Sunday, November 20, 2011

Дорноговь аймгийн нэрэмжит барилдаанд а.а Л.Лха-Очир түрүүллээ

1935, 1936 оны АХ-ын 14, 15 жилийн ойд зодоглосон хүчит 720, 1024 бөхөөс тус бүр найм даван шөвгөрсөн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, олон түмнээ “Гандангийн бүрхэг” хэмээн алдаршсан Гунгаагийн Намжилваанчиг арслангийн дурсгалд зориулсан Дорноговь аймгийн нэрэмжит АЦЦБЗБ-ийн энэ сарын ээлжит барилдаан /2011.11.20/ амжилттай, сайхан болж өнгөрөв.

Дорноговь аймгийн нэрэмжит барилдаан нь 2 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд анхны барилдааныг 2008.04.20-нд Говийн ноён хутагтын V дүр, нэрт шүлэгч, соён гэгээрүүлэгч, шинэтгэгч үзэлтэн, гүн ухаантан, догшин хутагт Агваанлувсанданзанравжаагийн түмэн өлзий гийсний 205 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байсныг тодхон санаж байна. Энэхүү барилдаанд хурц арслан Т.Баттөмөр (Завхан/Түдэвтэй), Ц.Содномдорж (Хөвсгөл/Тосонцэнгэл), Ж.Оргил (Завхан/Их-Уул), Р.Дамдин (Баянхонгор/Баацагаан), А.Сүмбээ (Булган/Бүрэгхангай), Ч.Эрдэнэчулуун (Архангай/Эрдэнэмандал) нарын тэргүүтэй аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 256 бөх барилдсанаас:

Дунд шөвөгт (оноолтоор): хурц/а Ц.Содномдорж з/б О.Гантулга (Увс/Малчин), а/а Ш.Мөнгөнбаатар з/б Т.Буянжаргал (Дорноговь/Өргөн), а/а Л.Нямбаяр а/з Ч.Батчулуун, а/а Ө.Бат-Орших Ө.Даваабаатар., Их шөвөгт: хурц/а Ц.Содномдорж а/з Ч.Батчулууныг амлаж, а/а Ш.Мөнгөнбаатар, Ө.Даваабаатар нар тунав. Улмаар тэргүүн байрын төлөө уран барилдаант хоёр арслан шалгарч үлдсэн бөгөөд төд удалгүй Даваабаатар Содномдоржийн зүүн хөлд нь суун сэжиж цацан даваад барилдааны тэргүүн бөхөөр шалгарч байсан билээ...

Харин өнөөдрийн барилдаанд а.х.а Р.Пүрэвдагва, а.а Р.Дамдин, Д.Батжаргал, Ё.Эрдэнэжаргал, Б.Хашбат, Б.Батхуяг, Б.Дэлгэрсайхан нарын тэргүүтэй 256 хүчтэн уран мэхийг уралдуулснаас:

Түрүү: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, “Ханан” группын бөх а.а Лхагваагийн ЛХА-ОЧИР

Үзүүр: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 150-р анги, “ЭЭН” группын бөх а.х.а Ренчинбямбын ПҮРЭВДАГВА

Их шөвөгт: Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, “Хутагтын их хүчтэн” бөхийн дэвжээ, “Төмөрт транс” ХХК-ийн бөх а.а Ёндонгийн ЭРДЭНЭЖАРГАЛ, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, “Дорнод нутаг” бөхийн дэвжээ, Дорнод аймгийн ЦХ, “МАК” сангийн бөх а.а Басгаадайн Батхуяг нар шалгаран үлдэв.

Тавын даваа:

1. а.х.а Р.Пүрэвдагва – а.з Д.Цэвэлсодном

2. а.а Ё.Эрдэнэжаргал – а.а Л.Нямбаяр

3. а.а Б.Хашбат – с.з Г.Ганжад

4. а.а Б.Батхуяг – а.н Б.Тайван

5. а.а Б.Дэлгэрсайхан – а.а Г.Ганням

6. а.а Б.Батдорж – а.з Б.Сугаржаргал

7. а.а Л.Лха-Очир – а.а Ш.Шинэбаяр

8. а.а Н.Батсуурь – а.н Т.Хайдав

/Тод: у.ар Г.Намжилваанчигийн нэрэмжит уран барилдааны тусгай шагналыг Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээний бөх с.з Г.Ганжадад Намжилваанчиг арслангийн хүү а.а Цогбадрах гардуулж баяр хүргэв/

Зургаагийн даваа:

1. а.х.а Р.Пүрэвдагва – а.н Т.Хайдав

2. а.а Ё.Эрдэнэжаргал – а.а Б.Дэлгэрсайхан

3. а.а Б.Батхуяг – с.з Г.Ганжад

4. а.а Б.Батдорж – а.а Л.Лха-Очир

Долоогийн даваа:

1. а.х.а Р.Пүрэвдагва – а.а Б.Батхуяг

2. а.а Ё.Эрдэнэжаргала.а Л.Лха-Очир

Наймын даваа:

1. а.х.а Р.Пүрэвдагва а.а Л.Лха-Очир

4 comments:

  1. Дархан-Уул аймагт 2 өдрийн турш үргэлжилсэн үндэсний бөхийн залуучуудын УАШТ-ний дүн гарсан байна. Уг барилдаанд 1990-1991 оны залуучууд оролцож буй бөгөөд нийт 100 бөх тойргийн журмаар барилдсанаас:

    1-р байр: Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, БЦ-ийн 017-р ангийн бөх а.н Хүрэл-Очирын ГАНТУЛГА

    2-р байр: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, ЗХ-ний 017-р анги, “Дархан-Ус суваг” ХХК-ийн бөх а.з Базаргүрийн БАДАМСҮРЭН

    3-р байр: Ховд аймгийн харьяат, “Ховд” бөхийн дэвжээний бөх а.н Ц.АДЪЯА нар эхний гурван байрт шалгарчээ...

    ReplyDelete
  2. ТОД: 2008 оны барилдааны түүхийг бичихдээ, бөхчүүдийн цолыг нь тухайн үеийнхээр нь бичив...

    ReplyDelete
  3. ДӨРВИЙН ДАВАА:

    1. а.х.а Р.Пүрэвдагва /д/ – з.б Н.Бямбажав
    2. а.а Р.Дамдин – с.з Г.Ганжад /д/
    3. а.а Д.Батжаргал – а.н Б.Тайван /д/
    4. а.а Ё.Эрдэнэжаргал /д/ – а.н Т.Сайханжаргал
    5. а.а Б.Хашбат /д/ – а.н Д.Ганцоож
    6. а.а Б.Батхуяг /д/ – а.н Б.Эрдэнэбаяр
    7. а.а Б.Дэлгэрсайхан /д/ – а.н Б.Энхбат
    8. а.а Б.Баатарцол – а.н Т.Хайдав /д/
    9. а.а Л.Нямбаяр /д/ – ц.з Э.Тулга
    10. а.а Ж.Сүхбат – а.з Д.Цэвэлсодном /д/
    11. а.а Ч.Баасанбат – а.з Б.Сугаржаргал /д/
    12. а.а Б.Батдорж /д/ – а.а Г.Ганцоож
    13. а.а Л.Лха-Очир /д/ – а.а П.Батхуяг
    14. а.а Н.Батсуурь /д/ – а.а Э.Ванданцэрэн
    15. а.а Г.Ганням /д/ – а.а Т.Сүрэнжав
    16. а.а Ш.Шинэбаяр /д/ – а.а П.Батмөнх

    Жич: /Д/ нь давсан бөхийг тодотгосон болно. Дөрвийн давааны оноолтыг тэмдэглэж амжаагүй бөгөөд, www.hiimori.mn-ээс авав.

    ReplyDelete
  4. Зүүний хүчний холбооны нэрэмжит Үндэсний бөхийн 20-21 насны залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан энэ сарын 19-20 -ны бямба, ням гарагт Дархан хотод болж өндөрлөлөө. Нийт 108 бөх оролцсоноос Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат Аварга БТДС-ийн бөх аймгийн начин Х.Гантулга 19 даваагаар түрүүлж, Завхан аймгийн Алдархаан сумын харъяат Аварга БТДС-ийн бөх аймгийн заан Б.Бадамсүрэн 17 даваагаар хоёрдугаар байр эзэлсэн бол Ховд аймгийн Мөст сумын харъяат Хүч спорт хорооны бөх аймгийн начин Ц.Адъяа 15 даваагаар гуравдугаар байрт орсон байна.

    Архангай аймгийн Хотонт сумын харъяат Замчин спорт хорооны бөх сумын заан Г.Биндэръяа дайчин барилдааны шагнал хүртсэн бол Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат ДХИС-ийн бөх сумын заан Ц.Эрхэмбаяр уран барилдааны шагнал хүртэв.

    Багийн дүнгээр улсын начин Б.Адъяахүү дасгалжлуулагчтай Аварга БТДС нэгдүгээр байр, улсын заан Ц.Мягмарсүрэн дасгалжуулагчтай Хүч спорт хороо хоёрдугаар байр тус тус эзэлсэн юм.
    Шигшээ барилдааны эхний 10 байрт шалгарсан бөхчүүдийг танилцуулъя.

    1. Х.Гантулга а.н /19 даваа, Өвөрхангай аймгийн Уянга сум, Аварга БТДС/

    2. Б.Бадамсүрэн а.з /17 даваа, Завхан аймгийн Алдархаан сум, Аварга БТДС/

    3. Ц.Адъяа а.н /15 даваа, Ховд аймгийн Мөст сум, Хүч спорт хороо/

    4. Н.Золбоо с.з /14 даваа, Баянхонгор аймгийн Баянбулаг сум, Хүч спорт хороо/

    5. М.Даваасүрэн с.з /14 даваа, Өвөрхангай аймгийн Бүрд сум, Аварга БТДС/

    6. Г.Биндэръяа с.з /13 даваа, Архангай аймгийн Хотонт сум, Замчин спорт хороо/

    7. Д.Бадамгарав а.н /12 даваа, Ховд аймгийн Булган сум, Хүч спорт хороо/

    8. Ж.Цэрэндаваа с.з /11 даваа, Архангай аймгийн Тариат сум, Замчин спорт хороо/

    9. Н.Баярбаатар а.н /10 даваа, Сэлэнгэ аймгийн Мандал сум, ДА БТСГазар/

    10. Э.Ширнэн с.з /10 даваа, Хөвсгөл аймгийн Их-Уул сум, Аварга БТДС/

    ЭХ СУРВАЛЖ: www.undesniibukh.mn

    ReplyDelete