Monday, December 19, 2011

Наадмаас хойш МБӨ-нд болсон аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд...

Наадмын дараагаас МБӨ-нд болсон аймаг, цэргийн барилдаанд бөхчүүд хэрхэн барилдсаныг хүснэгтээр харуулбал:

/Жич: Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд амжилттай барилдсан аймгийн цолтонг улсын цолтонгуудын барилдаанд тусад нь бичсэн болно./

БӨХЧҮҮДИЙН НЭРС Түрүү Үзүүр Их шөвөг
1 а.х.а Ч.Батчулуун 1
1
2 а.х.а А.Алтанхуяг 1

3 а.х.а Б.Одгэрэл 1

4 а.а Л.Лха-Очир 1

5 а.х.а Р.Пүрэвдагва
1 2
6 а.х.а Ш.Мөнгөнбаатар
1
7 а.а Б.Дэлгэрсайхан
1
8 а.а Д.Энхбат
1
9 а.а Б.Пүрэвсайхан

2
10 а.а Ё.Эрдэнэжаргал

1
11 а.а Б.Батхуяг

1
12 а.а П.Бүрэнтөгс

1

Хэрвээ цол өгөхөөр бол...??? Хэн нь илүү бэлтгэлтэй байна вэ? Хэнд нь улсын цолны босго давах боломж өндөр вэ???

3 comments:

  1. Lha-Ochir, Altanhuyag 2 lav sain barildana.
    Mongonbaatar 5 davna.
    Uvsiin zaan Ganzorig bas sain barildnana

    ReplyDelete
  2. МОНГОЛ УЛСЫН УЛСЫН ИХ ХУРАЛ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮДЭД ХАНДАХ НЬ

    Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар энэ сарын 29-ний өдөр болох барилдаанд барилдсан бөхчүүдэд улсын цол олгох тухай сэтгэл хөдлөлөөр хөллөсөн байдалтай, улстөржүүлсэн янзтайгаар УИХ гэнэт хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагын хувьд албан ёсны байр сууриа илэрхийлсэн мэдэгдлийг УИХ, УИХ-ын эрхэм гишүүдийн сонорт хүргэж байна.

    Энэ удаагийн барилдаанд цол олгох нь хэд хэдэн сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Үүнд:

    1. Олон зуун жилийн уламжлалтай, ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвийн хамгаалалтын жагсаалтанд “Эрийн гурван наадам” гэдэг дэлхийд өөр хаана ч үгүй онцлогоороо бүртгэгдсэн эрийн гурван наадмын бүрэн бүтэн байдлыг алдагдуулан нэгийг нь салган авч бөхчүүдэд цол олгох нь уламжлалыг үл тоомсролсон, ЮНЕСКО-ийн хамгаалалтыг эвдсэн хэрэг болно.

    2. Нийт ард түмэн энэ жил 4 их ойн наадмаа өргөн дэлгэр хийж 1024 бөх барилдуулсан гэж ойлгож байхад гэнэт нэг ойг нь онцлон салгаж байгаа нь түүхэн олон цаг үед улстөрөөс ангид байснаараа элдэв хагаралгүй явж ирсэн үндэсний бөхийг улстөржүүлэх, тэгснээрээ хуваагдалд хүргэх уршигтай юм.

    3. Улаанбаатар хотноо бөх барилдуулан цол олгохоор шийдвэл аймаг, суманд мөн бөх барилдуулан цол олгох ёстой бөгөөд аймаг, сумуудаас энэ тухай шаардаж эхлээд байна.
    Бөхчүүдийг хот, хөдөөгөөр нь алагчилж болохгүй.

    4. Цол олгох болвол шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ёстой бөгөөд үүний бэлтгэл ажил энэ хугацаанд амжих эсэх нь эргэлзээтэй.

    5. Хэлэлцэхээр шийдсэн хуулийн төсөлтэй холбогдуулан олон бөх, түүний дотор дархан аваргууд, улсын цолны босгон дээр байгаа аймгийн арслангууд эсэргүүцэж байгаагаа манайд болон хэвлэлээр мэдэгдэж эхлээд байна. Энэ байдлаас үзэхэд олон өндөр алдар цолтой бөх уг барилдаанд барилдахаас татгалзаж магадгүй юм.

    Энэ мэт олон сөрөг байдал Монгол бөхөд сайн юм авчрахгүй гэдгийг сайтар тооцон уг асуудалд нухацтай хандах, улмаар монгол бөхийг улс төржүүлэхгүй байхыг УИХ, УИХ-ын эрхэм гишүүдээс хүсч байна.

    МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
    2011 оны 12 дугаар сарын 23.

    ReplyDelete
  3. УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮДЭД ХҮРГЭХ ҮГ

    Та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.

    УИХ-аар ҮЭЧХ-ын 100 жилийн ойд зориулсан барилдаан хийж бөхчүүдэд цол олгохоор хэлэлцэж эхэлсэнд гайхаж байгаагаа юуны өмнө илэрхийлье.

    Монголчууд бид жилд нэг удаа наадам хийж бөхчүүддээ цол чимэг олгосоор ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн. Энэ сайхан уламжлалыг уландаа гишгэн наадмын бус аргаар бөхчүүдэд цол олгох гэж байгаатай дархан аваргууд бид санал нийлэхгүй байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

    Иймд бөхийг улстөржүүлж, хагаралд хүргэж магадгүй энэ асуудалд туйлын нухацтай хандана гэдэгт УИХ-ын эрхэм гишүүддээ итгэж байгаагаа мэдэгдье.

    ДАРХАН АВАРГА:
    Ж.Мөнхбат
    Х.Баянмөнх
    Д.Цэрэнтогтох
    Б.Бат-Эрдэнэ

    2011 оны 12 дугаар сарын 23.

    ReplyDelete