Saturday, June 18, 2011

а.а Гончигдамба түрүүллээ

Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг, Олон замын уулзварт баригдах ДЦС-ын шав тавих нээлтийн үйл ажиллагаанд зориулсан бэсрэг наадам 2011.06.16-ны билэгт сайн өдөр болж өнгөрөв.

Уг арга хэмжээнд УИХ, ЗГ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Д.Оюунхорол нарын зэрэг төр засгийн түшээд, албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү их бүтээн байгуулалтын ажлыг “Шинэ Азиа” групп гүйцэтгэхээр шалгарсан бөгөөд дээрхи арга хэмжээг тус группээс санхүүжүүлэн зохион байгуулав. Нээлтийн үйл ажиллагаанд зориулсан их нас, соёолон морьдын уралдаан, хүчит 64 бөхийн барилдаан болов.

Бөхийн барилдаанд өсөх идэр начин Ш.Уламбаяр, Ж.Отгонбаяр, у.н Г.Бат-Амгалан, Б.Бадамдорж, Л.Нямсүрэн, а.х.а Т.Баттөмөр, а.а Д.Батжаргал, М.Баярсайхан, Б.Гончигдамба, Ж.Сүхбат, Б.Батмөнх, Э.Баасандорж тэргүүтэй бөхчүүд зодоглосноос:

Түрүү: Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Алдар СХ, “Хөтлийн цемент шохой” ХК–ийн бөх а.а Батнасангийн ГОНЧИГДАМБА

Үзүүр: Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, ЧД-ийн ЦХ, “Шинэ Азиа” группын бөх у.н Лувсанрагчаагийн НЯМСҮРЭН

Их шөвөгт: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Эргүүл хамгаалалттай газар, “Ялгуусан” ХХК-ийн бөх у.н Шүхэртийн УЛАМБАЯР, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Хилчин СХ, ИНЕГ-ын бөх а.а Батзоригийн БАТМӨНХ нар шалгаран үлдэв.

Гурвын даваа:

1. у.н Ш.Уламбар – а.н Донойчамба

2. у.н Ж.Отгонбаяр – а.а Ж.Сүхбат

3. у.н Г.Бат-Амгалан – а.а Б.Гончигдамба

4. у.н Б.Бадамдорж – а.н Г.Баасандорж

5. у.н Л.Нямсүрэн – а.з Р.Батсүх

6. а.а Д.Батжаргал – а.х Б.Ганбаатар

7. а.а Б.Батмөнх – с.з Т.Хайдавдорж

8. а.а Э.Баасандорж – а.з Б.Бадамсүрэн

Дөрвийн даваа:

1. у.н Ш.Уламбар – а.а Э.Баасандорж

2. у.н Ж.Отгонбаяр – а.а Б.Батмөнх

3. у.н Б.Бадамдорж – а.а Б.Гончигдамба

4. у.н Л.Нямсүрэн – а.а Д.Батжаргал

Тавын даваа:

1. у.н Ш.Уламбар – а.а Б.Гончигдамба

2. у.н Л.Нямсүрэн – а.а Б.Батмөнх

Зургаагийн даваа:

1. у.н Л.Нямсүрэн – а.а Б.Гончигдамба

2 comments:

  1. Ийнхүү а.а Гончигдамбын хувьд Завхан аймагт дараалан зохиогдсон гурван томоохон наадамд гурвууланд нь тэргүүн байр булаалдан 2-т нь түрүүлэв. Тэрээр Отгонтэнгэр хайрханы тэнгэрийг тайх төрийн их тахилганд зориулсан барилдаанд түрүүлсэн билээ. ДЦС-ын нээлтийн барилдаанд түрүүлсэн бөхийн 2 сая, үзүүрлэсэн бөхийг 1 сая, их шөвөгт үлдсэн бөхийг тус бүр хагас сая төгрөгөөр байлсан билээ.

    ReplyDelete
  2. Өнөө жилийн Богд хайрханы тахилганд 32 бөх барилдаж а.а Гончигдамба түрүүлэн, у.н Уламбаяр үзүүрлэн, а.а Сүхбат, а.х Ганбаатар нар шөвгөрсөн билээ.

    ReplyDelete