Wednesday, January 25, 2012

“Талх Чихэр” ХК-ийн нэрэмжит 7 дахь удаагийн барилдаанд а.х.а Мөнгөнбаатар түрүүллээ

“Талх Чихэр” ХК-ийн нэрэмжит “Атар” хэвийн боовны баярт зориулсан АЦЦБЗБ-ийн уламжлалт 256 бөхийн барилдаан /2012.01.21/ өнөө жил 7 дахь удаагаа амжилттай болж өнгөрлөө.

2006 оны анхны барилдаанд а.а Ш.Тогтохбаяр /у.н/ түрүүлэн, а.а Н.Баярмагнай /у.н/ үзүүрлэж, а.а Р.Түвшинбаатар, Б.Соронзонболд /у.з/ нар их шөвөгт шалгарч байсан бол, 2007 оны 2 дахь барилдаанд а.а Ш.Тогтохбаяр дахин түрүүлж, а.а А.Сүмбээ үзүүрлэн, а.а Б.Дамба, Ш.Жаргалсайхан /у.н/ нар шөвгөрч байсан байна. 2008 онд а.а Т.Санчир /у.н/ түрүүлэн, а.х.а Б.Соронзонболд /у.з/ үзүүрлэж, а.а Ж.Оргил /у.н/, а.н Ч.Санжаадамба /у.з/ нар шөвгөрсөн., 2009 онд а.а А.Алтанхуяг /а.х.а/ түрүүлэн, а.а Ч.Баянмөнх /у.н/ үзүүрлэж, а.а А.Сүмбээ, Д.Энхбат нар шөвгөрсөн., 2010 онд ц.х.а Ч.Санжаадамба /у.з/ түрүүлэн, а.а Ж.Чулуунбат /у.н/ үзүүрлэж, а.а Ч.Баянмөнх /у.н/, Б.Батмөнх /у.н/ нар шөвгөрчээ.

Өнгөрсөн жилийн /2011 оны/ барилдаанд а.а Б.Сангисүрэн /у.н/ түрүүлэн, а.х.а Ш.Мөнгөнбаатар үзүүрлэн, а.х.а Р.Пүрэвдагва, а.н Н.Батсуурь /а.а/ нар их шөвөгт шалгарч байв.

Сонирхуулахул, өнгөрсөн 6 удаагийн барилдааны түрүүг хүртсэн 5 бөх, үзүүрт хүрсэн 6 бөхөөс тус бүр улсын заан цолтон нэг, улсын начин цолонд гурван бөх хүрчээ. Мөн их шөвөгт шалгарсан 12 бөх /үүнээс 3 нь түрүү болон болон үзүүрт хүрсэн/-өөс 6 нь улсын цол хүртсэн. Түрүү бөхөөс а.а А.Алтанхуяг улсын цолонд хараахан хүрээгүй ч, өнгөрсөн жил цолоо батлан эрэмбээ дээшлүүлж чадсан билээ. Харин үзүүр бөхчүүдээс а.х.а Ш.Мөнгөнбаатар, А.Сүмбээ нар улсын цолонд хүрээгүй байна.

Дээрхиэс харахул, “Хэвийн боовны баяр”-т зориулсан барилдаан нь барилдсан бөхчүүддээ ивээлтэй, АЦЦБЗБ-ийн чансаа өндөр, зүй ёсны томоохон барилдаан болтлоо өргөжин уламжлагдаж нэгэнт чадсан ажээ.

Өнөө жилийн 7 дахь удаагийн барилдаанд, а.х.а Р.Пүрэвдагва, Ш.Мөнгөнбаатар, Т.Баттөмөр, О.Гантулга, а.а А.Сүмбээ, А.Отгонбаатар, Д.Батжаргал, М.Баярсайхан, Б.Хашбат, Б.Батхуяг, Б.Дэлгэрсайхан, Р.Түвшинбаатар, Ба.Батжаргал, Д.Болдбаатар нарын тэргүүтэй бөхчүүд уран мэх, бяр хүч, ухаан бодлыг уралдуулан зодоглосноос:

Түрүү: Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Жавхлант” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 013-р анги, Гранд дрилинг МонголиаХХК-ийн бөх а.х.а Шарын МӨНГӨНБААТАР

Үзүүр: Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 120-р анги, “ДЦС-IV” ТӨХК-ийн бөх а.а Пүрэвийн Бүрэнтөгс

Их шөвөгт: Увс аймгийн Малчин сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Нийгмийн хэв журам хамгаалах газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн бөх а.х.а Оюуны ГАНТУЛГА, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, “Бес богда бүргэд” бөхийн дэвжээ, Хилчин СХ-ны бөх а.а Батчулууны БААТАРЦОЛ нар шалгаран үлдэв.

Дөрвийн даваа:

1. а.х.а Р.Пүрэвдагва – с.з Д.Пүрэвдорж

2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.н Б.Шаравнямбуу

3. а.х.а О.Гантулга – а.н А.Хосбаяр

4. а.а А.Сүмбээ – а.н Х.Гантулга

5. а.а Д.Батжаргал – а.х Ч.Дагвадорж

6. а.а Б.Батхуяг – а.х Г.Баасандорж

7. а.а Ж.Мөнгөн – а.з Р.Анхбаатар

8. а.а Ц.Нямдорж – а.з Б.Сугаржаргал

9. а.а Б.Баатарцол – а.з Н.Баттүвшин

10. а.а Л.Нямбаяр – а.з Б.Бадамсүрэн

11. а.а Л.Шинэбаатар – а.а У.Батгэрэл

12. а.а Б.Пүрэвсайхан – а.а Д.Амарсайхан

13. а.а Н.Ганзориг – а.а Н.Энх-Амгалан

14. а.а Б.Бат-Эрдэнэ – а.а П.Бүрэнтөгс

15. а.а Б.Батдорж – а.а Д.Энхбат

16. а.а Л.Лха-Очир – а.а Н.Адъяабат

Тавын даваа:

1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.х Г.Баасандорж

2. а.х.а О.Гантулга – а.а Н.Энх-Амгалан

3. а.а А.Сүмбээ – с.з Д.Пүрэвдорж

4. а.а Д.Батжаргал – а.а Л.Нямбаяр

5. а.а Ж.Мөнгөн – а.а Л.Шинэбаатар

6. а.а Б.Баатарцол – а.з Б.Сугаржаргал

7. а.а Б.Пүрэвсайхан – а.а Л.Лха-Очир

8. а.а Д.Энхбат – а.а П.Бүрэнтөгс

Зургаагийн даваа:

1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Л.Нямбаяр

2. а.х.а О.Гантулга – с.з Д.Пүрэвдорж

3. а.а Б.Баатарцол – а.а Л.Шинэбаатар

4. а.а Л.Лха-Очир а.а П.Бүрэнтөгс

/Тод: Уран барилдааны тусгай шагналыг Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, “Бэрх зараа” ХХК-ийн бөх сумын заан Д.Пүрэвдоржид олгов. Мөн а.х.а А.Алтанхуягт барилдаан зохион байгуулагчдаас хүндэтгэл үзүүлж, “Атар” хэвийн боовны иж бүрдлийг гардуулав./

Долоогийн даваа:

1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Б.Баатарцол

2. а.х.а О.Гантулга – а.а П.Бүрэнтөгс

Наймын даваа:

1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а П.Бүрэнтөгс

4 comments:

  1. хөдөө байгаа болохоор мэдээг хожуу нийтлэв....

    ReplyDelete
  2. Baagii1/25/2012

    hi, sain bn uu? harin oird medee ch nemehgui, neted ch taarahgui bsiimaa. Odoo chini zaaland 192 buh barildah yum gesen, 3 uldeed neg sondgoirohoor ontsgui yum shigee, harin shuud 256 bolgood, 256-aagaa 384 bolgoson bol ih sonirholtoi boloh bsn yum shigee..
    192d ch aimgiin nachinguud hasagdana, tsaana ni zondoo tsolgui buh bgaa... Minii bodol iim bn.

    ReplyDelete
    Replies
    1. Ингэж хөтлөхийн зорилго нь тэгээд ер нь юу юм бэ

      Delete
  3. Өөртөө л зориулж бичдэгийн... Хобби.

    ReplyDelete