Monday, February 28, 2011

МАН-ын 90 жилийн ойн барилдаанд у.з Рагчаа түрүүллээ

Монголын Эх орончдын өдөр, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг цэргийн алдар цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 256 бөхийн барилдаан боллоо. Энэхүү барилдаан нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн жилийн барилдаанд у.х Ө.Бат-Орших түрүүлж, у.г И.Доржсамбуу үзүүрлэж байсан билээ.

Харин энэ жилийн тухайд намын түүхт 90 жилийн ой тохиож буй учир бөхийн тоог нэмэгдүүлж, цагаан сар болоод дөрвөн уулын хишиг барилдаантай нэгэн адил тооны буюу 256 бөхийг барилдуулав. Энэхүү түүхт ойд зориулсан барилдаанд, у.ар Д.Ганхуяг, у.г Н.Ганбаатар, у.з Д.Рагчаа, Б.Соронзонболд, у.х Л.Пүрэвжав, Д.Баасандорж, Д.Батболд, С.Мөнхбат, Ө.Бат-Орших, А.Бямбажав нарын тэргүүтэй хүчтэнүүд уран мэх, оюун бодол, бяр хүчийг үзэн зодоглосноос:

Түрүү: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Хүч СХ, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “Макс” группын бөх саруул сайжрах заан Дамбийн РАГЧАА

Үзүүр: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 124-р анги, АПУ компанийн бөх у.ар Доржпаламын ГАНХУЯГ

Их шөвөгт: Увс аймгийн Сагил сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 330-р анги, МРЦ нэгдлийн “Уурхайчин” клубын бөх у.х Арслангийн БЯМБАЖАВ, Увс аймгийн Хяргас сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Хүч СХ, Нийгмийн хэв журам хамгаалах газар, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн бөх аймгийн арслан Сүхбаатарын БАТСУУРЬ нар шалгаран үлдэв.

Дөрвийн даваа:

1. у.ар Д.Ганхуяг – а.н Ж.Дагва-Очир

2. у.з Д.Рагчаа – а.н Н.Батсуурь

3. у.з Б.Соронзонболд – а.з Д.Амаржаргал

4. у.х Д.Баасандорж – а.з Б.Бадарч

5. у.х Д.Батболд – а.а Ж.Наранбаатар

6. у.х С.Мөнхбат – а.а П.Бүрэнтөгс

7. у.х А.Бямбажав – а.а Б.Суманчулуун

8. у.н М.Жамьянпүрэв – а.а Б.Дэлгэрсайхан

9. у.н Ц.Сумъяабэйс – а.а Б.Амарзаяа

10. у.н Г.Эрхэмбаяр – а.а Б.Сангисүрэн

11. у.н Ц.Лхагвасүрэн – а.а С.Батсуурь

12. у.н Ш.Уламбаяр – а.а Ё.Эрдэнэжаргал

13. у.н Т.Өсөх-Ирээдүй – а.а М.Эрдэнэбат

14. у.н Ж.Отгонбаяр – а.а С.Багахүү

15. у.н Н.Бүрэнбаатар – у.н Ж.Бат-Эрдэнэ

16. у.н Ж.Гансүх – у.н П.Ганхүү

Дээгүүр барилдах болов уу гэж итгэл хүлээлгэж байсан бөхчүүдээс хоёрын даваанд, у.г Н.Ганбаатар с.з Б.Болдгэрэл /Ар.х/-д, у.х Л.Пүрэвжав с.з Б.Улаалзгана /Сэл/-д, у.н Д.Лхагвадорж а.н Ж.Дагва-Очирт тус өвдөг шороодов. Харин гурвын даваанд улсын залуу харцага, начингууд олноор ам бөхөө барсангүй ээ. Тухайлахул, у.х Бат-Орших а.а Ж.Наранбаатарт, у.н Ду.Батбаяр а.з Б.Бадарчид, у.н Цацабшир а.а Б.Дэлгэрсайханд, у.н Ш.Тогтохбаяр а.а М.эрдэнэбатад, у.н Н.Батзаяа а.а С.Багахүүд тус тус тахим буулгав...

Тавын даваа:

1. у.ар Д.Ганхуяг – а.а Е.Эрдэнэжаргал

2. у.з Д.Рагчаа – а.а Б.Амарзаяа

3. у.з Б.Соронзонболд – а.а М.Эрдэнэбат

4. у.х Д.Баасандорж – а.а Ж.Наранбаатар

5. у.х С.Мөнхбат – у.н П.Ганхүү

6. у.х А.Бямбажав – а.а Б.Дэлгэрсайхан

7. у.н Ж.Отгонбаяр – а.а С.Батсуурь

8. у.н Ж.Бат-Эрдэнэ – а.а Б.Сангисүрэн

Барилдааны дундуур МБӨ-нд хүрэлцэн ирсэн үндэсний бөхийн Аварга, Арслан цолтонгуудад МАН-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулав. Тэдгээрийг дурдахул, дар.а Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, даян.а А.Сүхбат, у.ав О.Балжинням, Д.Сумъяабазар, у.ар Ц.Бадамсэрээжид, Л.Сосорбарам, П.Дагвасүрэн, Ж.Хайдав, Ө.Эрдэнэ-Очир, М.Мөнгөн, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганхуяг нар болно.

Зургаагийн даваа:

1. у.ар Д.Ганхуяг – у.х С.Мөнхбат

2. у.з Д.Рагчаа – а.а Б.Сангисүрэн

3. у.з Б.Соронзонболд – а.а С.Батсуурь

4. у.х Д.Баасандорж – у.х А.Бямбажав

Долоогийн даваа:

1. у.ар Д.Ганхуяг – а.а С.Батсуурь

2. у.з Д.Рагчаа – у.х А.Бямбажав

Наймын даваа:

1. у.ар Д.Ганхуяг – у.з Д.Рагчаа

3 comments:

  1. Anonymous2/28/2011

    saihan barildaan bolson shuu.Tanitai hamt buh uzeh yumsaan...
    Harin ta MAH-g demjdeg yum aa daa... Bi ch demjdeg shuu.

    ReplyDelete
  2. Гурвын даваа:
    1. у.ар Д.Ганхуяг – с.з Б.Болдгэрэл
    2. у.з Д.Рагчаа у.з – а.н Т.Батсайхан
    3. у.з Б.Соронзонболд – а.а Б.Сумъяа
    4. у.х Д.Баасандорж – а.а Б.Батхуяг
    5. у.х Д.Батболд – а.а Б.Эрдэнэхүү
    6. у.х С.Мөнхбат – а.н А.Өгийдалай
    7. у.х Ө.Бат-Орших – а.а Ж.Наранбаатар
    8. у.х А.Бямбажав – а.а П.Гантөгс
    9. у.н М.Жамьянпүрэв – с.з Б.Улаалзгана
    10. у.н Ц.Сумъяабэйс – а.з П.Мөнхбат
    11. у.н Г.Эрхэмбаяр – а.а Т.Буянжаргал
    12. у.н Ц.Лхагвасүрэн – а.а Ч.Цогбаяр
    13. у.н Ш.Уламбаяр – а.н Б.Болдбаатар
    14. у.н Т.Өсөх-Ирээдүй – у.н Г.Олзгэрэл
    15. у.н Ж.Отгонбаяр – а.а Р.Түвшинбаяр
    16. у.н Н.Бүрэнбаатар – а.а Д.Батжаргал
    17. у.н Б.Баянмөнх – Д.Амаржаргал
    18. у.н Ду.Батбаяр – а.з Б.Бадарч
    19. у.н Ж.Гансүх – а.а Ж.Мөнгөн
    20. у.н Р.Ганхуяг – а.а Ё.Эрдэнэжаргал
    21. у.н П.Ганхүү – а.а Ж.Амартүвшин
    22. у.н Ж.Бат-Эрдэнэ – а.з Л.Батзориг
    23. у.н А.Цацаршир – а.а Б.Дэлгэрсайхан
    24. у.н Ш.Тогтохбаяр – а.а М.Эрдэнэбат
    25. у.н Н.Батзаяа – а.а С.Багахүү
    26. а.а Р.Пүрэвдагва – а.н Ж.Дагва-Очир
    27. а.а Б.Одгэрэл – а.н Н.Батсуурь
    28. а.а Ч.Батчулуун – а.а П.Бүрэнтөгс
    29. а.а С.Батсуурь – а.а Б.Гончигдамба
    30. а.а Б.Сангисүрэн – а.а Д.Энхбат
    31. а.а А.Батмөнх – а.а Б.Суманчулуун
    32. а.а Б.Амарзаяа – а.а Б.Батмөнх

    http://undesniibukh.mn/-ээс

    ReplyDelete
  3. Энэ барилдаан сайхан болсон шүү. Сүүлийн үед төдийлөн барилдаж харагдаагүй Мөнхбат харцага барилдлаа. Сайн ч барилдлаа.

    ReplyDelete