Friday, February 24, 2012

Усан луу жилийн сар шинийн барилдаанд аварга Мөнхбат түрүүллээ

Монгол түмний төрт ёсны их баяр, Билгийн улирлын тооллын XVII жарны “Баясгалан” хэмээх усан луу жилийн хаврын тэргүүн сарын, сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдаан үзүүштэй сайхан болж өнгөрлөө. “Бага наадам” хэмээн нэрлэгдэх энэхүү барилдааныг МҮБХ, Төрийн ёслолын алба, Бурхан шашинтны төв, Гандантэгчинлин хийдтэй хамтран байгуулдаг билээ.

Өнөө жилийн барилдаанд, даян.а Г.Өсөхбаяр, у.ав С.Мөнхбат, у.ар Д.Ганхуяг, Б.Ганбат, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, Г.Эрхэмбаяр, у.г М.Баяржавхлан, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, у.з Д.Рагчаа, Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, М.Өсөхбаяр, Ч.Батзориг, Д.Амгаланбаатар, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба нарын тэргүүтэй хүчтэнүүд уран мэх, бяр хүч, ухаан бодлыг уралдуулав.

Жил жилийн Бага наадмын хоёрын даваа улсын цолтонгуудад ихээхэн халгаатай байдаг. Өнгөрсөн жилийн тухайд, у.г И.Доржсамбуу а.н Ц.Чимэддорж /а.а/-д, у.г Н.Ганбаатар а.н Н.Батсуурь /а.а/-т, у.з Д.Бумбаяр а.х Ч.Ганзоригт, у.з Ч.Батзориг а.з Б.Ганзоригт, у.х Д.Батболд а.з Б.Батгэрэлд, у.х М.Батжаргал а.а Ж.Батбилэгт, у.х А.Бямбажав а.а П.Бүрэнтөгсөд тут тус өвдөг шороодсон. Мөн хоёрын давааны төгсгөлд а.х.а Р.Пүрэвдагва а.а А.Сүмбээ, ц.х.а Ч.Санжаадамба /у.з/ а.а Ш.Жаргалсайхан /у.н/, а.х.а Ш.Мөнгөнбаатар а.а Ч.Булганхүү, а.а М.Бат-Отгон а.а М.Эрдэнэбат /у.н/ гэсэн хатуухан оноолт таарч байв...

Харин энэ жилийн тухайд, у.ар Д.Ганхуяг а.н С.Ерөөлтөд, у.н Н.Батзаяа а.а Б.Баатарцолд, у.н С.Батсуурь а.а Н.Ганзоригт, у.н Б.Гончигдамба а.а Б.Дэлгэрсайханд тус тус тахим буулгав. Хоёрын давааны төгсгөлд у.н Ц.Одбаяр а.х.а О.Гантулгатай, а.х.а Ч.Батчулуун а.х.а Б.Одгэрэлтэй, а.х.а Ш.Мөнгөнбаатар а.х.а А.Алтанхуягтай тус тус цолны эрэмбээр оноолт таарав...

“Нэгдэлчдийн” гэх тодотголтойгоор зохиогдож эхэлсэн сар шинийн баярын анхны барилдаан \1963\-д у.з Ж.Мөнхбат \дар.а\ түрүүлж, у.ар Ч.Бээжин \у.ав\ үзүүрлэж байсан түүхтэй. Харин өнгөрсөн жилийн барилдаанд а.х.а Ш.Мөнгөнбаатар түрүүлж, у.ар Х.Мөнхбаатар үзүүрлэсэн бол, өнөө жилийн барилдаанд:

Түрүү: Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Хилчин СХ, Хилийн цэргийн 0311-р анги, “Монголросцветмэт” нэгдлийн “Уурхайчин” клубын бөх улсын залуу аварга Сүхбаатарын МӨНХБАТ

Үзүүр: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Энержи Ресурс” ХХК-ийн бөх у.ар Хадбаатарын МӨНХБААТАР

Их шөвөгт: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос” группын бөх у.х Цэдэвийн СОДНОМДОРЖ, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Өвөрхангай аймгийн ЦХ, “Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Макс” группын бөх у.н Батмөнхийн САНГИСҮРЭН

Дунд шөвөгт: Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Хүч СХ, “Пума” группын бөх у.з Цэдэвийн МЯГМАРСҮРЭН, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Жигүүр гранд” группын бөх у.з Мөнхсайханы ӨСӨХБАЯР, Төв аймгийн Баянцогт сумын харьяат, Дүнжингарав” бөхийн дэвжээ, “Олимп” сургууль, Итгэлт-Орших” групп, “Гацуурт” ХХК-ийн бөх у.х Өлзийбатын ДАВААБААТАР, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ИНЕГ-ын бөх у.н Батзоригийн БАТМӨНХ нар тус тус шалгарав.

Гурвын даваа:

1. даян.а Г.Өсөхбаяр – а.а О.Өлзиймөнх

2. у.ав С.Мөнхбат – а.а П.Гантөгс

3. у.ар Б.Ганбат – а.а Го.Отгонбаатар

4. у.ар Х.Мөнхбаатар – а.а Ж.Наранбаатар

5. у.ар Д.Азжаргал – а.а Г.Ганням

6. у.ар Г.Эрхэмбаяр – а.а Б.Бат-Эрдэнэ

7. у.г М.Баяржавхлан – у.н Ж.Гансүх

8. у.г Н.Ганбаатар – а.н С.Ерөөлт

9. у.г Ж.Бат-Эрдэнэ – а.з Д.Амаржаргал

10. у.з Д.Рагчаа – у.н Б.Сумъяа

11. у.з Ц.Мягмарсүрэн – у.н Ж.Оргил

12. у.з Б.Сайнбаяр – а.а Б.Баатарцол

13. у.з М.Өсөхбаяр – у.н Ц.Лхагвасүрэн

14. у.з Ч.Батзориг – у.н Б.Амарзаяа

15. у.з Д.Амгаланбаатар – а.з Т.Баасанхүү

16. у.з Б.Соронзонболд – а.а Б.Дэлгэрсайхан

17. у.з Ч.Санжаадамба – у.н Ш.Уламбаяр

18. у.х Г.Элбэг – у.н П.Ганхүү

19. у.х Л.Пүрэвжав – а.а Э.Ванданцэрэн

20. у.х Т.Өсөх-Ирээдүй – у.н Ж.Чулуунбат

21. у.х Ц.Содномдорж – а.а Б.Батдорж

22. у.х Ө.Даваабаатар – а.а Ц.Нямдорж

23. у.х Ө.Бат-Орших – а.а Б.Пүрэвсайхан

24. у.х А.Бямбажав – у.н Н.Бүрэнбаатар

25. у.н Б.Чинзориг – у.н А.Батмөнх

26. у.н Ду.Батбаяр – а.а У.Батгэрэл

27. у.н Б.Батмөнх – а.х.а А.Алтанхуяг

28. у.н С.Багахүү – а.х.а О.Гантулга

29. у.н Ш.Жаргалсайхан – а.а Ц.Чимэддорж

30. у.н С.Батсуурь – а.а Н.Ганзориг

31. у.н Б.Сангисүрэн – а.а Л.Цэрэнтогтох

32. а.х.а Ч.Батчулуун – а.а П.Бүрэнтөгс

Дөрвийн даваа:

1. даян.а Г.Өсөхбаяр – а.а П.Бүрэнтөгс

2. у.ав С.Мөнхбат – а.а Н.Ганзориг

3. у.ар Б.Ганбат – а.а Б.Пүрэвсайхан

4. у.ар Х.Мөнхбаатар – а.а Б.Баатарцол

5. у.ар Д.Азжаргал – у.н Ж.Чулуунбат

6. у.ар Г.Эрхэмбаяр – у.н Б.Амарзаяа

7. у.г М.Баяржавхлан – у.н Б.Сангисүрэн

8. у.г Н.Ганбаатар – у.н Ш.Жаргалсайхан

9. у.г Ж.Бат-Эрдэнэ – у.н С.Багахүү

10. у.з Д.Рагчаа – у.н Б.Батмөнх

11. у.з Ц.Мягмарсүрэн – у.н П.Ганхүү

12. у.з М.Өсөхбаяр – у.н Ду.Батбаяр

13. у.з Д.Амгаланбаатар – у.н Б.Чинзориг

14. у.з Б.Соронзонболд – у.х А.Бямбажав

15. у.з Ч.Санжаадамба – у.х Ө.Даваабаатар

16. у.х Л.Пүрэвжав – у.х Ц.Содномдорж

Тавын даваа:

1. у.ав С.Мөнхбат – у.н Б.Чинзориг

2. у.ар Х.Мөнхбаатар – у.н Б.Амарзаяа

3. у.г Н.Ганбаатар – у.з Ц.Мягмарсүрэн

4. у.г Ж.Бат-Эрдэнэ – у.н Б.Батмөнх

5. у.з М.Өсөхбаяр – а.а П.Бүрэнтөгс

6. у.з Б.Соронзонболд – у.н Б.Сангисүрэн

7. у.х Ц.Содномдорж – а.а Б.Пүрэвсайхан

8. у.х Ө.Даваабаатар – у.н Ж.Чулуунбат

МУГТ, далай даян аварга А.Сүхбат “Ирээдүйн бөхийн аварга” шагналаа мөн “Эрдэнэт хивс” ХК “Цахиур хагалах бөх”-ийн шагналаа Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Стройка” группын бөх а.а Баатархүүгийн ПҮРЭВСАЙХАН, УИХ-ын гишүүн Л.Гүндалай /23 дахь удаагийн/ “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналаа Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 120-р анги, “ДЦС-IV” ТӨХК-ийн бөх а.а Пүрэвийн Бүрэнтөгс нарт тус тус олгов.

Сар шинээс сар шиний хооронд МБӨ-нд болсон барилдаануудад тогтмол сайн барилдаж “Хамгийн олон даваа авсан бөх”-д хүндэтгэл үзүүлж, 1 сая төгрөгөөр урамшуулж байхаар тогтов. Анхны шагналын эзнээр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Газар холдинг” ХХК–ийн бөх у.з Баттулгын СОРОНЗОНБОЛД тодров. Тэрээр өнгөрсөн жил МБӨ-нд зохиогдсон 34 барилдааны 28-д нь оролцож, 20-д нь шөвгөрсөн байна.

Зургаагийн даваа:

1. у.ав С.Мөнхбат – у.з Ц.Мягмарсүрэн

2. у.ар Х.Мөнхбаатар – у.н Б.Батмөнх

3. у.з М.Өсөхбаяр – у.н Б.Сангисүрэн

4. у.х Ц.Содномдорж – у.х Ө.Даваабаатар

Долоогийн даваа:

1. у.ав С.Мөнхбат – у.н Б.Сангисүрэн

2. у.ар Х.Мөнхбаатар – у.х Ц.Содномдорж

Наймын даваа:

1. у.ав С.Мөнхбат – у.ар Х.Мөнхбаатар

3 comments:

  1. Наадам бүхэн, цаашлаад барилдаан бүхэн л өөрийн гэсэн онцлогтой, дахин давтагдашгүй сайхан болж өнгөрдөг. Өнөө жилийн барилдаан мөн л дээрхи лугаа болов...

    Харцага Даваабаатар их сайхан барилдаан үзүүллээ. Содном харцагын барилдаан ер болсонгүй ээ...

    Шинэ аварга хийгүй сайхан барилдав. Арслан Мөнхбаатар үнэхээр сайн байна. Түрүүлэх боломж дүүрэн байсан ч...

    ReplyDelete
  2. Даян аваргын Шагналыг өнөө жил а.а Бүрэнтөгсийг хүртэх байх гэж олон хүн таасан болов уу. Өнгөрсөн жил л авах боломж нилээдгүй өндөр байсан.

    Өндөр аваргыг өвдөглүүлсэн гээд, түүний барилдааны чанар их сайн, нөгөө талаасаа Жижиг аваргын шавь байсан гээд л түүний давуу тал их бий дээ...

    Гэвч Жижиг аварга Шагналаа жижиг биетэй бас шаггүй барилддаг Пүрэвсайханд олгов...

    ЭНЭ нь : Энэ жилийн Бага наадмын бас нэгэн сонин байлаа...

    ReplyDelete
  3. ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫ ҮЕЭР ШАГНАСАН АЙМГИЙН АРСЛАНГУУДЫН ТАНИЛЦУУЛГА

    1. Архангай а.а Түмэн-Өлзийн Болд Ар. Батцэнгэл 1938/74
    1969, 1975 онд аймгийнхаа наадамд түрүүлж а.а цол хүртсэн, 1967, 1974 онд үзүүрлэн, 10 гаруй шөвгөрсөн ахмад бөх

    2. Баян-Өлгийн а.а Сүхийн Чулуунбат Б.Ө Алтай 1947/65
    аймгийн АШБ-нд 1996 онд түрүүлж арслан цол хүртсэн, 1994 онд аймгийн наадамд үзүүрлэн, 1992 онд шөвгөрсөн бөх

    3. Баянхонгор а.а Самбуугийн Баярсайхан Б.н Заг 1969/43
    1992 онд аймгийн наадамд түрүүлж а.а цол хүртсэн, улсын наадамд олон жил амжилттай барилдсан

    4. Булган а.а Пүрэвийн Нямсүрэн Бу.Сайхан 1938/74
    1960 онд Завхан аймагт, 1965 онд Булган аймагт түрүүлж, 1963 оны улсын наадамд 4 давж байсан хурц арслан.

    5. Говь-Алтай а.а Алзахгүйн Амгалан Г.А Жаргалан
    Аймгийн баяр наадамд 2001 онд түрүүлж а.а цол хүртсэн бөгөөд улс, аймгийн баяр наадамд олон жил сайн барилдсан.

    6. Дархан-Уул а.а Сангиагийн Лхагвасүрэн Ар.Батцэнгэл 1942/70
    Дархан хотын АШБ-аас 1975 онд түрүүлж арслан цол, аймгийн ААШБ-нд 1969 онд начин, 1972 онд заан цол хүртэж, 1970 онд аймгийн наадамд шөвгөрсөн, самбо бөхийн спортын мастер.

    7. Дорноговь а.а Самбуугийн Алтанхуяг До.Иххэт
    ААШБ-нд 1990 онд түрүүлж, а.а цол хүртсэн бөгөөд 1993 онд Говьсүмбэр аймгийн наадамд үзүүрлэн, Төв аймгийн наадамд шөвгөрч байсан.

    8. Дундговь а.а Норовын Дашжамц Ду.Хулд 1932/80
    Аймгийн баяр наадамд 1958 онд түрүүлж, 1957, 1959 онд шөвгөрсний дээр ААШБ-нд 1957 онд түрүүлсэн бөгөөд улсын баяр наадамд олон жил ажиллсан улсын хүндэт засуул.

    9. Завхан а.а Дунгарын Лхагвасүрэн За.Улиастай 1959/53
    ААШБ-нд 1987 онд түрүүлж арслан цол хүртсэн, 1988, 1989 онд мөн түрүүлж, улсын баяр наадамд 3 удаа 2 давсан бөгөөд самбо бөхийн спортын мастер.

    10. Орхон а.а Ганжуурын Ширнэн Г.А Жаргалан 1951/61
    Говь-Алтай аймгийн наадамд 1981 онд түрүүлж а.а цол хүртсэн, аймгийн баяр наадамд 1987 онд дахин түрүүлж, олон жил сайн барилдсан ахмад бөх. Дүү Г.Пүрвээ а.а, Г.Баяртогтох а.н цолтой ах дүү бөхчүүдийн нэг.

    11. Өвөрхангай а.а Калинингийн Батболд Өв.Хужирт 1953/57
    Дундговь ААШБ-нд 1990 онд түрүүлж а.а цол хүртсэний дээр аймгийн баяр наадамд 1992, 1996 онд түрүүлж, 1995, 1997 онд үзүүрлэсэн, жу-до бөхийн спортын дэд мастер.

    12. Сүхбаатар а.а Санжаа-Осорын Загдаа СБ Онгон 1954/58
    Аймгийн баяр наадамд 1985, 1989 онд түрүүлж, 1986 онд үзүүрлэж, 1978, 1979, 1982, 1983 онд шөвгөрсөн, спортын дэд мастер.

    13. Сэлэнгэ а.а Лувсандамбын Эрдэнэцогт Сэ Баруунбүрэн
    Сэлэнгэ аймгийн баяр наадамд 1998 онд түрүүлж а.а цол хүртсэн, чөлөөт бөхийн спортын мастер.

    14. Төв ц.а Сэдэдийн Буянбаатар Төв.Баяндэлгэр 1953/59
    1976 онд цэргийн наадамд түрүүлж, ц.а цол хүртсэн, 1973 онд Дорноговь аймгийн ААШБ-нд мөн түрүүлсэн, улсын наадамд 1975 онд 3, 1974 онд 2 давсан бөх.

    15. Увс а.а Мандахын Баатар Увс Тэс
    Аймгийн баяр наадамд 1970 онд түрүүлж, а.а цол хүртэн, 1971 онд 4-т үлдэн, аймгийн баяр наадамд олон жил дараалан амжилттай барилдсан бөх.

    16. Ховд а.а Рагчаагийн Раднаа Ховд Буянт 1933/79
    Аймгийнхаа наадамд 1956, 1957, 1958 онд түрүүлж, 1955 онд үзүүрлэн, улсын наадамд 1960 онд 4 давж, олон удаа 2-3 давж байсан, ахмад бөх.

    17. Хөвсгөл ц.а Балжиннямын Жумдаан Хө Цагаан-Уул 1944/68
    1968 онд цэргийн наадамд түрүүлж, ц.а цол хүртсэн, аймаг сумдын наадамд олон жил амжилттай барилдсан бөх.

    18. Хэнтий а.а Цэнджавын Бямбажав Хэ. Бор-Өндөр 1958/54
    ААШБ-нд 1982 онд түрүүлж а.а цол хүртсэн

    19. Налайх дүүргийн бөх а.а Консолын Канат Б.Ө.Толбо 1965/46
    Баян-Өлгий аймгийнбаяр наадамп 1988 онд түрүүлсэн, улс аймгийн баяр наадамд олон жил амжилттай барилдаж байгаа, “Бес богда бүргэд” дэвжээний дасгалжуулагч.

    ReplyDelete