Wednesday, November 24, 2010

БНУ-ыг тунхагласны уламжлалт барилдааны түүхэн товчоо

Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны ойн өдөрт зориулсан барилдааныг 1990 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд уг барилдаан нийт 18 /1996, 2009 онд болоогүй/ удаа болсноос: Хамгийн олон буюу 6 түрүүг дархан аварга Б.Бат-Эрдэнэ хүртсэн бол, удаад нь даян аварга Г.Өсөхбаяр 3, улсын аварга Д.Сумъяабазар, улсын гарьд И.Доржсамбуу нар тус бүр 2 түрүүг авсан байна. Харин даян аварга А.Сүхбат 1 түрүүлж, 3 үзүүрлэн, 1 удаа их шөвөгт шалгарсан байна.

Ингээд уг барилдаанд ямар ямар бөхчүүд амжилттай барилдаж асныг хүснэгтээр харуулахул:

Он Түрүү
Үзүүр
Их шөвөг
1990 дар.а Б.Бат-Эрдэнэ
у.ар М.Мөнгөн
у.з Д.Баяраа, гоц мөргөв
1991 у.з Ц.Баярсайхан
дар.а Х.Баянмөнх
у.з Д.Баяраа, у.н Ж.Чулуун
1992 дар.а Б.Бат-Эрдэнэ
а.а А.Сүхбат
у.з Д.Баяраа, у.н Р.Гансүх
1993 дар.а Б.Бат-Эрдэнэ
у.ар О.Балжинням
у.з Д.Баяраа, у.з Д.Мөнх-Эрдэнэ
1994 у.з С.Хүрэлбаатар
у.з П.Сүхбат
ц.а И.Доржсамбуу, у.з Ц.Баярсайхан
1995 у.з Д.Мөнх-Эрдэнэ
у.н Д.Бумбаяр, гоц мөргөв
у.н Н.Мөнхжаргал
1996 Барилдаан болоогүй
1997 дар.а Б.Бат-Эрдэнэ
у.ар Д.Мөнх-Эрдэнэ
у.з А.Сүхбат, у.з Б.Гантогтох
1998 дар.а Б.Бат-Эрдэнэ
у.з Б.Гантогтох
у.з П.Сүхбат, у.ар Д.Мөнх-Эрдэнэ
1999 дар.а Б.Бат-Эрдэнэ
у.з Б.Гантогтох
у.ав О.Балжинням, у.з Д.Эрдэнэбат
2000 у.з Д.Сумъяабазар
у.ар А.Сүхбат
у.з г.Өсөхбаяр, у.н О.Одгэрэл
2001 у.з Д.Сумъяабазар
у.н Г.Элбэг
у.ав О.Балжинням, у.з Б.Гантогтох
2002 у.ав А.Сүхбат
у.з И.Доржсамбуу
у.н Д.Рагчаа, у.з Ч.Батзориг
2003 у.ав Г.Өсөхбаяр
у.ав А.Сүхбат
у.з Б.Ганбат, у.н Г.Элбэг
2004 у.з И.Доржсамбуу
у.ав Г.Өсөхбаяр
у.г Д.Сумъяабазар, у.х Ц.Мягмарсүрэн
2005 дал.а Г.Өсөхбаяр
у.з Б.Ганбат
у.х Д.Рагчаа, у.г Б.Гантогтох
2006 у.ар Д.Азжаргал
у.х Т.Мөнгөнцоож
дал.а Г.Өсөхбаяр дар.а Б.Бат-Эрдэнэ
2007 дал.а Г.Өсөхбаяр
у.з Д.Рагчаа
у.н М.Өсөхбаяр, у.х Г.Элбэг
2008 у.г И.Доржсамбуу
у.ар Д.Ганхуяг
у.з М.Баяржавхлан, у.з Д.Рагчаа
2009 Барилдаан болоогүй

Анхудгаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 86 жилийн ойн баярын мэнд хүргэе. Маргааш ч сайхан барилдаан болно доо...

No comments:

Post a Comment