Билгийн улирлын тооллын ХVII жарны “Баясгалан” хэмээх усан Луу жилийн хаврын тэргүүн сарын, сар шинийн баярт зориулсан барилдаан /2012.02.20/ аймгийн БТСГ-ын спорт зааланд болов.
Барилдааны үеэр, Алдархаан сумын харъяат 1974, 1975, 1981 оны аймгийн баяр наадмын түрүү бөх аймгийн хурц арслан Т.Дашзэвэгийг “Аймгийн Шилдэг арслан”-гаар, Алдархаан сумын харъяат ахмад засуул Ю.Туваанжавыг “Аймгийн Шилдэг засуул”-аар, Шилүүстэй сумын харъяат сумын заан Я.Ишжамцыг “Аймгийн оны шилдэг бөх”-өөр тус тус тодруулан хүндэт өргөмжлөл мөнгөн шагналаар шагнасныг Аймгийн ҮБХ-ны удирдлагууд гардуулж баяр хүргэв.
Энэхүү барилдаанд а.х.а Д.Чинзориг, Т.Баттөмөр, а.з М.Батбаяр, Д.Бат-Өлзий, Д.Отгонбаяр, а.н Шинэбилэг, Г.Сүхбаатар, П.Баярсайхан нарын тэргүүтэй 32 бөх уран мэхийг уралдуулснаас:
Түрүү: Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, “Аймгийн ШШГА”-ы бөх а.н Пагважавын БАЯРСАЙХАН
Үзүүр: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, АБТДС-ийн оюутан с.н Шагдарсүрэнгийн ЧИНТУЛГА
Их шөвөгт: Дөрвөлжин сумын харьяат бөх а.з Дэмбэрэлийн ОТГОНБАЯР, Нөмрөг сумын харьяат бөх с.з Пүрэвхоролын БАТТУЛГА нар шалгаран үлдэв.
Хоёрын даваа:
1. а.х.а Д.Чинзориг – з.б Доржжанцан /Тэс/
2. а.х.а Т.Баттөмөр – з.б С.Энхбаяр /Сэ-Мандал/
3. а.з М.Батбаяр – с.н Э.Сумъяабазар
4. а.з Д.Бат-Өлзий – с.н Ш.Чинтулга
5. а.з Д.Отгонбаяр – с.з Л.Түмэнбаатар
6. а.н Г.Сүхбаатар – с.з Д.Дашгаадан
7. а.н П.Баярсайхан – с.з Ш.Бүрэнбат
8. с.з Б.Батцоож – с.з П.Баттулга
Гурвын даваа:
1. а.х.а Д.Чинзориг – с.н Ш.Чинтулга
2. а.х.а Т.Баттөмөр – с.з П.Баттулга
3. а.з Д.Отгонбаяр – с.н Э.Сумъяабазар
4. а.н Г.Сүхбаатар – а.н П.Баярсайхан
Дөрвийн даваа:
1. а.з Д.Отгонбаяр – с.н Ш.Чинтулга
2. а.н П.Баярсайхан – с.з П.Баттулга
Тавын даваа:
1. а.н П.Баярсайхан – с.н Ш.Чинтулга
shuurhai bn. bayarlalaa. bubuurei ch boloogui bn aa...
ReplyDelete