Saturday, December 17, 2011

Хурц арслан Алтанхуяг аймгийнхаа нэрэмжит барилдаанд түрүүлэв

Даншгийн аварга Самбуугийн Чүлтэмийн дурсгалд зориулсан дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн нэрэмжит энэ сарын ээлжит барилдаан /2011.12.17/ болов.

Энэхүү барилдааныг тус аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, “Түшээт ханы аварга” бөхийн дэвжээ МҮБХ-той хамтран зохион байгуулав. Барилдааны үеэр тус аймгийн бүх сум, сургуулиудад бөхийн дэвжээ бэлэглэв. Уг арга хэмээнд дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-эрдэнэ, даян аварга А.Сүхбат, улсын аварга С.Мөнхбат нар оролцов. Энэ үеэр уригдан ирсэн үндэсний бөхийн аварга цолтонгуудад хүндэтгэл үзүүлж тус бүр нь 3 сая төгрөгөөр байлав. Түүнчлэн тус аймгийн харьяат улс, аймгийн цолтонгууддаа ч хүндэтгэл үзүүлэв. Мөн улсын харцага Л.Пүрэвжав, аймгийн хурц арслан А.Алтанхуяг нарт Land200 маркийн машины түлхүүрийг гардуулж илүү их амжилт гаргахыг ерөөв. Энэ бүхнийг Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга, “Түшээт ханы аварга” бөхийн дэвжээний тэргүүн, “Мон-Уран” ХХК-ийн захирал Б.Наранхүү ивээн тэтгэсэн байна.

2008.05.26-нд болсон тус аймгийн нэрэмжит анхны барилдаанд а.а Ө.Даваабаатар /у.х/ түрүүлэн, а.а Д.Энхбат үзүүрлэж, ц.х.а А.Бямбажав /у.х/, а.а Ш.Жаргалсайхан /у.н/ нар их шөвөгт, а.а Н.Батзаяа /у.н/, а.а Ба.Батжаргал, а.з С.Мөнхбат /у.ав/, а.н Ц.Чимэддорж /а.а/ нар дунд шөвөгт шалгаран барилдаж байсан билээ.

Харин энэ удаагийн барилдаанд аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Р.Пүрэвдагва, А.Алтанхуяг, Б.Одгэрэл, О.Гантулга нарын тэргүүтэй 256 бөх уран мэхийг уралдуулснаас:

Түрүү: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Түшээт ханы аварга” бөхийн дэвжээ, “Аврагч” СХ, ХУД-ийн Аврах гал унтраах 14-р анги, “Мон-Уран” ХХК-ийн бөх а.х.а Алтангэрэлийн АЛТАНХУЯГ

Үзүүр: Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Их богд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Нийслэл-Өргөө” ХХК-ийн бөх а.а Даш-Очирын ЭНХБАТ

Их шөвөгт: Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Нью хаппи” ХХК-ийн бөх а.х.а Чулуунбаатарын Батчулуун, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Сүлд СХ-ны бөх а.а Баатархүүгийн ПҮРЭВСАЙХАН нар шалгаран үлдэв.

Дөрвийн даваа:

1. а.х.а Ч.Батчулуун – з.б Сандагдорж /Хө/

2. а.х.а Р.Пүрэвдагва – с.з Д.Пүрэвдорж /Бу/

3. а.х.а А.Алтанхуяг – а.н А.Отгонбаатар /Бн/

4. а.х.а Б.Одгэрэл – а.н Б.Хаш-Эрдэнэ /Хө/

5. а.а Б.Дэлгэрсайхан – а.н Х.Гантулга

6. а.а Ба. Батжаргал – а.н О.Бундхорол

7. а.а Ж.Мөнгөн – а.х Б.Батжаргал

8. а.а Б.Баатарцол – а.х Б.Бат-Орших

9. а.а Б.Пүрэвсайхан – а.з С.Эрдэнэсайхан

10. а.а Б.Батдорж – а.з Б.Бадамсүрэн

11. а.а Д.Энхбат – а.з Т.Баасанхүү

12. а.а Г.Ганням – а.з Б.Ганзориг

13. а.а О.Өлзиймөнх – а.з Л.Батзориг

14. а.а Б.Эрдэнэхүү – а.а Ж.Алтаншагай

15. а.а Ш.Шинэбаяр – а.а Н.Энх-Амгалан

16. а.а Ц.Чимэддорж – а.а Э.Ванданцэрэн

Тавын даваа:

1. а.х.а Ч.Батчулуун – а.н О.Бундхорол

2. а.х.а А.Алтанхуяг – а.а Ж.Мөнгөн

3. а.х.а Б.Одгэрэл – а.а Н.Энх-Амгалан

4. а.а Б.Баатарцол – а.з Б.Ганзориг

5. а.а Б.Пүрэвсайхан – с.з Д.Пүрэвдорж

6. а.а Д.Энхбат – а.з Л.Батзориг

7. а.а Э.Ванданцэрэн – а.з Б.Бадамсүрэн

8. а.а Б.Эрдэнэхүү – а.н Х.Гантулга

Зургаагийн даваа:

1. а.х.а Ч.Батчулуун – а.а Б.Баатарцол

2. а.х.а А.Алтанхуяг – а.н Х.Гантулга

3. а.х.а Б.Одгэрэл – а.а Д.Энхбат

4. а.а Б.Пүрэвсайхан – а.з Б.Бадамсүрэн

Долоогийн даваа:

1. а.х.а Ч.Батчулуун – а.а Д.Энхбат

2. а.х.а А.Алтанхуяг – а.а Б.Пүрэвсайхан

Наймын даваа:

1. а.х.а А.Алтанхуяг – а.а Д.Энхбат

1 comment:

  1. Түрүү бөхийг 1,5 сая, үзүүр бөхийг 1 сая, их шөвгийн бөхчүүдийг тус бүр 500,0 төгрөгөөр байлав. Миний мэдэх хамгийн өндөр байтай барилдаан /АЦЦБЗБ/ болов...

    ReplyDelete