Sunday, April 24, 2011

Дархан аварга Д.Дамдины 80 насны ойн барилдаанд залуу начин Содномдорж түрүүллээ

Монгол улсад Циркийн урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулсан МУГЖ, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Дарийн Дамдиныг хүндэтгэн дурсах барилдаан боллоо. Уг барилдааныг Циркийн урлагийн нэгдсэн холбоо, Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, МҮБХ-той хамтран зохион байгуулсан билээ.

Барилдааны дундуур дархан аварга Д.Дамдины гэргий Н.Цэрэндулам гуайд МҮБХ, ЦУНХ, АСА циркийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан бол, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, Цагаан-Үүр сумын нутгийн зөвлөл, улсын хүндэт засуул Ж.Халтмаа агсны гэргий Должинсүрэн нарын тэргүүтэй олон хүмүүс тус бүр нь 1 сая төгрөг, алд цэнхэр хадгийн хамт өргөн барьж хүндэтгэл ихийг үзүүлэв...

Өнөөдрийн барилдаанд у.ар Х.Мөнхбаатар, у М.Өсөхбаяр, Д.Амгаланбаатар, Б.Соронзонболд, у Л.Пүрэвжав, Д.Баасандорж, С.Мөнхбат, М.Батжаргал, Ө.Даваабаатар, А.Бямбажав нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос:

Түрүү: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, Замын-Үүдын шалган нэвтрүүлэх 0108-р анги, “Монос” группын бөх уран барилдаант, улсын залуу начин Цэдэвийн СОДНОМДОРЖ

Үзүүр: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, Хилчин СХ, ХЦ-ийн 0166-р анги, “Газар холдинг” компанийн бөх у.з Баттулгын СОРОНЗОНБОЛД

Их шөвөгт: Төв аймгийн Баянцогт сумын харьяат, Олимпсургууль, “Итгэлт-Орших” групп, “Гацуурт” ХХК-ийн бөх уран барилдаант, улсын залуу харцага Өлзийбатын ДАВААБААТАР, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Булганхангай” бөхийн дэвжээ, Алдар СХ, “UFC” группын бөх а.а Алтангэрэлийн ОТГОНБААТАР нар шалгаран үлдэв.

Гурвын даваа:

1. у.з М.Өсөхбаяр – а.н Мөнхбат /увс/

2. у.з Б.Соронзонболд – а.н Д.Ганцоож

3. у.х Ө.Даваабаатар – а.а Ё.Эрдэнэжаргал

4. у.н М.Жамьянпүрэв – а.а Т.Буянжаргал

5. у.н Г.Эрхэмбаяр – а.з С.Ган-Идэр

6. у.н Ц.Лхагвасүрэн – а.а О.Баярхүү

7. у.н Ш.Уламбаяр – а.х Н.Батсайхан

8. у.н Т.Өсөх-Ирээдүй – а.з Л.Батзориг

9. у.н Д.Лхагвадорж – у.н Ж.Оргил

10. у.н А.Цацабшир – а.а Н.Адъяабат

11. у.н Ц.Содномдорж – а.х О.Гантулга

12. у.н Э.Энхбат – а.а Л.Лха-Очир

13. у.н Н.Батзаяа – а.н Н.Батсуурь

14. у.н Ч.Баянмөнх – а.а Д.Энхбат

15. а.х.а Р.Пүрэвдагва – а.а С.Батсуурь

16. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а А.Отгонбаатар

/Тод: Хоёрын даваа харцага цолтонгуудад ихээхэн халгаатай байв. Тухайлбал, зүүний магнай у.ар Х.Мөнхбаатар а.н Д.Ганцоож /у.х С.Мөнхбатаар нэг давсан/-д өвдөг шороодсон бол, у.х Л.Пүрэвжав а.н Н.Батсуурьт, Д.Баасандорж а.х О.Гантулгад, М.Батжаргал а.з С.Ган-Идэрт, А.Бямбажав а.з Л.Батзоригт тус тус тахим буулгав/

Дөрвийн даваа:

1. у.з М.Өсөхбаяр – а.х Н.Батсайхан

2. у.з Б.Соронзонболд – а.а С.Батсуурь

3. у.х Ө.Даваабаатар – а.а О.Баярхүү

4. у.н М.Жамьянпүрэв – а.а А.Отгонбаатар

5. у.н Г.Эрхэмбаяр – у.н Ч.Баянмөнх

6. у.н Т.Өсөх-Ирээдүй – у.н Н.Батзаяа

7. у.н Д.Лхагвадорж – у.н Э.Энхбат

8. у.н А.Цацабшир – у.н Ц.Содномдорж

Тавын даваа:

1. у.з М.Өсөхбаяр – а.а А.Отгонбаатар

2. у.з Б.Соронзонболд – у.н Т.Өсөх-Ирээдүй

3. у.х Ө.Даваабаатар – у.н Э.Энхбат

4. у.н Г.Эрхэмбаяр – у.н Ц.Содномдорж

Зургаагийн даваа:

1. у.з Б.Соронзонболд – а.а А.Отгонбаатар

2. у.х Ө.Даваабаатар – у.н Ц.Содномдорж

Долоогийн даваа:

1. у.з Б.Соронзонболд – у.н Ц.Содномдорж

4 comments:

  1. Сайхан барилдаан боллоо. Дэмждэг залуу начин, харцага нар маань хоёулаа барилдлаа... Начны хувьд гурвын даваанд өөрийн хүргэн а.х О.Гантулгыг амалсан. Дөрвийн нугараа болоод тэргүүн байрын төлөөх барилдаанд бас нэг их хүч зараагүй болов уу гэж бодож байна. Их шөвөгт начин, харцага хоёр сайхан барилдлаа...
    А.Отгонбаатар Өсөхбаяр зааныг дархан мэхээрээ сайхан газардуулсан ч их шөвөгт барилдалгүй тахим буулгав...
    За, ойрд үзээгүй сайхан л барилдаан боллоо доо...

    ReplyDelete
  2. Anonymous4/24/2011

    Залуучууд сайхан үзжээь наадмаар л харна даа..,

    ReplyDelete
  3. Ta davsan buhiig ni todruulchihaj baival ug ni ih goyoo bolohoor baigaa yum daa... Yag hen davsaniig n' daraagiin davaanaas ni olj harah geeed haigaad guichih yum..kkk...

    Amjilt shuu

    ReplyDelete
  4. Hoskod: Анхнаасаа ингээд бичээд сурчихсан болохоор л... Олон зүйл нь boldтой болохоор онцгүй харагдах юм шиг санагдаад байдгийн хө... Уг нь би гол гол зүйл тодруулдаг юм хө... Баярлалаа

    ReplyDelete