Wednesday, October 12, 2011

Бүх цэргийн наадам-2011

Батлан хамгаалах яамны 100, БХИС-ийн 90 жилийн ойн нэрэмжит үндэсний бөхийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам” /2011.10.12/ МБӨ-нд ямар нэгэн будлиан маргаангүй, амжилттай сайхан болж өнгөрлөө.

1992 оны анхны бүх цэргийн наадам ҮСАХ-нд болж, уг барилдаанд 128 бөх зодоглон Булган аймгийн Бугат сумын харьяат ц.з С.Дэлгэрбат /у.н/ түрүүлэн цэргийн арслан, Архангайн Ч.Ганбаатар үзүүрлэн цэргийн заан цолонд хүрч байсан түүхтэй.

Харин өнгөрсөн жилийн наадам /2010.05.23/ анх удаагаа МБӨ-нд болоход, ц.а Ч.Санжаадамба түрүүлэн цэргийн хурц арслан чимэг хүртэж, с.з Э.Тулга үзүүрлэн цэргийн заан цолонд хүрч байсан билээ.

Өнөө жилийн барилдаанд аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Б.Одгэрэл, О.Гантулга нарын тэргүүтэй /нийт аймгийн арслан цолтой 72 бөх/ бөхчүүд уран мэх, бяр хүч, ухаан бодлыг уралдуулан барилдлаа.

Бөхийн барилдааныг Монгол бөхөд нүүрлээд багагүй хугацааг өнгөрч буй “найраа” хэмээх өвчнөөс ангид явуулах гэж чамгүй хичээлээ. Чармайлт ч цөөн төдий зүйл /а.х.а Одгэрэл а.н Энхжаргалд г.м.../-ийг эс тооцвол дажгүй үр дүнгээ өглөө гэж хэлж болно.

Барилдаан нэгийн даваанаасаа эхлээд л үзэгчдийг өндөлзүүлсэн олон сайхан барилдаанаар дүүрэн байв. Тухайлбал, нэгийн даваанд: а.а М.Баярсайхан Э.Түмэндэмбэрэлд, Ч.Эрдэнэчулуун У.Берекед, Т.Мягмаржав с.з Д.Ядмаад, Д.Цэрэндаваа с.з Н.Мөнх-Ирээдүйд, Ц.Жамсран с.з С.Доёддоржид, Ш.Дарханбат с.з Э.Оюунболдод, Ба.Отгонбаатар с.з Б.Батбаярт, Г.Батням с.з Н.Эрдэнэчулуунд тус тус., хоёрын даваанд: а.х.а А.Алтанхуяг с.з Д.Ядмаад, а.а Ч.Булганхүү с.з Э.Оюунболдод, А.Отгонбаатар с.з Н.Эрдэнэчулуунд, М.Бат-Отгон с.з Б.Энхсайханд, Б.Батхуяг а.н Г.Эрхэмбаярт, Б.Дэлгэрсайхан а.н М.Балжиннямд, Р.Түвшинбаатар а.н Н.Энхжаргалд, Ц.Нямдорж а.н Г.Ариунболдод, Бо.Батжаргал а.н Х.Гантулгад, С.Идэрсүрэн а.н М.Ганзоригт, Т.Буянжаргал а.н Т.Хайдавт, Г.Ганням а.х С.Золбаярт, Ш.Шинэбаяр а.х З.Наранбаатарт, Э.Ванданцэрэн а.з Б.Буянмөнхөд тус тус өвдөг шороодсоныг онцлон дурдаж болох...

Ийнхүү “үзэх зүйл арвинтай, үзсэн хойноо хариад ярих юм ихтэй” болж өнгөрсөн 2011 оны “Бүх цэргийн баяр наадам”-д уран мэхийг уралдуулан зодоглосон 256 хүчтэнээс:

Түрүү: Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Нью хаппи” ХХК-ийн бөх а.а Чулуунбаатарын Батчулуун

Үзүүр: Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Жавхлант” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 013-р анги, “Монгол трейдинг” компанийн бөх а.х.а Шарын МӨНГӨНБААТАР

Их шөвөгт: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 150-р анги, “ЭЭН” группын бөх а.х.а Ренчинбямбын ПҮРЭВДАГВА, Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 120-р анги, “ДЦС-IV” ТӨХК-ийн бөх а.а Пүрэвийн Бүрэнтөгс нар шалгаран үлдэв.

Гурвын даваа:

1. а.х.а Р.Пүрэвдагва – с.з Д.Ядмаа

2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.х С.Золбаяр

3. а.х.а Б.Одгэрэл – а.а О.Өлзиймөнх

4. а.х.а О.Гантулга – с.з Б.Энхсайхан

5. а.а А.Сүмбээ – с.з Э.Оюунболд

6. а.а О.Баярхүү – а.н Г.Ариунболд

7. а.а Ё.Эрдэнэжаргал – а.н Н.Энхжаргал

8. а.а Б.Хашбат – а.н Б.Эрхэмбаяр

9. а.а Б.Суманчулуун – а.а Т.Сүрэнжав

10. а.а Х.Мэндбаяр – а.з Ж.Дагва-Очир

11. а.а Ба.Батжаргал – а.н Б.Эрдэнэбаяр

12. а.а Б.Болдбаатар – а.з Н.Баттүвшин

13. а.а Ч.Батчулуун – а.а П.Гантөгс

14. а.а Ж.Мөнгөн – а.з Д.Амаржаргал

15. а.а Б.Баатарцол – а.з Б.Ганзориг

16. а.а Л.Нямбаяр – с.з Н.Эрдэнэчулуун

17. а.а Ж.Сүхбат – а.а Б.Энхбаатар

18. а.а Л.Шинэбаатар – а.н М.Балжинням

19. а.а Б.Пүрэвсайхан – а.х З.Наранбаатар

20. а.а Ч.Баасанбат – а.з П.Мөнхбат

21. а.а Н.Ганзориг – а.з Б.Буянмөнх

22. а.а Б.Бат-Эрдэнэ – а.з Б.Болдбаатар

23. а.а Б.Батдорж – а.н Ц.Ганбат

24. а.а Л.Лха-Очир - Д.Амарсайхан

25. а.а Н.Адъяабат – а.а Д.Тангад

26. а.а Д.Энхбат а.а – а.н Х.Гантулга

27. а.а Го.Отгонбаатар – а.а П.Батмөнх

28. а.н Н.Батсуурь – а.х Ц.Бямба-Очир

29. а.а Б.Эрдэнэхүү – а.а У.Батгэрэл

30. а.а Ц.Чимэддорж – а.а Б.Ганхуяг

31. а.а П.Бүрэнтөгс – а.а Ж.Нараанбаатар

32. а.з Т.Баасанхүү – а.н Т.Хайдав

Дөрвийн даваа:

1.а.х.а Р.Пүрэвдагва – с.з Э.Оюунболд

2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – с.з Н.Эрдэнэчулуун

3. а.х.а Б.Одгэрэл – а.н Н.Энхжаргал

4. а.х.а О.Гантулга – а.н Б.Эрдэнэбаяр

5. а.а О.Баярхүү – а.з Б.Буянмөнх

6. а.а Б.Хашбат – а.з Ж.Дагва-Очир

7. а.а Б.Суманчулуун – а.з П.Мөнхбат

8. а.а Д.Болдбаатар – а.з Т.Баасанхүү

9. а.а Ч.Батчулуун – а.з Д.Амаржаргал

10. а.а Л.Шинэбаатар – а.з Б.Ганзориг

11. а.а Б.Пүрэвсайхан – а.а У.Батгэрэл

12. а.а Энхбаатар – а.а Д.Амарсайхан

13. а.а Б.Бат-Эрдэнэ – а.а П.Бүрэнтөгс

14. а.а Б.Батдорж – а.а Батмөнх

15. а.а Н.Адъяабат – а.а Ц.Чимэддорж

16. а.а Д.Энхбат – а.а Н.Батсуурь

Тавын даваа:

1. а.х.а Р.Пүрэвдагва – а.а Б.Энхбаатар

2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а П.Батмөнх

3. а.х.а О.Гантулга – а.н Н.Энхжаргал

4. а.а О.Баярхүү – а.з П.Мөнхбат

5. а.а Б.Хашбат – а.а Н.Адъяабат

6. а.а Ч.Батчулуун – а.з Т.Баасанхүү

7. Л.Шинэбаатар а.а - У.Батгэрэл а.а

8. а.а П.Бүрэнтөгс – а.н Н.Батсуурь

Зургаагийн даваа:

1. а.х.а Р.Пүрэвдагва – а.а О.Баярхүү

2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Б.Хашбат

3. а.а Ч.Батчулуун – а.н Н.Энхжаргал

4. а.а П.Бүрэнтөгс – а.а У.Батгэрэл

Долоогийн даваа:

1. а.х.а Р.Пүрэвдагва – а.х.а Ш.Мөнгөнбаатар

2. а.а Ч.Батчулуун – а.а П.Бүрэнтөгс

Наймын даваа:

1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Ч.Батчулуун

ЧИМЭГ НЭМСЭН БӨХЧҮҮД:

“Өрнөх” чимэг

1. Наранцэцэгийн Энхжаргал: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Алдар СХ-ны бөх.

2. Усникагийн Батгэрэл: Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Хүч СХ-ны бөх.

3. Батчулууны Хашбат: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0257-р анги, “Гарьд тур” ХХК-ийн бөх.

“Зоригт” чимэг

1. Одсүрэнгийн Баярхүү: Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Жавхлант” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0252-р анги, “Энгүүн тал” компанийн бөх.

“Хичээнгүй” чимэг

1. Пүрэвийн Бүрэнтөгс: Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 120-р анги, “ДЦС-IV” ТӨХК-ийн бөх.

“Цогт” чимэг

1. Ренчинбямбын ПҮРЭВДАГВА: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 150-р анги, “ЭЭН” группын бөх.

“Бадрангуй” чимэг

1. Шарын МӨНГӨНБААТАР: Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Жавхлант” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 013-р анги, “Монгол трейдинг” компанийн бөх.

“Хурц” чимэг

1. Чулуунбаатарын Батчулуун: Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Нью хаппи” ХХК-ийн бөх.

3 comments:

  1. Лха-Очирын Амарсайхантай хийсэн барилдааныг яалт ч үгүй худлаа шүүлээ. Яг л нүдний өмнө болсон. Нутгийн бөх гээд тэгсэн хэрэг огтоос биш...
    Бүрэнтөгс гарцаагүй давсан байхааь тэгж харагдсанв Чухам TV-гээр яаж харагдсын...
    Заан Б.Ганзориг тун муу барилдлаа даа...

    ReplyDelete
  2. Anonymous10/12/2011

    сайхан барилдаан болж байгаа харагдсан. найраа бараг гараагүй байхаа.
    Баасанхүү ч сайн юм аа. Ганзориг заан хэт их шатаад байх шиг байсан шүү

    ReplyDelete
  3. сайн байна уу энэ блогийг хөтөлж явуулж байгаа хүн танаа. Таны блог үнэхээр дажгүй блог шүү яагаад гэвэл монголын үндэсний спорт болох бөхийг цаг ямагт хурдан шуурхай түгэн дэлгэрүүлж байдаг тань. Би бөхийн спортод маш их дуртай тэгээд тухайн цаг хугацаанд барилдаж байгаа барилдааний мэдээлэлийг бусад бүх сайтуудаас хамгийн түрүүнд хүргэж байгаад чинь туйлаас баяртай байдаг таны блогийн байнгийн уншигч болж байгаа.

    ReplyDelete