Thursday, October 06, 2011

Бүх цэргийн Наадам 2011.10.12-нд болно

БХИС-ийн 90 жилийн ойн нэрэмжит 2011 оны “Бүх цэргийн наадам”-ын үндэсний бөхийн барилдаан 10-р сарын 12-ны лхагва гарагт 14 цагаас МБӨ-нд болно.

Бүх цэргийн наадамд аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд оролцсон 256 хүчтэн зодоглоно. Барилдаанд, доорхи хүчний байгууллагуудын спорт хороод хуваарилагдсан тоон хязгаарын дагууд бөхчүүдээ мэдүүлгээр оролцуулна. Үүнд:

1. “Алдар” спорт хороо – 72 бөх

2. “Хүч” спорт хороо – 48 бөх

3. “Хилчин” спорт хороо – 52 бөх

4. “Аврагч” спорт хороо – 28 бөх

5. “Эрч” спорт хороо – 20 бөх

6. “Сүлд” спорт хороо – 36 бөх

Эдгээр спорт хороод дээрх тоонд багтаан бөхчүүдийн мэдүүлгийг 10 дугаар сарын 11-ны 14 цагийн дотор МҮБХ-нд албан ёсоор ирүүлнэ. Мэдүүлэгт ороогүй бөхийг барилдуулахгүй болохыг анхааруулж байна.

Барилдааныг Үндэсний их баяр наадам, Монгол үндэсний бөхийн барилдааны дүрмийн дагуу бөхчилсэн хэлбэрээр явуулна. МҮБХ-ноос томилогдсон жаяг дэгийн баг удирдан барилдуулах бөгөөд таваас дээш давж шөвгөрсөн бөхчүүдэд дараахь цэргийн цол, чимэг олгоно. Үүнд:

8 давж түрүүлсэн бөхөд – “Цэргийн арслан”

7 давж үзүүрлэсэн бөхөд – “Цэргийн заан”

6 давж дөрөвт үлдсэн бөхөд – “Цэргийн харцага”

5 давж шөвгөрсөн бөхөд – “Цэргийн начин” цол тус тус олгоно. Харин цолтой бөх шөвгөрвөл даваанд тохирох чимгийг нэмэн олгоно.

Монголын Үндэсний Бөхийн Холбоо

3 comments:

  1. Anonymous10/06/2011

    Н.Батсуурь түрүүлж хурц арслан болно.

    ReplyDelete
  2. Anonymous10/07/2011

    бүрэнтөгс түрүүлж цэргийн хурц арслан болно

    ReplyDelete
  3. Anonymous10/08/2011

    Б.Ганзориг эсвэл Баасанхүү сайн барилдах байхаа

    ReplyDelete