Sunday, January 08, 2012

Шинэ үндсэн хуулийн 20 жилийн ойн өдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?

Шинэ буюу Ардчилсан үндсэн хуулийг баталсны өдөрт зориулсан уламжлалт барилдаан өнөө жил 21 дэх удаагаа болох гэж байна. Анхны барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат МУГТ, у.з С.Хүрэлбаатар түрүүлж байсан бол өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат у.н Ч.Баянмөнх түрүү бөхөөр тодорсон билээ.

Шинэ он гараад болдог чансаа өндөртэй энэхүү барилдааны хамгийн олон түрүүг дар.а Б.Бат-Эрдэнэ /4 түрүү, 2 үзүүр/, даян.а А.Сүхбат /2 түрүү, 3 үзүүр/, у.г И.Доржсамбуу /2 түрүү, 1 үзүүр/, даян.а Г.Өсөхбаяр, у.ар Б.Ганбат /тус бүр 2 түрүү/ нар хүртсэн байна. Мөн у.ар Г.Эрхэмбаяр у.г П.Сүхбат, у.з Ц.Баярсайхан, өсөх идэр начин М.Жамъянпүрэв, у.н Ду.Батбаяр нар тус бүр 1 түрүүлж, 1 үзүүрт хүрсэн байна.

Ингээд энэхүү нэр хүндтэй, уламжлалт барилдаанд хэн хэн түрүүлж, үзүүрлэж байсныг оны дарааллаар нь нэрлэхүл:

ОН ТҮРҮҮ /овог нэр/ ҮЗҮҮР /овог нэр/
1992 у.з Сарангэрэл Хүрэлбаатар дар.а Хорлоо Баянмөнх
1993 дар.а Бадмаанямбуу Бат-эрдэнэ у.з Пунцаг Сүхбат /у.г/
1994 у.з Пунцаг Сүхбат /у.г/ у.з Дүгэржав Хишигдорж
1995 у.з Цэдэндамба Баярсайхан у.з Дамдин Баяраа /у.г/
1996 дар.а Бадмаанямбуу Бат-эрдэнэ у.з Цэдэндамба Баярсайхан
1997 дар.а Бадмаанямбуу Бат-эрдэнэ у.з Агваансамдан Сүхбат /даян.а/
1998 дар.а Бадмаанямбуу Бат-эрдэнэ у.з Агваансамдан Сүхбат /даян.а/
1999 у.з Агваансамдан Сүхбат /даян.а/ у.н Мижиддорж Жамъянпүрэв
2000 у.н Мижиддорж Жамъянпүрэв у.ар Дуламжав Мөнх-Эрдэнэ
2001 у.з Батжаргал Ганбат /у.ар/ у.ав Агваансамдан Сүхбат /даян.а/
2002 у.з Батжаргал Ганбат /у.ар/ у.з Чогсом Батзориг
2003 у.ав Гэлэгжамц Өсөхбаяр /даян.а/ дар.а Бадмаанямбуу Бат-эрдэнэ
2004 дал.а Агваансамдан Сүхбат /даян.а/ дар.а Бадмаанямбуу Бат-эрдэнэ
2005 дал.а Гэлэгжамц Өсөхбаяр /даян.а/ у.н Дагвадорж Азжаргал /у.ар/
2006 у.з Ишдорж Доржсамбуу /у.г/ у.н Гунаажав Эрхэмбаяр /у.ар/
2007 у.н Дугардорж Батбаяр у.ар Дагвадорж Азжаргал
2008 у.г Ишдорж Доржсамбуу у.н Дугардорж Батбаяр
2009 у.н Гунаажав Эрхэмбаяр /у.ар/ а.а Ширбазар Жаргалсайхан /у.н/
2010 ц.х.а Чимэдрэгзэн Санжаадамба /у.з/ у.г Ишдорж Доржсамбуу
2011 у.н Чотон Баянмөнх а.а Сүхбаатар Батсуурь /у.н/
2012 .......................? .......................?

Дээрхиэс харахул: 20 удаагийн барилдаанд улсын цолгүй 3 бөх л тэргүүн байр булаалдахаар шалгарч байсан нь энэхүү барилдааны чансааг бүрнээ илтгэнэ. Мөн уг 3 бөх гурвуул улсын цолонд нэгэнт хүрч чадсан байна...

Өнөө жилийн барилдаанд чухам хэн түрүүлэх бол...? Шинэ оны анхны барилдаан сайхан болох буй за...

Шинэ үндсэн хуулийг баталсны 20 жилийн ойн өдөрт зориулсан барилдаан 2012.01.12-ны 15 цагт МБӨ-нд болно.

1 comment:

  1. Содном харцага түрүүлнэ ээ. Одоо түрүүлэх болсон, сайхан барилдаан болоосой доо

    ReplyDelete