Friday, November 26, 2010

БНУ-ыг тунхагласны ойд зориулсан уламжлалт барилдаанд ц.а Санжаадамба түрүүллээ

Анхдугаар Үндсэн хуулийг баталж, БНУ-ыг тунхагласны 86 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан боллоо. Өнгөрсөн жил Нийслэл хотод тогтоосон хорио, цээрийн улмаас уг барилдаан болоогүй бөгөөд, бөхчүүд, бөх сонирхогчдын хүсэн хүлээдэг томоохон барилдааны нэг билээ.

Өнөөдрийн барилдаанд аймгийн начин цолтой бөх 4, бусад нь аймгийн харцагаас дээш цолтой бөхчүүд оролцсон бөгөөд у.ар Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, у.г Н.Ганбаатар, у.з Д.Рагчаа, Д.Бумбаяр, Б.Сайнбаяр, Б.Соронзонболд, у.х Г.Элбэг, Л.Пүрэвжав, Д.Баасандорж, Т.Мөнгөнцоож, Э.Батбаатар, Ч.Чулуунбаатар тэргүүтэй хүчтэнүүд зодоглолоо. Бөхийн барилдааны хоёрын даваанд нилээн хэдэн улсын цолтон тахим буулгав. Заримаас дурдахул, у.з Б.Соронзонболд а.а А.Даваанямд, у.х Г.Элбэг а.а Д.Энхбаярт, у.х Э.Батбаатар а.а Б.Гончигдамбад, мөн хоёрын давааны төгсгөлд у.н А.Цацабшир а.а Ч.Батчулуун, у.н Э.Энхбат а.а Ш.Жаргалсайхан, а.а Р.Пүрэвдагва а.а А.Алтанхуяг, а.а Ш.Мөнгөнбаатар а.а Б.Одгэрэл гэсэн хатуухан оноолтууд ч таарав...

Ийнхүү гал гарсан олон олон барилдаанаар дүүрэн уг барилдаанд:

Түрүү: Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар СХ, ЗХ-ний 310-р анги, “Хатант интернэйшнл” ХХК-ийн бөх цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА

Үзүүр: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин СХ, “Хантайшир” бөхийн дэвжээ, “Монгол тамхи Со” ХХК-ийн бөх у.н Шоовдойхүүгийн ТОГТОХБАЯР

Их шөвөгт: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Сүлд СХ, Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Энержи Ресурс” ХХК-ийн бөх у.ар Хадбаатарын МӨНХБААТАР, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Хилчин СХ, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх 0108-р анги, “Булганхангай” бөхийн дэвжээ, “Хасбуу” группын бөх уДашзэвэгийн БААСАНДОРЖ нар шалгаран үлдэв.

Гурвын даваа:

1. у.ар Д.Ганхуяг – у.х Ч.Чулуунбаатар

2. у.ар Х.Мөнхбаатар – а.з П.Баярхүү

3. у.г Н.Ганбаатар – а.а Д.Энхбаяр

4. у.з Д.Рагчаа – ц.а Ч.Санжаадамба

5. у.з Б.Сайнбаяр – у.н Ж.Отгонбаяр

6. у.х Л.Пүрэвжав – а.а А.Давааням

7. у.х Д.Баасандорж – у.н Ж.Алтансүх

8. у.х Т.Мөнгөнцоож – у.н Ц.Лхагвасүрэн

9. у.н Г.Эрхэмбаяр – а.а А.Батмөнх

10. у.н Т.Өсөх-Ирээдүй – а.а Б.Одгэрэл

11. у.н Д.Лхагвадорж – а.а Ч.Батчулуун

12. у.н Л.Нямсүрэн – а.а Н.Ганзориг

13. у.н Ш.Тогтохбаяр – а.а Б.Гончигдамба

14. у.н Э.Энхбат – а.а А.Алтанхуяг

15. у.н Ч.Баянмөнх – а.а Б.Пүрэвсайхан

16. а.а С.Батсуурь – а.а Б.Сангисүрэн

Дөрвийн даваа:

1. у.ар Д.Ганхуяг – а.а Б.Сангисүрэн

2. у.ар Х.Мөнхбаатар – а.а Ч.Батчулуун

3. у.г Н.Ганбаатар – а.а А.Алтанхуяг

4. у.з Б.Сайнбаяр – а.а Б.Одгэрэл

5. у.х Л.Пүрэвжав – ц.а Ч.Санжаадамба

6. у.х Д.Баасандорж – у.н Ч.Баянмөнх

7. у.х Т.Мөнгөнцоож – у.н Ш.Тогтохбаяр

8. у.н Г.Эрхэмбаяр – у.н Л.Нямсүрэн

Тавын даваа:

1. у.ар Х.Мөнхбаатар – а.а Б.Одгэрэл

2. у.г Н.Ганбаатар – у.н Ш.Тогтохбаяр

3. у.х Д.Баасандорж – а.а Б.Сангисүрэн

4. у.н Г.Эрхэмбаяр – ц.а Ч.Санжаадамба

Зургаагийн даваа:

1. у.ар Х.Мөнхбаатар – у.н Ш.Тогтохбаяр

2. у.х Д.Баасандорж – ц.а Ч.Санжаадамба

Долоогийн даваа:

1. у.н Ш.Тогтохбаяр – ц.а Ч.Санжаадамба

No comments:

Post a Comment