Saturday, November 19, 2011

Худалдааны байгууллагын 90 жилийн ойд у.н Ду.Батбаяр түрүүллээ

Монгол улсад худалдааны болон хоршооллын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан /2011.11.19/ болж өнгөрлөө.

Энэхүү барилдаанд у.г Ж.Бат-Эрдэнэ, у.з Б.Соронзонболд, у.х Ц.Содномдорж, Э.Батбаатар, А.Бямбажав, өсөх идэр начин Ш.Уламбаяр, Ж.Отгонбаяр нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой болон залуу бөхчүүд ороллцсон хүчит 128 бөх зодоглосноос:

Түрүү: Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хүч СХ, Нийгмийн хэв журам хамгаалах газар, Сүү” ХК–ийн бөх у.н Ду.БАТБАЯР,

Үзүүр: Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, ИНЕГ-ын бөх у.н Батзоригийн БАТМӨНХ

Их шөвөгт: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Газар холдинг” ХХК–ийн бөх у.з Баттулгын СОРОНЗОНБОЛД, Увс аймгийн Сагил харьяат, Алдар СХ, “Монголросцветмэт” нэгдлийн “Уурхайчин” клубын бөх у.х Арслангийн БЯМБАЖАВ нар шалгаран үлдэв.

Гурвын даваа:

1. у.г Ж.Бат-Эрдэнэ – а.н М.Гансүх

2. у.з Б.Соронзонболд – а.н Ю.Пүрэвжаргал

3. у.х Ц.Содномдорж – а.а Г.Ганцоож

4. у.х Э.Батбаатар – а.з Т.Баасанхүү

5. у.х А.Бямбажав – а.х Б.Бат-Орших

6. у.н Ду.Батбаяр – а.з С.Ган-Идэр

7. у.н П.Ганхүү – а.а Д.Цэрэндаваа

8. у.н Ш.Тогтохбаяр – а.а Б.Батдорж

9. у.н Н.Батзаяа – а.а Н.Адъяабат

10. у.н Ч.Баянмөнх – а.а Л.Лха-Очир

11. у.н Б.Батмөнх – а.х.а А.Алтанхуяг

12. у.н Б.Сангисүрэн – а.а Б.Ганхуяг

13. у.н Б.Амарзаяа – а.х.а Р.Пүрэвдагва

14. а.а Б.Дэлгэрсайхан – а.з Б.Сугаржаргал

15. а.а Б.Пүрэвсайхан – а.з Б.Ганзориг

16. а.а Н.Батсуурь – а.а Б.Эрдэнэхүү

Дөрвийн даваа:

1. у.г Ж.Бат-Эрдэнэ – а.з Б.Сугаржаргал

2. у.з Б.Соронзонболд – а.а Б.Ганхуяг

3. у.х Ц.Содномдорж – а.а Н.Батсуурь

4. у.х Э.Батбаатар – а.а Н.Адъяабат

5. у.х А.Бямбажав – а.а Б.Батдорж

6. у.н Ду.Батбаяр – а.а Б.Пүрэвсайхан

7. у.н П.Ганхүү – а.х.а Р.Пүрэвдагва

8. у.н Ч.Баянмөнх – у.н Б.Батмөнх

Тавын даваа:

1. у.з Б.Соронзонболд – а.а Н.Адъяабат

2. у.х А.Бямбажав – а.з Б.Сугаржаргал

3. у.н Ду.Батбаяр – а.х.а Р.Пүрэвдагва

4. у.н Б.Батмөнх – а.а Н.Батсуурь

Зургаагийн даваа:

1. у.з Б.Соронзонболд – у.н Б.Батмөнх

2. у.х А.Бямбажав – у.н Ду.Батбаяр

Долоогийн даваа:

1. у.н Ду.Батбаяр – у.н Б.Батмөнх

1 comment:

  1. у.х Бямбажав Ду.Батбаяр нарын барилдаан жаахан будилах шиг болсон. Харцага эхлээд давах шиг л болсон доо.
    Харин Содном харцага мөн л 4-ийн даваанд уналаа...

    Б.Батмөнх начин үнэхээр сайн байна. Бэлтгэл сайн байна.
    Харин Гончигдамба начин мөн л санаачлагатай барилдсан ч бас л болсонгүй ээ...

    ReplyDelete