганын ЦАЦАБШИР нар шалгаран үлдэв.

Гурвын даваа:

1. у.г Ж.Бат-Эрдэнэ – а.а Г.Түмэнжаргал
2. у.з Д.Рагчаа – а.з П.Баярхүү

3. у.з Д.Амгаланбаатар – а.х Д.Бямбасүрэн

4. у.з Б.Соронзонболд – а.з Ч.Бямбадорж

5. у.з Ч.Санжаадамба – а.а Т.Сүрэнжав

6. у.х Д.Батболд – а.н С.Ерөөлт

7. у.х А.Цацабшир – а.а П.Батмөнх

8. у.х Ц.Содномдорж – а.з П.Мөнхбат

9. у.х Ө.Даваабаатар – а.н Э.Элбэгбаяр

10. у.х А.Бямбажав – а.а Б.Батхуяг

11. у.н Ж.Гансүх – а.а Р.Түвшинбаатар

12. у.н Д.Цогзолдорж – а.з Д.Амаржаргал

13. у.н П.Ганхүү – а.а Д.Амарсайхан

14. у.н Л.Гантулга – а.а Б.Хашбат

15. у.н Л.Нямсүрэн – а.а У.Батгэрэл

16. у.н Ч.Баянмөнх – а.з Т.Занданбат

17. у.н Т.Санчир – а.а Д.Тангад

18. у.н С.Багахүү – а.х.а А.Алтанхуяг

19. у.н Ш.Жаргалсайхан – а.а Ш.Шинэбаяр

20. а.х.а Ч.Батчулуун – а.з Т.Баасанхүү

21. а.х.а Р.Пүрэвдагва – а.а Л.Цэрэнтогтох

22. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Э.Ванданцэрэн

23. а.а Х.Мэндбаяр – а.а Б.Ганхуяг

24. а.а Н.Ганзориг – а.а П.Бүрэнтөгс

Дөрвийн даваа:

1. у.г Ж.Бат-Эрдэнэ – а.а Д.Амаржаргал

2. у.з Д.Рагчаа – а.а Л.Цэрэнтогтох

3. у.з Д.Амгаланбаатар – а.а Э.Ванданцэрэн

4. у.з Б.Соронзонболд – а.а П.Бүрэнтөгс

5. у.з Ч.Санжаадамба – а.а Х.Мэндбаяр

6. у.х Д.Батболд – а.х.а Ч.Батчулуун

7. у.х А.Цацабшир – у.н Ш.Жаргалсайхан

8. у.х Ц.Содномдорж – у.н С.Багахүү

9. у.х Ө.Даваабаатар – у.н Т.Санчир

10. у.х А.Бямбажав – у.н Ч.Баянмөнх

11. у.н Ж.Гансүх – у.н Л.Нямсүрэн

12. у.н П.Ганхүү – у.н Л.Гантулга

Тавын даваа:

1. у.н Ж.Бат-Эрдэнэ – у.н Л.Нямсүрэн

2. у.з Д.Рагчаа – у.з Д.Амгаланбаатар

3. у.з Б.Соронзонболд – а.х.а Ч.Батчулуун

4. у.з Ч.Санжаадамба – у.н Л.Гантулга

5. у.х А.Цацабшир – у.х Ө.Даваабаатар

6. у.х Ц.Содномдорж – у.н Ч.Баянмөнх

Зургаагийн даваа:

1. у.г Ж.Бат-Эрдэнэ – у.з Б.Соронзонболд

2. у.з Д.Рагчаа – у.х А.Цацабшир

3. у.з Ч.Санжаадамба – у.н Ч.Баянмөнх

Долоогийн даваа:

1. у.г Ж.Бат-Эрдэнэ – Гоц мөргөв

2. у.з Д.Рагчаа – у.н Ч.Баянмөнх

Наймын даваа:

1. у.г Ж.Бат-Эрдэнэ – у.з Д.Рагчаа

1 comment:

  1. Барилдаанд улсын гарьд 1, улсын заан 4, улсын харцага 5, улсын начин 18, аймаг цэргийн хурц арслан 6, аймгийн арслан 43, аймгийн заан 19, аймгийн харцага 12, аймгийн начин 65, залуу бөх 18 зодоглов.

    Төв аймгийн Баяндэлгэр сумын харъяат ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Дүнжингарав дэвжээ, Нью хаппи компанийн бөх аймгийн хурц арслан Ч.Батчулуунд уран барилдааны шагнал өгөв. Ч.Батчулуун арслан а.н А.Отгонбаатараар нэг, а.з Б.Болдбаатараар хоёр давсан.

    ReplyDelete