Monday, February 20, 2012

“Майдар бурхны авшиг түгээх баяр”-т а.а Суманчулуун түрүүллээ

Билгийн улирлын тооллын ХVII жарны “Баясгалан” хэмээх усан Луу жилийн хаврын тэргүүн сарын, сар шинийн баярт зориулсан Бөхийн баяр-ын АЦЦБЗБ-ийн барилдаан /2012.02.20/ болж өнгөрлөө.

Энэхүү барилдааныг Зүүн хүрээ Дашчойлин хийдтэй хамтран “Майдар бурхны авшиг түгээх баяр” нэртэйгээр зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Өнөө жилийн барилдаанд а.х.а Ч.Батчулуун, Р.Пүрэвдагва, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Б.Одгэрэл, О.Гантулга нарын тэргүүтэй хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулан зодоглосноос:

Түрүү: Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Атмор” ХХК-ийн бөх а.а Балжиннямын СУМАНЧУЛУУН

Үзүүр: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 150-р анги, “ЭЭН” группын бөх а.х.а Ренчинбямбын ПҮРЭВДАГВА

Их шөвөгт: Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Нью хаппи” ХХК-ийн бөх а.х.а Чулуунбаатарын Батчулуун, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Жавхлант” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 013-р анги, “Монгол трейдинг” компанийн бөх а.х.а Шарын МӨНГӨНБААТАР нар шалгаран үлдэв.

Дөрвийн даваа:

1. а.х.а Ч.Батчулуун – а.х С.Золбаяр

2. а.х.а Р.Пүрэвдагва – а.х Б.Батжаргал

3. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.х Б.Бат-Орших

4. а.х.а А.Алтанхуяг – а.а Г.Ганцоож

5. а.х.а Б.Одгэрэл – а.а Л.Цэрэнтогтох

6. а.х.а О.Гантулга – а.а Х.Айдос

7. а.а Ж.Амартүвшин – а.а П.Бүрэнтөгс

8. а.а А.Сүмбээ – а.а Ц.Чимэддорж

9. а.а Д.Батжаргал – а.а Ш.Шинэбаяр

10. а.а О.Баярхүү – а.а Д.Энхбат

11. а.а Б.Дэлгэрсайхан – а.а Л.Лха-Очир

12. а.а Б.Суманчулуун – а.а Б.Батдорж

13. а.а Ба.Батжаргал – а.а Н.Ганзориг

14. а.а Д.Болдбаатар – а.а Д.Цэрэндаваа

15. а.а Ц.Нямдорж а.а Б.Пүрэвсайхан

16. а.а Л.Нямбаяр – а.а Л.Шинэбаатар

Тавын даваа:

1. а.х.а Ч.Батчулуун – а.а Д.Цэрэндаваа

2. а.х.а Р.Пүрэвдагва – а.а Ш.Шинэбаяр

3. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Г.Ганцоож

4. а.х.а О.Гантулга – а.а А.Сүмбээ

5. а.а Б.Дэлгэрсайхан – а.а Б.Суманчулуун

6. а.а Л.Шинэбаатар – а.а Н.Ганзориг

7. а.а Б.Пүрэвсайхан – а.а П.Бүрэнтөгс

8. а.а Д.Энхбат – а.а Л.Цэрэнтогтох

Зургаагийн даваа:

1. а.х.а Ч.Батчулуун – а.а А.Сүмбээ

2. а.х.а Р.Пүрэвдагва – а.а П.Бүрэнтөгс

3. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Д.Энхбат

4. а.а Б.Суманчулуун – а.а Н.Ганзориг

Долоогийн даваа:

1. а.х.а Ч.Батчулуун а.а Б.Суманчулуун

2. а.х.а Р.Пүрэвдагва – а.х.а Ш.Мөнгөнбаатар

Наймын даваа:

1. а.х.а Р.Пүрэвдагва – а.а Б.Суманчулуун

1 comment:

  1. Барилдааныг 4-ийн давааны дундаас үзлээ.
    Маргаашийн бөх сайхан болох буй за.

    БҮГДЭЭРЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

    ReplyDelete