Monday, February 21, 2011

Бизнес барилдаанд өсөх идэр начин Өсөх-Ирээдүй түрүүллээ

"Тулж зогсохгүй, тойрч зугтахгүй, таван минутанд тачигнатал барилдана” хэмээсэн уриатай “Бизнес барилдаан” өчигдөр /2011.02.20/ МБӨ-нд болж өнгөрлөө.

Туулай жилийн анхны барилдаанд бөхчүүд олноор хүрэлцэн ирсэнгүй. Сар шинийн баяр гээд бөхчүүдийн бэлтгэл, сургуулилалт алдагдсан байх. Тиймээс бөхчүүд маань олноороо ирээгүй хэрэг биз ээ. 128 бөхийн барилдаанд нэг ч залуу бөх багтдаггүй байсан бол өчигдрийн барилдаанд бөхийн тоо хүрсэнгүй. Бүр нэг залуу бөхийг хоёр ч удаа гаргаж байж тоог нь тэгшитгэж байх шиг харагдсан. Мөн заан Соронзонболд, начин Ду.Батбаяр нар нэгийн даваанд учраа бөх гарч ирээгүй гэх нэрийдлээр барилдалгүй давсан гэх мэтийг дурдаж болох...

Барилдааны дундуур бөхчүүд, засуулуудыг “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг гардуулсан билээ. Заримаас нь дурдахул: у.х Д.Баасандорж, А.Бямбажав, у.н Ц.Лхагвасүрэн, Ц.Цогтжаргал, Ц.Содномдорж, Ч.Баянмөнх, Б.Заяамандах тэргүүтэй олон болно.

Энэ удаагийн “Бизнес барилдаан”-д 108 бөх зодоглосноос:

Түрүү: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Ноёд” группын бөх өсөх идэр начин Түвдэндоржийн ӨСӨХ-ИРЭЭДҮЙ

Үзүүр: Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, Хилчин СХ, ХЦ-ийн 0253-р анги, “Газар холдинг” компанийн бөх а.а Лувсандоржийн ЦЭРЭНТОГТОХ

Их шөвөгт: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Хилчин СХ, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх 0108-р анги, “Хасбуу” группын бөх у.х Дашзэвэгийн БААСАНДОРЖ, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Дүнжингарав” бөхийн дэвжээ, Сүлд СХ-ны бөх а.а Чулуунбаатарын Батчулуун нар тус тус шалгарав.

Гурвын даваа:

1. у.з Д.Рагчаа – Гоц мөргөв

2. у.з Б.Соронзонболд – а.н Н.Батсуурь

3. у.х Д.Баасандорж – а.н Т.Хайдав

4. у.х А.Бямбажав – а.х Ч.Ганзориг

5. у.н Ц.Лхагвасүрэн – а.з Б.Хашбат

6. у.н Т.Өсөх-Ирээдүй – а.з Н.Анхбаяр

7. у.н Н.Бүрэнбаатар – а.з Л.Батзориг

8. у.н Б.Баянмөнх – а.а Б.Эрдэнэхүү

9. у.н П.Ганхүү – а.а А.Саруулсайхан

10. у.н Б.Баянжаргал – а.а Л.Цэрэнтогтох

11. у.н Ж.Бат-Эрдэнэ – а.а Л.Лха-Очир

12. у.н Ч.Баянмөнх – а.а П.Гантөгс

13. а.а Б.Одгэрэл – а.а Б.Батхуяг

14. а.а Ч.Батчулуун – а.а Б.Сангисүрэн

Дөрвийн даваа:

1. у.з Д.Рагчаа – а.н Н.Батсуурь (Бооцоо тавигдсан)

2. у.х Д.Баасандорж – а.з Л.Батзориг

3. у.х А.Бямбажав – а.а Б.Эрдэнэхүү

4. у.н Ц.Лхагвасүрэн – а.а Л.Цэрэнтогтох

5. у.н Т.Өсөх-Ирээдүй – а.а П.Гантөгс

6. у.н П.Ганхүү – а.а Ч.Батчулуун

7. у.н Ж.Бат-Эрдэнэ – а.а Б.Одгэрэл

Тавын даваа:

1. у.з Д.Рагчаа – а.а Л.Цэрэнтогтох

2. у.х Д.Баасандорж – Гоц мөргөв.

3. у.х А.Бямбажав – а.а Ч.Батчулуун

4. у.н Т.Өсөх-Ирээдүй – у.н Ж.Бат-Эрдэнэ

Зургаагийн даваа:

1. у.х Д.Баасандорж – а.а Л.Цэрэнтогтох (Бооцоо тавигдсан)

2. у.н Т.Өсөх-Ирээдүй – а.а Ч.Батчулуун

Долоогийн даваа:

1. у.н Т.Өсөх-Ирээдүй – а.а Л.Цэрэнтогтох

1 comment:

  1. энэ сайхан барилдаан болсон шүү. аймгийн начин Батсуурийг дэмжиж байнаа

    ReplyDelete