Thursday, January 12, 2012

Завхан аймагт шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан болов

Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 20, Гал түймэртэй тэмцэх алба байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан /2012.01.12/ Завхан аймагт зохион байгуулагдлаа.

“Аваргыг аймагтаа бэлтгэе” уриан дор Завхан аймгийн ҮБХ-ноос 14 хоног тутамд барилдаан зохион байгуулдаг бөгөөд, шинэ оны анхны барилдаанд 32 бөх зодоглоснооос:

Түрүү: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Тэргүүн сарууул зам” ХХК, “Алдар-Яруу нийгэмлэг” ТТБ-ын бөх а.н Зэсрэндондовын ХАНГАЛБААТАР

Үзүүр: Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат бөх а.з Дэмбэрэлийн ОТГОНБАЯР

Их шөвөгт: Шилүүстэй сумын харьяат, “Аймгийн Онцгой байдлын хэлтэс”-ийн бөх с.з Янжмаагийн ИШЖАМЦ, Эрдэнэхайрхан сумын харьяат МУБИС-ийн оюутан с.н Эрдэнэцогтын СУМЪЯАБАЗАР нар шалгаран үлдэв.

Хоёрын даваа:

1. а.з М.Батбаяр – з.б Н.Адъяатөмөр /Алдархаан/

2. а.з Д.Бат-өлзий – з.б Баянмөнх /ШШГА/

3. а.з Д.Отгонбаяр – з.б Д.Энхбат /ЗХ. 325-р анги/

4. а.н Шинэбилэг – с.н Э.Сумъяабазар

5. а.н Г.Болдбаатар – с.н Б.Жигжидсүрэн

6. а.н З.Хангалбаатар – с.з Д.Дашгаадан

7. а.н Н.Мөнхтөр – с.з Я.Ишжамц

8. с.з Б.Батцоож – с.з П.Баттулга

Гурвын даваа:

1. а.з М.Батбаяр – с.з Я.Ишжамц

2. а.з Д.Бат-өлзий – с.н Э.Сумъяабазар

3. а.з Д.Отгонбаяр – с.з П.Баттулга

4. а.н З.Хангалбаатар – с.н Б.Жигжидсүрэн

Дөрвийн даваа:

1. а.з Д.Отгонбаяр – с.н Э.Сумъяабазар

2. а.н З.Хангалбаатар – с.з Я.Ишжамц

Тавын даваа:

1. а.з Д.Отгонбаяр – а.н З.Хангалбаатар

1 comment:

  1. Барилдааныг Аймгийн ҮБХ, Аймгийн ОБХ-тэй хамтран зохион байгуулав...

    ReplyDelete