Wednesday, November 23, 2011

БНУ-ыг тунхагласны ойн барилдааны түүхэн товчоон

ОН ТҮРҮҮ ҮЗҮҮР ИХ ШӨВӨГ
1990 дар.а Б.Бат-Эрдэнэ у.ар М.Мөнгөн Гоц мөргөв. у.з Д.Баяраа
1991 у.з Ц.Баярсайхан дар.а Х.Баянмөнх у.з Д.Баяраа. у.н Ж.Чулуун
1992 дар.а Б.Бат-Эрдэнэ а.а А.Сүхбат у.з Д.Баяраа., у.з Р.Гансүх
1993 дар.а Б.Бат-Эрдэнэ у.ар О.Балжинням у.з Д.Баяраа. у.з Д.Мөнх-Эрдэнэ
1994 у.з С.Хүрэлбаатар у.з П.Сүхбат ц.а И.Доржсамбуу. у.з Ц.Баярсайхан
1995 у.з Д.Мөнх-Эрдэнэ у.н Д.Бумбаяр у.н Н.Мөнхжаргал. гоц мөргөв.
1996 Барилдаан болоогүй
1997 дар.а Б.Бат-Эрдэнэ у.з Д.Мөнх-Эрдэнэ у.з А.Сүхбат. у.з Б.Гантогтох
1998 дар.а Б.Бат-Эрдэнэ у.з Б.Гантогтох у.з П.Сүхбат. у.ар Д.Мөнх-Эрдэнэ
1999 дар.а Б.Бат-Эрдэнэ у.з Б.Гантогтох у.ав О.Балжинням. у.з Д.Эрдэнэбат
2000 у.з Д.Сумъяабазар у.ар А.Сүхбат у.з Г.Өсөхбаяр. у.н О.Одгэрэл
2001 у.з Д.Сумъяабазар у.н Г.Элбэг у.ав О.Балжинням. у.з Б.Гантогтох
2002 у.ав А.Сүхбат у.з И.Доржсамбуу у.н Д.Рагчаа. у.з Ч.Батзориг
2003 у.ав Г.Өсөхбаяр у.ав А.Сүхбат у.з Б.Ганбат. у.н Г.Элбэг
2004 у.з И.Доржсамбуу у.ав Г.Өсөхбаяр у.г Д.Сумъяабазар. у.х Ц.Мягмарсүрэн
2005 дал.а Г.Өсөхбаяр у.з Б.Ганбат у.х Д.Рагчаа. у.г Б.Гантогтох
2006 у.ар Д.Азжаргал у.х Т.Мөнгөнцоож дал.а Г.Өсөхбаяр. дар.а Б.Бат-Эрдэнэ
2007 дал.а Г.Өсөхбаяр у.з Д.Рагчаа у.н М.Өсөхбаяр. у.х Г.Элбэг
2008 у.г И.Доржсамбуу у.ар Д.Ганхуяг у.з М.Баяржавхлан. у.з Д.Рагчаа
2009 Барилдаан болоогүй
2010 ц.х.а Ч.Санжаадамба у.н Ш.Тогтохбаяр у.х Д.Баасандорж. у.ар Х.Мөнхбаатар

Анхдугаар Үндсэн Хуулийг баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны ойд зориулсан уламжлалт барилдаан нь наадам, цагаан сарын барилдааны дараад орох чансаа өндөр, утга, ерөөл, бэлэгдэл, агуулга өргөнтэй томоохон барилдааны нэг юм.

Энэхүү барилдааныг уламжлал болгон зохион байгуулаад 21 жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд уг барилдаан нь 2 удаа тасарсан байна. Хамгийн сүүлд 2009 онд Нийслэлд тогтоосон хорио цээрийн улмаас уг барилдааныг өнжиж байсан билээ.

БНУ-ыг тунхагласны өдөрт зориулсан барилдаанд:

дар.а Б.Бат-Эрдэнэ 6 удаа, даян.а Г.Өсөхбаяр 3 удаа, у.ав Д.Сумъяабазар, у.г И.Доржсамбуу нар тус бүр 2 удаа тэргүүн бөхөөр шалгарч байсан нь 19 түрүүний 13 нь болж байна. Харин даян.а А.Сүхбат, у.ар Д.Азжаргал, Д.Мөнх-Эрдэнэ, у.з Ц.Баярсайхан, С.Хүрэлбаатар, Ч.Санжаадамба нар тус бүр 1 удаа түрүүлжээ.

Анхдугаар Үндсэн Хуулийг баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 87 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан 2011.11.26-ны 14 цагт МБӨ-нд болно.

2 comments:

  1. Анх удаагаа 256 бөх барилдах гэж байгаа нь сонин. Нөгөө талаасаа улсын том цолтонгууд олноороо барилдах буй за.
    Тиймээс барилдаан сайхан болох байхаа.

    Дээрхи мэдээнд бхөчүүдийн цолыг тухайн үеийнхээр нь бичив...

    ReplyDelete
  2. Зүүний хүчний холбооны нэрэмжит Үндэсний бөхийн 20-21 насны залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан энэ сарын 19-20 -ны бямба, ням гарагт Дархан хотод болж өндөрлөлөө. Нийт 108 бөх оролцсоноос Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат Аварга БТДС-ийн бөх аймгийн начин Х.Гантулга 19 даваагаар түрүүлж, Завхан аймгийн Алдархаан сумын харъяат Аварга БТДС-ийн бөх аймгийн заан Б.Бадамсүрэн 17 даваагаар хоёрдугаар байр эзэлсэн бол Ховд аймгийн Мөст сумын харъяат Хүч спорт хорооны бөх аймгийн начин Ц.Адъяа 15 даваагаар гуравдугаар байрт орсон байна.

    Архангай аймгийн Хотонт сумын харъяат Замчин спорт хорооны бөх сумын заан Г.Биндэръяа дайчин барилдааны шагнал хүртсэн бол Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат ДХИС-ийн бөх сумын заан Ц.Эрхэмбаяр уран барилдааны шагнал хүртэв.

    Багийн дүнгээр улсын начин Б.Адъяахүү дасгалжлуулагчтай Аварга БТДС нэгдүгээр байр, улсын заан Ц.Мягмарсүрэн дасгалжуулагчтай Хүч спорт хороо хоёрдугаар байр тус тус эзэлсэн юм.
    Шигшээ барилдааны эхний 10 байрт шалгарсан бөхчүүдийг танилцуулъя.

    1. Х.Гантулга а.н /19 даваа, Өвөрхангай аймгийн Уянга сум, Аварга БТДС/

    2. Б.Бадамсүрэн а.з /17 даваа, Завхан аймгийн Алдархаан сум, Аварга БТДС/

    3. Ц.Адъяа а.н /15 даваа, Ховд аймгийн Мөст сум, Хүч спорт хороо/

    4. Н.Золбоо с.з /14 даваа, Баянхонгор аймгийн Баянбулаг сум, Хүч спорт хороо/

    5. М.Даваасүрэн с.з /14 даваа, Өвөрхангай аймгийн Бүрд сум, Аварга БТДС/

    6. Г.Биндэръяа с.з /13 даваа, Архангай аймгийн Хотонт сум, Замчин спорт хороо/

    7. Д.Бадамгарав а.н /12 даваа, Ховд аймгийн Булган сум, Хүч спорт хороо/

    8. Ж.Цэрэндаваа с.з /11 даваа, Архангай аймгийн Тариат сум, Замчин спорт хороо/

    9. Н.Баярбаатар а.н /10 даваа, Сэлэнгэ аймгийн Мандал сум, ДА БТСГазар/

    10. Э.Ширнэн с.з /10 даваа, Хөвсгөл аймгийн Их-Уул сум, Аварга БТДС/

    ЭХ СУРВАЛЖ: www.undesniibukh.mn

    ReplyDelete