Saturday, December 17, 2011

Өнгөрсөн 4 удаагийн “Баянзүрх хайрханы хишиг барилдаан”-д...

“Баянзүрх хайрханы хишиг барилдаан”-д хэн хэн түрүүлж, үзүүрлэн, шөвгөрч байсныг өөрийн архивт буй мэдээнд тулгуурлан бичивэй.

1. /2007.10.27/ Анхны барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Шивээ-Овоо” ХК-ийн бөх у.ар Д.Азжаргал түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Хас” банкны бөх у.х Т.Мөнгөнцоож үзүүрлэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Ноёд” группын бөх өсөх идэр начин Г.Эрхэмбаяр /у.ар/, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Эргүүл хамгаалалттай газрын бөх өсөх идэр начин Ш.Уламбаяр нар их шөвөгт шалгарч байв. Харин улсын цолгүй бөхчүүдээс Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ а.а Т.Энх-Амгалан тун сайн барилдаж дунд шөвөгт үлдэж байв.

*** *** ***

2. /2008.10.11/ дал.а Г.Өсөхбаяр, у.ар Д.Азжаргал, у.г И.Доржсамбуу, Н.Ганбаатар, у.з М.Баяржавхлан, Д.Рагчаа, Б.Соронзонболд нарын тэргүүтэй 256 бөх зодоглосноос:

Зургаагийн даваа:

1. дал.а Г.Өсөхбаяр /даян.а/ – у.н Ш.Тогтохбаяр

2. у.ар Д.Азжаргал – у.н М.Өсөхбаяр /у.з/

3. у.г И.Доржсамбуу – у.н Ду.Батбаяр

4. у.з М.Баяржавхлан /у.г/ – у.з Б.Соронзонболд

Долоогийн даваа:

1. дал.а Г.Өсөхбаяр – у.н М.Өсөхбаяр

2. у.г И.Доржсамбуу – у.з Б.Соронзонболд

Наймын даваа:

1. дал.а Г.Өсөхбаяр – у.г И.Доржсамбуу

*** *** ***

3. /2009.10.11/ у.ар Д.Ганхуяг, Д.Азжаргал, у.г И.Доржсамбуу, у.з Б.Соронзонболд, у.з М.Өсөхбаяр, у.х Д.Баасандорж, Т.Амартүвшин, Д.Батболд, Э.Батбаатар, Ө.Даваабаатар нарын тэргүүтэй 256 бөх зодоглосноос:

Зургаагийн даваа:

1. у.ар Д.Азжаргал а.н П.Бүрэнтөгс /а.а/

2. у.г И.Доржсамбуу у.н Д.Лхагвадорж

3. у.з Б.Соронзонболд у.х Ө.Бат-Орших

4. у.з М.Өсөхбаяр у.х Ө.Даваабаатар

Долоогийн даваа:

1. у.з Б.Соронзонболд а.н П.Бүрэнтөгс

2. у.х Ө.Даваабаатар у.н Д.Лхагвадорж

Наймын даваа:

1. у.з Б.Соронзонболд у.н Д.Лхагвадорж

*** *** ***

4. /2010.12.19/ у.ар Д.Ганхуяг, у.г И.Доржсамбуу, у.з Д.Рагчаа, Б.Соронзонболд, у.х Д.Баасандорж, Т.Мөнгөнцоож, М.Батжаргал, Ө.Бат-Орших, өсөх идэр начин М.Жамъянпүрэв, И.Ёндонсамбуу, Г.Эрхэмбаяр, Ц.Лхагвасүрэн, М.Уламбаяр, Т.Өсөх-Ирээдүй, Ж.Отгонбаяр нарын тэргүүтэй 256 бөх зодоглосноос:

Зургаагийн даваа:

1. у.з Д.Рагчаа – а.а Л.Лха-Очир

2. у.з Б.Соронзонболд – у.н Н.Батзаяа

3. у.н Т.Өсөх-Ирээдүй /у.х/ – у.н Ду.Батбаяр

4. а.а Б.Сангисүрэн /у.н/ – а.н Н.Батсуурь /а.а/

Долоогийн даваа:

1. у.н Ду.Батбаяр – а.а Л.Лха-Очир

2. у.н Н.Батзаяа – а.н Н.Батсуурь

Наймын даваа:

1. у.н Ду.Батбаяр – у.н Н.Батзаяа


5 дахь удаагийн “Баянзүрх хайрханы хишиг барилдаан” 2011.12.18-ны 14 цагаас МБӨ-нд болно.

Энэхүү барилдааныг “Бридж” групп ивээн тэтгэн явуулдаг бөгөөд энэ онд тус группын 20 жилийн ой тохиож буй учир түрүү бөхийг 5 сая, үзүүр бөхийг 2,5 сая, их шөвгийн бөхийг 1 сая, дунд шөвгийн бөхийг 500,0 төгрөгөөр байлахаар шийдвэрлэсэн ажээ...

1 comment:

  1. сайхан мэдээлэл байна. маргааш Содном харцага түрүүлнэ.

    ReplyDelete