Thursday, October 13, 2011

МУБИС-ийн ойд у.ар Ганхуяг түрүүллээ

МУБИС байгуулагдсаны 60, Биеийн тамирын сургуулийн 55 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан /2011.10.13/ МБӨ-нд болж өнгөрлөө. Уг барилдаанд тус сургуулийн Биеийн тамирын сургуулийг төгссөн болон одоо суралцаж буй бөхчүүд оролцон барилдав.

МУБИС-иас дар.а Б.Түвдэндорж, Х.Баянмөнх, у.ав О.Балжинням, у.ар Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганхуяг, Д.Азжаргал, у.г П.Сүхбат, у.з Ж.Ганболд, Ц.Баярсайхан, Д.Амгаа, Д.Цэнд-Аюуш, С.Хүрэлбаатар, у.х Д.Сэрээтэр, Л.Пүрэвжав, Т.Амартүвшин нарын тэргүүтэй олон олон алдар цолтой бөхчүүд төрөн гарсан түүхтэй.

Төрөлх сургуулийнхаа түүхт ойд, у.ар Д.Ганхуяг, у.х Л.Пүрэвжав, өсөх идэр начин М.Жамъянпүрэв, Ш.Уламбаяр, у.н Б.Бадам-Очир, а.а Ж.Сүхбат, Б.Батдорж, Д.Тангад нарын тэргүүтэй 56 бөх уран мэхийг уралдуулснаас:

Түрүү: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Алдар СХ, АПУ компанийн бөх у.ар Доржпаламын ГАНХУЯГ

Үзүүр: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, “Түшээт ханы аварга” бөхийн дэвжээны бөх өсөх идэр, үнэн зоригт харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжав

Их шөвөгт: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Нийгмийн хэв журам хамгаалах газар, “Ялгуусан” ХХК-ийн бөх өсөх идэр начин Ш.УЛАМБАЯР, Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Алдар СХ-ны бөх а.а Б.БАТДОРЖ нар шалгаран үлдэв.

Гурвын даваа:

1. у.ар Д.Ганхуяг - с.з Б.Гончигтавхай

2. у.х Л.Пүрэвжав – с.з Б.Отгонцоож

3. у.н М.Жамъянпүрэв – а.н О.Түмэндэмбэрэл

4. у.н Ш.Уламбаяр – а.н Б.Энхбат

5. у.н Б.Бадам-Очир – а.з Б.Чүлтэмпунцаг

6. а.а Б.Батдорж – а.х С.Золбаяр

7. а.а Д.Тангад – а.з Б.Бадамсүрэн

Дөрвийн даваа:

1. у.ар Д.Ганхуяг – Гоц мөргөв

2. у.х Л.Пүрэвжав – а.н О.Түмэндэмбэрэл

3. у.н Ш.Уламбаяр – а.а Д.Тангад

4. у.н Б.Бадам-Очир – а.а Б.Батдорж

Тавын даваа:

1. у.ар Д.Ганхуяг – а.а Б.Батдорж

2. у.х Л.Пүрэвжав – у.н Ш.Уламбаяр

Зургаагийн даваа:

1. у.ар Д.Ганхуяг – у.х Л.Пүрэвжав

2 comments:

  1. Anonymous10/13/2011

    TOM SURGUULIIN OID YUN TSOON BUH BARILDSIIN

    ReplyDelete
  2. мийг10/16/2011

    Анхны барилдаан 2007.12.06-нд болж байсан

    ReplyDelete