Thursday, January 12, 2012

Шинэ Үндсэн хуулийн 20 жилийн ойн барилдаанд у.г Доржсамбуу түрүүллээ

Монгол улсын дөрөв дэх буюу Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны 20 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан /2012.01.12/ амжилттай болж өнгөрлөө. Энэхүү барилдаан нь өнөө жил 21 дэх удаагаа зохиогдож буй бөгөөд хамгийн анхны барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат МУГТ, у.з С.Хүрэлбаатар түрүүлж байсан бол, өнгөрсөн жил у.н Ч.Баянмөнх түрүүлснийг та бүхэн санаж байгаа биз ээ.

Харин өнөөдрийн барилдаанд у.ар Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, у.г И.Доржсамбуу, Ж.Бат-Эрдэнэ, у.з Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, у.х Т.Мөнгөнцоож, Д.Батболд, Ц.Содномдорж, Э.Батбаатар, А.Бямбажав нарын тэргүүтэй хүчтэнүүд уран мэх, бяр хүч, ухаан бодлыг уралдуудан зодоглосноос:

Түрүү: Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд бөхийн дэвжээ, Алдар СХ, “Авзага трейд” ХХК-ийн бөх у.г Ишдоржийн ДОРЖСАМБУУ

Үзүүр: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Шивээ-Овоо” ХК-ийн бөх у.ар Дагвадоржийн АЗЖАРГАЛ

Их шөвөгт: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Энержи Ресурс” ХХК-ийн бөх у.ар Хадбаатарын МӨНХБААТАР, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Газар холдинг” ХХК–ийн бөх у.з Баттулгын СОРОНЗОНБОЛД нар шалгаран үлдэв.

Хоёрын даваа:

1. у.ар Х.Мөнхбаатар – а.х Г.Баасандорж

2. у.ар Д.Азжаргал – а.з Д.Буянт

3. у.г И.Доржсамбуу – а.з Р.Анхбаатар

4. у.г Ж.Бат-Эрдэнэ – а.з Б.Сугаржаргал

5. у.з Д.Рагчаа – а.з Б.Чүлтэмпунцаг

6. у.з М.Өсөхбаяр – а.з Б.Бадамсүрэн

7. у.з Б.Соронзонболд – а.а Г.Ганцоож

8. у.з Ч.Санжаадамба – а.а Г.Батням

9. у.х Т.Мөнгөнцоож – а.а Ж.Батбилэг

10. у.х Д.Батболд – а.а У.Батгэрэл

11. у.х Ц.Содномдорж – а.а Ж.Алтаншагай

12. у.х Э.Батбаатар – а.а Ц.Бямбаа

13. у.х А.Бямбажав – а.а Л.Цэрэнтогтох

14. у.н И.Ёндонсамбуу – а.а Э.Ванданцэрэн

15. у.н Ж.Отгонбаяр – а.а Б.Ганхуяг

16. у.н Н.Бүрэнбаатар – а.а П.Бүрэнтөгс

17. у.н Л.Наранбаатар – а.а Ц.Чимэддорж

18. у.н Ду.Батбаяр – а.а Ш.Шинэбаяр

19. у.н Ж.Гансүх – а.а Н.Батсуурь

20. у.н Б.Насандэлгэр – а.а Д.Энхбат

21. у.н П.Ганхүү – а.а Л.Лха-Очир

22. у.н Л.Гантулга – а.а Н.Ганзориг

23. у.н Ж.Оргил – а.а Б.Энхбаатар

24. у.н Ш.Тогтохбаяр – а.а Б.Пүрэвсайхан

25. у.н Э.Энхбат – а.а Л.Шинэбаатар

26. у.н Б.Батмөнх – а.а Л.Нямбаяр

27. у.н Ш.Жаргалсайхан – а.а Д.Болдбаатар

28. у.н С.Батсуурь – а.а Б.Суманчулуун

29. у.н Б.Сангисүрэн – а.а Д.Батжаргал

30. у.н Б.Гончигдамба – а.х.а О.Гантулга

31. у.н Б.Амарзаяа – а.х.а А.Алтанхуяг

32. у.н Ц.Одбаяр – а.х.а Ч.Батчулуун

Гурвын даваа:

1. у.ар Х.Мөнхбаатар – а.а Б.Энхбаатар

2. у.ар Д.Азжаргал – а.а Ж.Батбилэг

3. у.г И.Доржсамбуу – а.а Э.Ванданцэрэн

4. у.з Д.Рагчаа – а.а Ц.Чимэддорж

5. у.з М.Өсөхбаяр – у.н Б.Сангисүрэн

6. у.з Б.Соронзонболд – а.а Б.Сугаржаргал

7. у.з Ч.Санжаадамба – а.х.а А.Алтанхуяг

8. у.х Ц.Содномдорж – а.а Ш.Шинэбаяр

9. у.х Э.Батбаатар – у.н Ж.Отгонбаяр

10. у.н Л.Гантулга – а.а П.Бүрэнтөгс

11. у.н Э.Энхбат – а.а Л.Цэрэнтогтох

12. у.н Б.Батмөнх – а.а Д.Энхбат

13. у.н Ш.Жаргалсайхан – а.а У.Батгэрэл

14. у.н С.Батсуурь – а.а Л.Лха-Очир

15. у.н Б.Гончигдамба – а.а Н.Батсуурь

16. а.х.а Ч.Батчулуун – а.а Б.Пүрэвсайхан

Дөрвийн даваа:

1. у.ар Х.Мөнхбаатар – а.а У.Батгэрэл

2. у.ар Д.Азжаргал – а.а Л.Цэрэнтогтох

3. у.г И.Доржсамбуу – а.а П.Бүрэнтөгс

4. у.з Д.Рагчаа – а.а Н.Батсуурь

5. у.з М.Өсөхбаяр – а.а Б.Пүрэвсайхан

6. у.з Б.Соронзонболд – у.н С.Батсуурь

7. у.з Ч.Санжаадамба – у.н Б.Батмөнх

8. у.х Ц.Содномдорж – у.х Э.Батбаатар

Тавын даваа:

1. у.ар Х.Мөнхбаатар – у.н Б.Батмөнх

2. у.ар Д.Азжаргал – а.а Б.Пүрэвсайхан

3. у.г И.Доржсамбуу – у.з Д.Рагчаа

4. у.з Б.Соронзонболд – у.х Ц.Содномдорж

/Тод: УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналаа Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Сүлд СХ-ны бөх а.а Баатархүүгийн ПҮРЭВСАЙХАН-д олгов/

Зургаагийн даваа:

1. у.ар Х.Мөнхбаатар у.ар Д.Азжаргал

2. у.г И.Доржсамбуу – у.з Б.Соронзонболд

Долоогийн даваа:

1. у.ар Д.Азжаргал – у.г И.Доржсамбуу

1 comment:

  1. Мөнхбаатар арслан 6-гийн даваанд "эмчийн магадлагаагаар" гэсэн шалтгаанаар барилдсангүй. Гэхдээ бүр гарч ч ирсэнгүй ээ.
    Гарч ирээд тахимаа өгч болоогүй л юм байх даа...

    ReplyDelete