Sunday, April 10, 2011

Сонгинохайрханы хишиг барилдаан-4

МҮБХ, Дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран тэгш саруудад зохион байгуулдаг “Дөрвөн уулын хишиг барилдаан”-ы 2010-2011 оны гурав дахь нь болох “Сонгинохайрханы хишиг барилдаан” өнөөдөр боллоо.

“Сонгинохайрханы хишиг барилдаан”–ыг “Монос” групптэй хамтран зохион байгуулдаг билээ.

2008 оны анхны “Сонгинохайрханы хишиг барилдаан”-д у.ар Д.Азжаргал түрүүлж, у.х Н.Ганбаатар /у.г/ үзүүрлэн, у.н Ж.Бат-Эрдэнэ, а.а Ш.Тогтохбаяр /у.н/ нар их шөвөгт шалгарч байсан бол 2009 онд а.х.а Ц.Содномдорж түрүүлж, у.н Т.Өсөх-Ирээдүй /өсөх идэр/ үзүүрлэн, у.г И.Доржсамбуу, у.х Л.Пүрэвжав нар их шөвөгт шалгарч байсан түүхтэй. Харин өнгөрсөн жилийн барилдаан /2010.04.10/-д у.н Ц.Содномдорж 2 дахиа түрүүлж, у.г Н.Ганбаатар мөн 2 дахиа үзүүрлэн, у.н Д.Лхагвадорж, а.а С.Батсуурь нар их шөвөгт шалгаран үлдэж байв.

Өнөөдрийн барилдаанд у.ар Х.Мөнхбаатар, у.г Н.Ганбаатар, у.з Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Д.Амгаланбаатар, Б.Соронзонболд, у.х Л.Пүрэвжав, Д.Баасандорж, Т.Мөнганцоож, Э.Батбаатар, Ө.Даваабаатар тэргүүтэй 256 бөх зодоглосноос:

Түрүү: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Хилчин СХ, Замын-Үүдын шалган нэвтрүүлэх 0108-р ангийн бөх өсөх идэр, улам нэмэх харцага Дашзэвэгийн БААСАНДОРЖ

Үзүүр: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Жигүүр гранд” группын бөх у.з Манхсайханы ӨСӨХБАЯР

Их шөвөгт: Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, Хантайшир” бөхийн дэвжээ, ЦЕГ-ын Авто бааз, “Суман гүн” ХХК-ийн а.а Жаргалсайханы АМАРТҮВШИН, Завхан аймгийн Идэр сумын харьяат, Завхан” бөхийн дэвжээ, ЧД-ийн ЦХ, “Шинэ Азиа” группын бөх а.а Ширбазарын ЖАРГАЛСАЙХАН нар шалгаран үлдэв.

Гурвын даваа:

1. у.ар Х.Мөнхбаатар – а.н М.Отгонбаатар

2. у.г Н.Ганбаатар – а.х Ж.Баясгалан

3. у.з Д.Рагчаа – ц.н А.Мөнхболд

4. у.з М.Өсөхбаяр – у.н У.Балжинням

5. у.з Д.Амгаланбаатар – а.н Х.Дарханбаатар

6. у.з Б.Соронзонболд – а.а Б.Батхуяг

7. у.х Л.Пүрэвжав – а.з Б.Хашбат

8. у.х Д.Баасандорж – а.а Р.Түвшинбаатар

9. у.х Т.Мөнгөнцоож – а.а Давж.Батбаяр

10. у.х Э.Батбаатар – а.а Ж.Амартүвшин

11. у.х Ө.Даваабаатар – у.н Н.Баярмагнай

12. у.н М.Жамъянпүрэв – а.х.а Ш.Мөнгөнбаатар

13. у.н Г.Эрхэмбаяр – а.а Ё.Эрдэнэжаргал

14. у.н Ц.Лхагвасүрэн – а.а Ж.Наранбаатар

15. у.н Ш.Уламбаяр – а.а Б.Гончигдамба

16. у.н Ц.Цогтжаргал – а.а О.Баярхүү

17. у.н Т.Өсөх-Ирээдүй – у.н Б.Баянмөнх

18. у.н Б.Чинзориг – а.а Ч.Цогбаяр

19. у.н Н.Бүрэнбаатар – у.н Ж.Оргил

20. у.н Ду.Батбаяр – у.н Ж.Гансүх

21. у.н Д.Лхагвадорж – а.а Б.Эрдэнэхүү

22. у.н П.Ганхүү – а.х О.Гантулга

23. у.н Ж.Бат-Эрдэнэ – а.а А.Батмөнх

24. у.н А.Цацабшир – а.з Л.Батзориг

25. у.н Ш.Тогтохбаяр – а.а П.Бүрэнтөгс

26. у.н Н.Батзаяа – а.а С.Багахүү

27. а.х.а Р.Пүрэвдагва – а.н Н.Батсуурь

28. ц.х.а Ч.Санжаадамба – а.а Л.Цэрэнтогтох

29. а.а Ш.Жаргалсайхан – а.а Бо.Батжаргал

30. а.а А.Отгонбаатар – а.а Б.Батмөнх

31. а.а Ч.Батчулуун – а.а Б.Пүрэвсайхан

32. а.а Б.Сангисүрэн – а.а Б.Амарзаяа

Дөрвийн даваа:

1. у.ар Х.Мөнхбаатар – а.н Н.Батсуурь

2. у.г Н.Ганбаатар – а.х О.Гантулга

3. у.з Д.Рагчаа – а.з Б.Хашбат

4. у.з М.Өсөхбаяр – а.з Л.Батзориг

5. у.з Д.Амгаланбаатар – а.а Ж.Наранбаатар

6. у.з Б.Соронзонболд – а.а Б.Эрдэнэхүү

7. у.х Д.Баасандорж – а.а Л.Цэрэнтогтох

8. у.х Т.Мөнгөнцоож – а.а Б.Гончигдамба

9. у.х Ө.Даваабаатар – а.а Ч.Цогбаяр

10. у.н М.Жамъянпүрэв – а.а Б.Сангисүрэн

11. у.н Г.Эрхэмбаяр – а.а Ч.Батчулуун

12. у.н Ц.Цогтжаргал – а.а А.Отгонбаатар

13. у.н Н.Бүрэнбаатар – а.а Ш.Жаргалсайхан

14. у.н Б.Баянмөнх – а.а С.Багахүү

15. у.н Ж.Гансүх – а.а Ж.Амартүвшин

16. у.н Ж.Бат-Эрдэнэ – у.н Ш.Тогтохбаяр

Тавын даваа:

1. у.ар Х.Мөнхбаатар – а.а Ж.Амартүвшин

2. у.г Н.Ганбаатар – а.а С.Багахүү

3. у.з Д.Рагчаа – а.а Ж.Наранбаатар

4. у.з М.Өсөхбаяр – у.н Ц.Цогтжаргал

5. у.з Б.Соронзонболд – у.н Ш.Тогтохбаяр

6. у.х Д.Баасандорж – а.а Б.Гончигдамба

7. у.х Ө.Даваабаатар – а.а Ш.Жаргалсайхан

8. у.н Г.Эрхэмбаяр – а.а Б.Сангисүрэн

Зургаагийн даваа:

1. у.г Н.Ганбаатар – а.а Ж.Амартүвшин

2. у.з М.Өсөхбаяр – у.н Ш.Тогтохбаяр

3. у.х Д.Баасандорж – а.а Ж.Наранбаатар

4. у.н Г.Эрхэмбаяр – а.а Ш.Жаргалсайхан

Долоогийн даваа:

1. у.з М.Өсөхбаяр – а.а Ж.Амартүвшин

2. у.х Д.Баасандорж – а.а Ш.Жаргалсайхан

Наймын даваа:

1. у.з М.Өсөхбаяр – у.х Д.Баасандорж

Тод: “Сонгинохайрханы хишиг барилдаан”-ы тэргүүн бөх, уран барилдаант залуу начин Содномдорж өнгөрсөн жилийн наадмаас хойш анх удаагаа бөхийн өргөөнд барилдсан нь сонирхолтой бөгөөд түүнийг дэмжигчдийн хувьд сайхан зүйл байлаа... Мөн бэртэл гэмтлийн улмаас барилдаагүй удсан а.з Н.Баттүвшин ч зодоглов. Залуу начин маань нэг даваад хоёрын даваанд а.з Хашбатад тахим буулгав... Энэ сарын 24-нд: Монгол циркийн 70 жил, МУГЖ, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Д.Дамдин агсныг хүндэтгэн дурсах барилдаан МБӨ-нд болно. Энэхүү барилдаанаас эхлээд начин маань сайн барилдаад эхлэх байхаа гэж бодож байна. Харцага Даваабаатарын хувьд сайн барилдсан ч тавын даваанд а.а Жаргалсайханыг амлан барилдаад барсангүй... Харин уран дайчин барилдааныг үзүүлж чадсан а.а Амартүвшинд “Мэхний гайхамшиг” шагналыг олгов...

7 comments:

  1. доогий4/10/2011

    дэлгэрэнгүй сайхан мэдээлэл байна.
    өсөхбаяр их сайн барилдлаа. Ялангуяа тогтохбаяртай хийсэн барилдаан...

    ReplyDelete
  2. Anonymous4/10/2011

    baasandorj bol sain buh, daanch ih sonin barildaantai yum aa. zasaj boldogui l yum bh daa.

    ReplyDelete
  3. ганбаа4/10/2011

    Ганбаатар гарьдад хэн зөвөлдөг юм болоо. Жижигхэн засаж болмоор алдааг байнга гаргах юм. Болдоггүй л юм байх даа. Сайхан жацыг ашиглаад барилдвал юун өндөр аварга... амжилт гаргаж болмоор л юм шиг. жаахан мангар барилдаантай золиг юм аа. Гэхдээ Завханы гонжгорыг бодвол ч...

    ReplyDelete
  4. ах, дүү хоёр уг нь сайхан барилдчихгүй дээ. өсөхбаяр лав барилдаагүй ш дээ. дэвжээгээ, олон түмнийг хүндэтгээд сайхан барилдах ёстой байсын, тэгээгүй болохоор л хүмүүс юм шидэж байгаа ш дээ. харин улсын наадмаар ингээд 7-д таарвал мэдээж яаж ч барилдаж болно ш дээ. харин тэрийг ойлгоно оо. заалын барилдаанд ингэх хэр зохимжтой юм. мэдэхгүй л юм байна.

    ReplyDelete
  5. та ёстой бөхөд үнэн сонирхолтой хүн юмаа ямар хурдан энэ мэдээллийг хийгээ вэ таны блогоор байнга ордог. танд амжилт хүсье

    ReplyDelete
  6. Өнөөдөр ч Баасандорж Өсөхөө 2 жаахан онцгүй байдал харууллаа сайхан барилдаад Баасандорж хаясан бол үзэгч олон үнэнийг хэлэхэд жаахан тиймэрхүү байдалтай буцсан байх

    ReplyDelete
  7. сайхан барилдаан болсоон.

    ReplyDelete