Амжилт нь адилхан байсаар байтал цол нь зөрүүтэй байдаг нь чухам ямар учиртай юм бол оо.... Адилхан аавын хүүг чухам яагаад ялгаж үзээд байна вэ... Хэдийгээр зарим нэгэн сайхан бөхчүүд маань тэнгэрийн оронд одсон ч үнэн юм үнэнээрээ сайхан цолыг нь нөхөж олгож яагаад болохгүй гэж..... Тэдгээр хүмүүсийн Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр үлдээсэн түүх арилаагүй шүү дээ...
1. Улсад 2 түрүүлж, 3 үзүүрлэсэн:
Ш. Батсуурь /дархан аварга/
Д. Хадбаатар /улсын аварга/
2. Улсад 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн:
Г.Самдан (босоо) /улсын аварга/
О.Балжинням /улсын аварга/
С.Шагж (цэргийн) /улсын арслан/
М.Лхагва (урт гарт) /улсын арслан/
Л.Чимэд (Мөнгөнморьтын) /улсын арслан/
3. Улсад 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн:
Ж.Цэвээнравдан /улсын аварга/
С.Цэрэн /даян аварга/
Ч.Бээжин /улсын аварга/
Д.Далантай /улсын арслан/
О.Аюур (мээтэн) /улсын арслан/
Б.Банзар (босоо) /улсын арслан/
Ө.Чүлтэмсүрэн (хужаа) /улсын арслан/
Д.Лувсанжамц (аат) /улсын арслан/
До.Ганхуяг /улсын арслан/
4. Улсад 2-оос 5 удаа үзүүрлэсэн:
Д.Мөнх-Эрдэнэ /улсын арслан/ (5 үзүүрлэсэн)
П.Дагвасүрэн /улсын арслан/ (3 үзүүрлэсэн)
Б.Гантогтох /улсын гарьд/ (3 үзүүрлэсэн)
Г.Цоодол /улсын арслан/ (2 үзүүрлэсэн)
Ц.Бадамсэрээжид /улсын арслан/ (2 үзүүрлэсэн)
Ж.Чойжилсүрэн /улсын арслан/ (2 үзүүрлэсэн)
М.Мөнгөн /улсын арслан/ (2 үзүүрлэсэн)
5. Улсад 1 удаа үзүүрлэсэн:
Ш.Төмөрбаатар /улсын арслан/
Д.Данзан /улсын арслан/
Ц.Банди /улсын арслан/
У.Дамчаа /улсын арслан/
Х.Өлзийсайхан /улсын арслан/
Ш.Санжсүрэн /улсын арслан/
Ц.Содов /улсын арслан/
С.Самданжигмэд /улсын арслан/
У.Мижиддорж /улсын арслан/
До.Содном /улсын заан/
Ц.Гомбодорж /улсын заан/
Б.Бадам /улсын заан/
П.Сүхбат /улсын гарьд/
И.Доржсамбуу /улсын гарьд/
Н.Ганбаатар /улсын гарьд/
6. Улсад 1-ээс 4 удаа 7, 8 давсан бөхчүүд
Г.Намжилваанчиг /улсын арслан/ (2 удаа 7, 2 удаа 8)
Ц.Цэрэнпунцаг /улсын гарьд/ (2 удаа 7, 2 удаа 8)
Ө.Эрдэнэ-Очир /улсын арслан/ (3 удаа 7)
Б.Ганбат /улсын заан/ (3 удаа 7) /Тод: түрүүлээд Арслан цолонд хүрсэн/
Б.Яндаа /улсын арслан/ (2 удаа 8)
М.Самдан /улсын заан/ (1 удаа 7, 1 удаа 8)
Г.Жамъяншарав (1 удаа 7, 1 удаа 8)
Д.Баяраа /улсын гарьд/ (1 удаа 7, 1 удаа 8)
С.Лундаажанцан /улсын арслан/ (1 удаа 8)
Ж.Хайдав /улсын арслан/ (2 удаа 7)
В.Дэндэв /улсын заан/ (2 удаа 7)
Ш.Даш /улсын заан/ (2 удаа 7)
Д.Самбуу /улсын арслан/ (1 удаа 8)
Д.Лувсан /улсын заан/ (2 удаа 7)
Д.Долгорсүрэн /улсын заан/ (2 удаа 7)
М.Баяржавхлан /улсын заан/ (2 удаа 7)
Б.Жамъяндорж /улсын арслан/ (1 удаа 7)
Л.Сосорбарам /улсын арслан/ (1 удаа 7)
Үүнээс гадна баттай мэдээгээр улсын наадамд 7 давсан амжилтаараа заан цол хүртсэн бөх 58 байгаа бол 6 давсан амжилтаараа 44 бөх заан цол авсан байна. Гэтэл улсын наадамд 1-ээс 3 удаа 6 давсан нийт 101 бөхийн 11 нь харцага цолыг тухайн үедээ 25 бөх нь 2004 онд нөхөн авсан бол үлдэх 65 бөх начин цолон дээрээ үлдсэн билээ (таалал төгссөн тул).
Жич: Энэхүү нийтлэл нь 2006 оны 4 сард бөхийн нэрт судлаач Ш.ГООХҮҮ гуайн бөх сонинд нийтлүүлсэн “ижил амжилт, зөрүүтэй цол” гэсэн нийтлэл билээ….
Эх сурвалж: http://garid.hiimori.mn/buh/index/view/id/2720
Блог бичигчийн товч тайлбар: Ганц бодож явдаг зүйл маань л энэ. Шууд 100 хувь санал нийлж байна. Ингэж харьцуулсан нь бас ихээхэн сонирхолтой... Мөн дашрамд, дашаарч бичсэн зүйлс байгааг дурдах нь зөв болов уу. Тухайлахул, у.г Ц.Цэрэнпунцагийг 2 удаа 7 давсан гэж дашаарч бичсэн гэх мэт...(энэ тухай дэлгэрэнгүйг: http://jalkhanz.blogspot.com/2010/11/blog-post.html). Өөр нэгэн зүйл нь: доод даваанаас дээш ахиулж цол өгөх нь зохимжгүй буй за. Урьд өмнө нь 7,8 давсан бөх арслан цолонд хүрч байсан нь үнэн ч, энэ цагт түүнийг хавтгайруулж болохгүй. Энэ нь тухайн цаг үедээ бол зөв л шийдвэр байсан хэрэг болно. Тэгш ой, бүх ард түмний спарткиадын амжилт гэх мэт... Энэ нь 8 давсан бөх бол арслан биш гарьд байх учиртайг хэлж буй хэрэг. Харин арслан цолтой бөх (өмнө арслан цолны болзлыг биелүүлчихсэн бөгөөд, дараа нь аварга цолны давааг давсан) түрүүлбэл Аварга болдог Монгол бөхийн өв уламжлагдсан ёс, дүрмийг биелүүлчихээд байхад цолыг өгөхгүй байх нь яавч зохимжгүй юм гэж би хувьдаа бодном...
neg talaasaa bol tiim bh. gehdee deesh ni tsol olgoh ni zov. 8 davj uzeegui hun arslan bhad 3 uzuurlesen buh garid bn gedeg bol denduu haritsaagui bgaa biz dee? Gantogtoh bol arslan. uuniig hargalzuulsan huuliar zohitsuulah hergetei
ReplyDeleteГантогтох харамсалтай санагдаж байна
ReplyDelete