Wednesday, April 06, 2011

Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ний медальтнууд...

Олимп, дэлхийн медальтнуудынхаа тоогоор Монголын спортод толгой цохьдог бөхийн чөлөөт барилдааны төрөлд анхны дэлхийн аварга цолыг МУГТ, Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт Зэвэгийн Ойдов 1974 онд буюу одоогоос 37 жилийн өмнө хүртэж байсан билээ. Тэрвээр дараа жил нь Хөдөлмөрийн баатар, ЗХУ, МУ-ын гавьяат тамирчин Х.Баянмөнхийн хамт ЗХУ /хуучнаар/-ын Минск хотноо болсон ДАШТ-нд дахин аваргалж байсан түүхтэй...
Харин энэхүү аваргын буухиаг 35 жилийн дараа үргэлжүүлсэн нь МУГТ Соронзонболдын Батцэцэг байв. Тэрвээр Монголын чөлөөт бөхийн түүхэнд төрөн гарсан анхны эмэгтэй дэлхийн аварга гэсэн давхар тодотгол, нэгэн шинэ содон амжилтын эзэн болсон билээ.

Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ээс одоогийн байдлаар 4 алт, 13 мөнгө, 18 хүрэл, нийт 35 медаль хүртээд байна. Тэдгээр медальтнуудыг дурдахул:
Алтан медальтнууд:
1. Зэвэгийн Ойдов (1974 он, Стамбул, Турк) - 62кг
2. Зэвэгийн Ойдов (1975 он, Минск, ЗХУ) - 62кг
3. Хорлоогийн Баянмөнх (1975 он, Минск, ЗХУ) - 100кг
4. Соронзонболдын Батцэцэг (2010 он, Москва, ОХУ) - эм: 59кг

Мөнгөн медальтнууд:
1. Базаррагчаагийн Жамсран (1971 он, Софи, Болгар) - 48кг
2. Хорлоогийн Баянмөнх (1971 он, Софи, Болгар) - 100кг
3. Мэгдийн Хойлогдорж (1973 он, Тегеран, Иран) - 57кг
4. Хорлоогийн Баянмөнх (1974 он, Стамбул, Турк) - 100кг
5. Цэдэндамбын Нацагдорж (1975 он, Минск, ЗХУ) - 68кг
6. Буяндэлгэрийн Болд (1983 он, Киев, ЗХУ) - 68кг
7. Зэвэгийн Дүвчин (1983 он, Киев, ЗХУ) - 82кг
8. Авирмэдийн Энхээ (1985 он, Будапешт, Унгар) - 62кг
9. Буяндэлгэрийн Болд (1985 он, Будапешт, Унгар) - 68кг
10. Оюунбилэгийн Пүрэвбаатар (2001 он, Софи, Болгар) - 58кг
11. Оюунбилэгийн Пүрэвбаатар (2002 он, Тегеран, Иран) - 60кг
12. Баяраагийн Наранбаатар (2007 он, Баку, Азербайжан) - 55кг
13. Очирбатын Бурмаа (2009 он, Хернинг, Дани) - эм: 72 кг
Хүрэл медальтнууд:
1. Жигжидийн Мөнхбат (1967 он, Дели, Энэтхэг) - 87кг
2. Данзандаржаагийн Сэрээтэр (1970 он, Эдмонтон, Канад) - 74кг
3. Мэгдийн Хойлогдорж (1971 он, Софи, Болгар) - 57кг
4. Очирдолгорын Энхтайван (1973 он, Тегеран, Иран) - 48кг
5. Цэдэндамбын Нацагдорж (1974 он, Стамбул, Турк) - 68кг
6. Зэвэгийн Ойдов (1977 он, Лозанна, Швейцарь) - 68кг
7. Дугарсүрэнгийн Оюунболд (1978 он, Мехико, Мексик) - 57кг
8. Нанзадын Бүргэдээ (1979 он, Скопье, Югослав) - 52кг
9. Лувсангийн Энхбаяр (1985 он, Будапешт, Унгар) - 74кг
10. Авирмэдийн Энхээ (1986 он, Будапешт, Унгар) - 62кг
11. Лодойн Эрхбаяр (1989 он, Мартини, Швейцарь) - 74кг
12. Пунцагийн Сүхбат (1990 он, Токио, Япон) - 82кг
13. Цэрэнбаатарын Цогтбаяр (1993 он, Торонто, Канад) - 57кг
14. Баяраагийн Наранбаатар (2005 он, Будапешт, Унгар) - 55кг
15. Цогтбазарын Энхжаргал (2005 он, Будапешт, Унгар) – эм: 48кг
16. Доржийн Нармандах (2007 он, Баку, Азербайжан) – эм: 59кг

17. Очирбатын Насанбурмаа (2008 он, Токио, Япон) – эм: 67кг
18. Бадрахын Одончимэг (2009 он, Хернинг, Дани) - эм: 67 кг

2 comments:

  1. За, өнөөдөр нэг иймэрхүү юм бичлээ...
    2.30-ийн тоглолт хүлээх зуураа гэж... "Chelsea VC Manchester United"...
    "Chelsea"-г хожоосой гэж дэмжиж байна даа..... Нөгөө талд нь “FC Barcelona” хожих нь тодорхой биз дээ...

    ReplyDelete
  2. barca ch balai awlaa daa. Real vc Barca boloh ni oilgonjtoi bolj bh shig. harin chelsea sain togloson ch goal hiisengui ee...

    ReplyDelete