Thursday, October 13, 2011

“Богдхан уулын хишиг барилдаан-5”-д хэн түрүүлэх бол...?

“Арван засгийн наадмыг орлоно” хэмээсэн уриатай “Дөрвөн уулын хишиг барилдаан”-ы 2011-2012 оны анхных нь болох Богдхан уулын хишиг барилдаан-5” энэ сарын 16-нд болох гэж байна.

Энэхүү барилдаанд бөхчүүд олноороо барилдах буй за. Учир нь 6016 бөхийн барилдаан, бүх цэргийн баяр наадам гээд томоохон барилдаанууд болж өнгөрсөн болохоор, бөхчүүдийн бэлтгэл нилээдгүй жигдэрч буй биз ээ...

Ингээд өнгөрсөн 4 удаагийн “Богдхан уулын хишиг барилдаан”-д ямар ямар бөхчүүд түрүүлж, үзүүрлэж, их шөвөгт шалгарч байсныг сонирхуулъя.

2007 оны анхны барилдаанд, у.н М.Өсөхбаяр /у.з/ түрүүлж, а.а Ш.Жаргалсайхан /у.н/ үзүүрлэн, у.н Ш.Уламбаяр, Ду.Батбаяр нар их шөвөгт шалгарч байсан байна.

2008 онд, даян.а Г.Өсөхбаяр түрүүлж, у.ар Д.Азжаргал үзүүрлэн, у.ар Х.Мөнхбаатар, у.х Л.Пүрэвжав нар их шөвөгт шалгарч байв.

2009 /12.19/ онд, у.з М.Өсөхбаяр 2 дахиа түрүүлж, у.г Н.Ганбаатар үзүүрлэн, у.з Б.Сайнбаяр, у.х Ө.Даваабаатар нар их шөвөгт шалгаран үлдэж байсан бол, өнгөрсөн 2010 /10.24/ онд, у.н Э.Энхбат түрүүлж, у.з М.Баяржавхлан /у.г/ үзүүрлэн, у.ар Д.Ганхуяг, у.з М.Өсөхбаяр нар их шөвөгт шалгарч байсан билээ.

Дээрхиэс харахад, “Богдхан уулын хишиг барилдаан”-д Булганы бөхчүүд их сайн барилдсан байна. Өнөө жил хэн түрүүлэх бол...?

1 comment:

  1. Anonymous10/13/2011

    өсөхөө заан түрүүлэх байхаа. бэлтгэл их сайн байгаа. 6002 -д гэнэдээд л унасан

    ReplyDelete