Friday, November 25, 2011

Завхан аймагт БНУ-ыг тунхагласны ойн өдөрт зориулсан барилдаан болов

Монгол улсад хууль зүй, дотоод хэргийн алба үүсэн байгуулагдсаны 100, Анхдугаар Үндсэн Хуулийг баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 87 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан /2011.11.25/ Завхан аймагт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Уг барилдаанд а.з М.Батбаяр, Д.Бат-Өлзий, а.н Г.Болдбаатар, З.Хангалбаатар, Сүхбаатар, Н.Мөнхтөр, П.Баярсайхан нарын тэргүүтэй 32 бөх зодоглосноос:

Түрүү: Алдархаан сумын харьяат, Алдар Яруу хүрээ нийгэмлэг, “Тэргүүн саруул зам” ХХК-ийн бөх а.н Зэсрэндондовын ХАНГАЛБААТАР

Үзүүр: Тэс сумын харьяат, Аймгийн БТСГ-ын бөх а.з Дашзэвэгийн БАТ-ӨЛЗИЙ

Их шөвөгт: Завханмандал сумын харьяат с.з РЕНЧИНДОРЖ, Дөрвөлжин сумын харьяат, МСҮТ-ийн бөх БААСАНБАТ нар шалгаран үлдэв.

Гурвын даваа:

1. а.з М.Батбаяр – з.б Баасанбат

2. а.з Д.ат-Өлзий – а.н Сүхбаатар

3. а.н З.Хангалбаатар – с.з Я.Ишжамц

4. а.н П.Баярсайхан – с.з Ренчиндорж

Дөрвийн даваа:

1. а.з Д.Бат-Өлзий – з.б Баасанбат

2. а.н З.Хангалбаатар – с.з Ренчиндорж

Тавын даваа:

1. а.з Д.Бат-Өлзий – а.н З.Хангалбаатар

2 comments:

  1. 2011.11.29-ны Мягмар гарагт ХТХ-ийн хурлын танхимд “Аваргыг аймагтаа бэлтгэе” сэдвийн дор бөхийн хэлэлцүүлэг болно.

    Бөхчүүд, бөх сонирхогчид та бүхнийг өргөнөөо оролцохыг урьж байна.

    ЗАВХАН АЙМГИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

    ReplyDelete