Monday, December 19, 2011

Наадмаас хойш МБӨ-нд болсон улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд...

Наадмын дараагаас МБӨ-нд болсон барилдаанд бөхчүүд хэрхэн барилдсаныг хүснэгтээр харуулбал:

/Жич: 2011.09.11-нд Эрдэнэт хотод болсон “Эрдэнэт хивс” ХК-ийн 30 жилийн ойн барилдааныг оруулав.

ТОД: Хүснэгтийн “Их шөвөг” амжилтыг тооцохдоо гурван барилдааны дунд шөвгийг оруулан тооцов. Үүнд, “Монгол бөх Гиннест-6016”, “БНУ-ыг тунхагласны 87 жил”, “Баянзүрх хайрханы хишиг-5” гэсэн 3 барилдаан болно./

БӨХЧҮҮДИЙН НЭРС Түрүү Үзүүр Их шөвөг
1 у.ар Г.Эрхэмбаяр 3
1
2 у.з Ч.Санжаадамба 2

3 у.ар Х.Мөнхбаатар 2 1 4
4 у.х Ө.Бат-Орших 1 2 2
5 у.н Ду.Батбаяр 1 1 1
6 у.н Б.Батмөнх 1 1
7 у.н Б.Гончигдамба 1
1
8 у.г Н.Ганбаатар 1

9 у.х А.Цацабшир 1

10 а.н Л.Цээсүрэн 1

11 у.н Э.Энхбат
3
12 у.ав С.Мөнхбат
2
13 у.н Б.Сангисүрэн
1 1
14 у.н Ц.Одбаяр
1 1
15 у.н Ж.Отгонбаяр
1
16 а.х.а Ч.Батчулуун
1
17 у.з Б.Соронзонболд

5
18 у.ар Д.Ганхуяг

3
19 у.з М.Өсөхбаяр

3
20 у.г Ж.Бат-Эрдэнэ

2
21 у.х А.Бямбажав

2
22 у.ар Д.Азжаргал

1
23 у.з Ц.Мягмарсүрэн

1
24 у.х Ц.Содномдорж

1
25 у.н Д.Лхагвадорж

1
26 у.н Ч.Баянмөнх

1
27 у.н Ч.Цогбаяр

1
28 а.х.а Р.Пүрэвдагва

1
29 а.х.а О.Гантулга

1
30 а.а Б.Батхуяг

1
31 а.а П.Бүрэнтөгс

1
32 а.х Н.Шинэзориг

1

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан дуусч, бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн хувьд гурван асуудлыг авч хэлэлцсэний дотор Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү төсөлд тусгаснаар 12 дугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдөр болгон хуульчлах гэж буй аж. Учир нь дээрх өдөр Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулсны 100 жилийн ой тохиох тул бөх барилдуулж улмаар амжилт үзүүлсэн бөхчүүдэд Улсын баяр наадмын нэгэн адил цол олгохоор зааж өгчээ. Энэ нь тэгэхдээ нэг удаагийн арга хэмжээ байхаар тусгасан юм байна.

Хэрвээ цол өгөхөөр бол...??? Хэн нь илүү бэлтгэлтэй байна вэ? Хэнд илүү боломж байна вэ?

3 comments:

  1. zohimjgui12/19/2011

    Bat-Orshih turuulne ee. Gehdee tsol ogoh ni zohimjgui

    ReplyDelete
  2. МОНГОЛ УЛСЫН УЛСЫН ИХ ХУРАЛ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮДЭД ХАНДАХ НЬ

    Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар энэ сарын 29-ний өдөр болох барилдаанд барилдсан бөхчүүдэд улсын цол олгох тухай сэтгэл хөдлөлөөр хөллөсөн байдалтай, улстөржүүлсэн янзтайгаар УИХ гэнэт хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагын хувьд албан ёсны байр сууриа илэрхийлсэн мэдэгдлийг УИХ, УИХ-ын эрхэм гишүүдийн сонорт хүргэж байна.

    Энэ удаагийн барилдаанд цол олгох нь хэд хэдэн сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Үүнд:

    1. Олон зуун жилийн уламжлалтай, ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвийн хамгаалалтын жагсаалтанд “Эрийн гурван наадам” гэдэг дэлхийд өөр хаана ч үгүй онцлогоороо бүртгэгдсэн эрийн гурван наадмын бүрэн бүтэн байдлыг алдагдуулан нэгийг нь салган авч бөхчүүдэд цол олгох нь уламжлалыг үл тоомсролсон, ЮНЕСКО-ийн хамгаалалтыг эвдсэн хэрэг болно.

    2. Нийт ард түмэн энэ жил 4 их ойн наадмаа өргөн дэлгэр хийж 1024 бөх барилдуулсан гэж ойлгож байхад гэнэт нэг ойг нь онцлон салгаж байгаа нь түүхэн олон цаг үед улстөрөөс ангид байснаараа элдэв хагаралгүй явж ирсэн үндэсний бөхийг улстөржүүлэх, тэгснээрээ хуваагдалд хүргэх уршигтай юм.

    3. Улаанбаатар хотноо бөх барилдуулан цол олгохоор шийдвэл аймаг, суманд мөн бөх барилдуулан цол олгох ёстой бөгөөд аймаг, сумуудаас энэ тухай шаардаж эхлээд байна.
    Бөхчүүдийг хот, хөдөөгөөр нь алагчилж болохгүй.

    4. Цол олгох болвол шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ёстой бөгөөд үүний бэлтгэл ажил энэ хугацаанд амжих эсэх нь эргэлзээтэй.

    5. Хэлэлцэхээр шийдсэн хуулийн төсөлтэй холбогдуулан олон бөх, түүний дотор дархан аваргууд, улсын цолны босгон дээр байгаа аймгийн арслангууд эсэргүүцэж байгаагаа манайд болон хэвлэлээр мэдэгдэж эхлээд байна. Энэ байдлаас үзэхэд олон өндөр алдар цолтой бөх уг барилдаанд барилдахаас татгалзаж магадгүй юм.

    Энэ мэт олон сөрөг байдал Монгол бөхөд сайн юм авчрахгүй гэдгийг сайтар тооцон уг асуудалд нухацтай хандах, улмаар монгол бөхийг улс төржүүлэхгүй байхыг УИХ, УИХ-ын эрхэм гишүүдээс хүсч байна.

    МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
    2011 оны 12 дугаар сарын 23.

    ReplyDelete
  3. УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮДЭД ХҮРГЭХ ҮГ

    Та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.

    УИХ-аар ҮЭЧХ-ын 100 жилийн ойд зориулсан барилдаан хийж бөхчүүдэд цол олгохоор хэлэлцэж эхэлсэнд гайхаж байгаагаа юуны өмнө илэрхийлье.

    Монголчууд бид жилд нэг удаа наадам хийж бөхчүүддээ цол чимэг олгосоор ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн. Энэ сайхан уламжлалыг уландаа гишгэн наадмын бус аргаар бөхчүүдэд цол олгох гэж байгаатай дархан аваргууд бид санал нийлэхгүй байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

    Иймд бөхийг улстөржүүлж, хагаралд хүргэж магадгүй энэ асуудалд туйлын нухацтай хандана гэдэгт УИХ-ын эрхэм гишүүддээ итгэж байгаагаа мэдэгдье.

    ДАРХАН АВАРГА:
    Ж.Мөнхбат
    Х.Баянмөнх
    Д.Цэрэнтогтох
    Б.Бат-Эрдэнэ

    2011 оны 12 дугаар сарын 23.

    ReplyDelete