Monday, September 19, 2011

Чөлөөт (M)-2011, ДАШТ (Стамбул)

Чөлөөтийн эмэгтэй баг тамирчид маань энэ удаагийн дэлхий аваргад тун амжилттай барилдаж 3 медалийг эх орондоо авчирч чадлаа. 

Тэртээ 1974 оны Стамбулын ДАШТ тэмцээнд, 62 кг-ын жинд нэрт бөх З.Ойдов аваргалж, Дэлхийн 100 жилийн бөхийн Од, их аварга Х.Баянмөнх -100 кг-ын жинд дэд байрт орж, МУГТ Цэдэндамбын Нацагдорж 68 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсныг 37 жилийн дараа үндсэндээ дахин давтлаа гэж хэлж болох...

Эмэгтэйчүүдийн ДАШТ-ний медалийн хур сүүлийн жилүүдэд тун арвин байгаа билээ. Тухайлбал:

1. Соронзонболдын Батцэцэг (Алт, 2010 он, Москва, 59 кг)
2. Очирбатын Бурмаа (Мөнгө, 2009 он, Хернинг, 72 кг)
3. Цогтбазарын Энхжаргал (Хүрэл, 2005 он, Будапешт, 48 кг)
4. Доржийн Нармандах (Хүрэл, 2007 он, Баку, 59 кг)
5. Очирбатын Насанбурмаа (Хүрэл, 2008 он, Токио, 67 кг)
6. Бадрахын Одончимэг (Хүрэл, 2009 он, Хернинг, 67 кг)

Харин манай эрэгтэй баг тамирчид маань ДАШТ-ээс дахин ганзага хоосон ирлээ. 2007 оны Бакугийн дэлхийн аваргаас Наранбаатар гавьяат мөнгөн медаль хүртсэнээс хойш манай эрэгтэй баг тамирчдын амжилт гээд хэлчих зүйл тун бага болсон...

Ингээд 2011 оны бөхийн Чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн ДАШТ-ний медальтнуудыг танилцуулж байна.

55 кг:
1. Виктор Лебедев /LEBEDEV, Victor/ (RUS)

2. Радослав Маринов Великов /VELIKOV, Radoslav Marinov/ (BUL)

3. Хассан Рахими /RAHIMI, Hassan/ (IRI)

3. Даулет Нияазбэков /NIYAZBEKOV, Daulet/ (KAZ)

... ... ...

10. Б.Наранбаатар (Монгол)

/Б.Наранбаатар 1-р тойрогт Испанийн бөх Франчиско Санчезыг 3:0, 1:0 харьцаагаар, 2-р тойрогт Йорданы бөх Хамзех Курша (дэвжээнд гарч ирээгүй)-г ялсан ч, 3-р тойрогт Японы бөх Шиничи Юүмотод 6:0, 5:3 харьцаагаар хожигдов/
60 кг:
1. Бесик Кудухов /KUDUKHOV, Besik/ (RUS)

2. Фрэнклин Гомез Матос /GOMEZ MATOS, Franklin/ (PUR)

3. Кеничи Юүмото /YUMOTO, Kenichi/ (JPN)

3. Даурен Жумагазыев /ZHUMAGAZYYEV, Dauren/ (KAZ)

... ... ...

40. Г.Мандахнаран (Монгол)

/Г.Мандахнаран 1-р тойрогт Өмнөд Солонгосын бөх Синг Чул Лид 0:2, 0:1 онооны харьцаагаар хожигджээ. Энэ жинд 47 бөх зодогложээ/
66 кг:
1. Мехди Тагави Кермани /TAGHAVI KERMANI, Mehdi/ (IRI)

2. Тацүхиро Йонэмицү /YONEMITSU, Tatsuhiro/ (JPN)

3. Жабриал Хасанов /HASANOV, Jabrayil/ (AZE)

3. Ливан Лопез /LOPEZ AZCUY, Livan/ (CUB)

... ... ...

18. Б.Батзориг (Монгол)

/Б.Батзориг 1-р тойрогт японы бөх Т.Ёнимицуд 0:1, 2:2 онооны харьцаагаар ялагдаж, дагах барилдаанд Польшийн бөх А.Собейражийг 1:0, 1:0 онооны харьцаагаар ялж, Азербайжаны бөх Жабриал Хасановт 0:1, 0:1 онооны харьцаагаар ялагджээ. Энэ жинд 46 бөх зодогложээ/
74 кг:
1. Жордан Барроус /BURROUGHS, Jordan/ (USA)

2. Садех Саейд Гударзи /GOUDARZI, Sadegh Saeed/ (IRI)

3. Ашраф Алиев /ALIYEV, Ashraf/ (AZE)

3. Давит Хуцишвили /KHUTSISHVILI, Davit/ (GEO)

... ... ...

33. П.Өнөрбат (Монгол)

/П.Өнөрбат 1-р тойрогт ОХУ-ын бөх Дэнис Царгушт 0:1, 0:1 онооны харьцаагаар ялагджээ. Энэ жинд 45 бөх зодогложээ/
84 кг:
1. Шариф Шарифов /SHARIFOV, Sharif/ (AZE)

2. Ибрагим Алдатов /ALDATOV, Ibragim/ (UKR)

3. Дато Марсагишвили /MARSAGISHVILI, Dato/ (GEO)

3. Альберт Саритов /SARITOV, Albert/ (RUS)

... ... ...

28. П.Өсөхбаатар (Монгол)

/П.Өсөхбаатар 1-р тойрогт Поуэрто-Рико улсын бөх Ж.Еспинальд 0:3, 0:1 онооны харьцаагаар хожигджээ. Энэ жинд 46 бөх зодогложээ/
96 кг:
1. Реза Мохаммед Али Яздани /YAZDANI, Reza Mohammad Ali/ (IRI)

2. Серхат Балси /BALCI, Serhat/ (TUR)

3. Якоб Стефен Варнер /VARNER, Jacob Stephen/ (USA)

3. Руслан Шейхау /SHEIKHAU, Ruslan/ (BLR)

... ... ...

16. Н.Золбоо (Монгол)

/Н.Золбоо 1-р тойрогт Mексикийн бөх Израил Сильва Риосийг 3:0, 1:0 онооны харьцаагаар хожиж, 2-р тойрогт Словакийн бөх Жозеф Жаловиарт 0:6, 3:0, 0:1 онооны харьцаагаар хожигджээ. Энэ жинд 41 бөх зодогложээ/
120 кг:
1. Алексей Шемаров /SHEMAROV, Alexei/ (BLR)

2. Биляль Махов /MAKHOV, Bilyal/ (RUS)

3. Жамаладдин Магомедов /MAGOMEDOV, Jamaladdin/ (AZE)

3. Давит Мозманашвили /MODZMANASHVILI, Davit/ (GEO)

5. Ж.Чулуунбат (Монгол)

/Ж.Чулуунбат 1-р тойрогт ОХУ-ын бөх Б.Маховт 0:1, 1:4 онооны харьцаагаар ялагдаж, дагах барилдаанд Армяны бөх Руслан Басаевийг 0:1, 2:0, 3:0, Грекийн бөх Иооннис Арзумандисийг 3:0, 4:0 онооны харьцаагаар тус тус ялж, хүрэл медалийн төлөө барилдаанд Азербайжаны бөх Жамалалдин Магомедовтой барилдаж 0:1, 0:1 онооны харьцаагаар ялагджээ. Энэ жинд 31 бөх зодогложээ/
Багийн дүн:
Нэгдүгээр байр - ОХУ
Хоёрдугаар байр - Иран
Гуравдугаар байр - АНУ

4 comments:

  1. GR-СОНГОМОЛ БӨХ

    55 кг:
    Алт: Ровшан Баярамов /BAYRAMOV, Rovshan/ (AZE)
    Мөнгө: Элбек Тажиев /TAZHYIEU, Elbek/ (BLR)
    Хүрэл: Ли Шужинь /LI, Shujin/ (CHN)
    Хүрэл: Бекхан Манкиев /MANKIEV, Bekkhan/ (RUS)

    60 кг:
    Алт: Омид Хажи Нороози /NOROOZI, Omid Haji/ (IRI)
    Мөнгө: Алмат Кебиспаев /KEBISPAYEV, Almat/ (KAZ)
    Хүрэл: Заур Курамагомедов /KURAMAGOMEDOV, Zaur/ (RUS)
    Хүрэл: Ива Серафимов Ангелов/ ANGELOV, Ivo Serafimov/ (BUL)
    66 кг:
    Алт: Морад Саейд Абдвали /ABDVALI, Saeid Morad/ (IRI)
    Мөнгө: Манучар Тхадайя /TSKHADAIA, Manuchar/ (GEO)
    Хүрэл: Ким Хён-Вү /KIM , Hyeon-Woo/ (KOR)
    Хүрэл: Исаак Педро Муленс Херрера /MULENS HERRERA, Pedro Isaac/ (CUB)

    74 кг:
    Алт: Роман Власов /VLASOV, Roman/ (RUS)
    Мөнгө: Селчук Цеби /CEBI, Selcuk/ (TUR)
    Хүрэл: Невен Зугаж /ZUGAJ, Neven/ (CRO)
    Хүрэл: Арсень Жулафалакьян /JULFALAKYAN, Arsen/ (ARM)

    84 кг:
    Алт: Алим Селимау /SELIMAU, Alim/ (BLR)
    Мөнгө: Дамиан Яниковский /JANIKOWSKI, Damian/ (POL)
    Хүрэл: Назми Авлуча /AVLUCA, Nazmi/ (TUR)
    Хүрэл: Антеро Рами Хьетаньеми /HIETANIEMI, Rami Antero/ (FIN)

    96 кг:
    Алт: Элис Гури /GURI, Elis/ (BUL)
    Мөнгө: Жимми Александр Лидберг /LIDBERG, Jimmy Alexander/ (SWE)
    Хүрэл: Рустам Тотров /TOTROV, Rustam/ (RUS)
    Хүрэл: Сенк Илдем /ILDEM, Cenk/ (TUR)

    120 кг:
    Алт: Риза Кайаалп /KAYAALP, Riza/ (TUR)
    Мөнгө: Мижаин Лопез Нунез /LOPEZ NUNEZ, Mijain/ (CUB)
    Хүрэл: Нурмахан Тиналиев /TINALIYEV, Nurmakhan/ (KAZ)
    Хүрэл: Башир Асгари Бабажанзадех /BABAJANZADEH, Bashir Asgari/ (IRI)

    ReplyDelete
  2. Бээжингээс Лондон хүртэлх олимпийн цикль хэдийнэ төгсгөл үедээ ирж, жил хүрэхгүй хугацааны дараа “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын тэнгэр дор дэлхийн сор болсон тамирчид чуулах гэж байна.
    Дэлхий даяар спорт уралдаан, тэмцээн идэвхтэй өрнөж, олон улс, тив, дэлхийн тэмцээнээс олимпийн талбарт өрсөлдөх тамирчдаа сонгон шалгаруулсаар байна. Лондонгийн олимпийн наадам 2012 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-нд үргэлжлэх ба спортын 26 төрөлд 302 багц медалийн эздийг тодруулах юм. “Бээжин-2008” олимпийн наадмаас алт, мөнгөн медалийг ихэрлүүлж, мөн түүхэндээ анх удаа паралимпийн аваргатай болсноор олимпийн таван цагаргийг “дүүргэсэн” Монголын тамирчид ирэх олимпийн наадамд өмнөх амжилтаа бататгах, басхүү ахиулах зорилго өвөртлөөд буй.
    Одоогоор Монголын баг тамирчдаас спортын дөрвөн төрөлд зургаан тамирчин албан ёсоор олимпийн наадамд оролцох эрхтэй болоод байгаа. Монголын шилдэг хөнгөн атлетикч, ОУХМ Б.Сэр-Од Монголын баг тамирчдын салхийг хагалж, Лондонг зорих эрхээ авсан бол түүний дараа марафонч Л.Отгонбаяр, тэгээд буудлага спортын тамирчин О.Гүндэгмаа, байт сурын Ж.Гантөгс, харин өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн чөлөөт бөхийн ДАШТ-ээс О.Насанбурмаа, Ж.Чулуунбат нар олимпийн эрхээ өвөртөлсөн билээ.

    ReplyDelete
  3. Б.СЭР-ОД: Английн нийслэл Лондон хотноо жил бүр болдог дэлхийн топ таван марафоны нэг болох Лондонгийн марафонд есдүгээр байрт шалгарснаар олимпийн эрхийн болзол хангасан юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон тус тэмцээнд 35 мянга гаруй тамирчин гараанаас гарснаас Монгол Улсаа төлөөлөн анх удаа Лондонгийн марафонд хурд сорьсон ОУХМ Б.Сэр-Од хоёр цаг, 11 минут, 35 секундын амжилтаар есдүгээр байрт шалгарсан. Өмнөд Солонгосын Дэгү хотноо болсон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний марафон гүйлтэд эхний 20 байрт шалгарсан тамирчинд олимпийн эрх олгосноос гадна 2011 болон 2012 онд зохиогдох IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны Gold Label зэрэглэлд багтсан марафон тэмцээнүүдэд эхний 10 байрт шалгарсан тамирчин Лондонгийн олимпийн наадамд оролцох эрхээ авах учиртай. Тэгвэл 2011 онд Gold Label зэрэглэлд багтсан 15 марафон /Европын зургаа, Азийн зургаа, АНУ-ын гурав/-ы дунд Лондонгийн марафон багтсан байгаа. Тиймээс Б.Сэр-Од Лондонгийн марафонд есдүгээр байрт шалгарснаар олимпийн эрхээ хангаж, дараа нь энэ сарын эхээр болсон ДАШТ-д топ 20-д багтсанаар олимпийн эрхээ дахин баталгаажуулсан юм.
    Л.ОТГОНБАЯРын хувьд жил бүрийн тавдугаар сард Чехийн нийслэл хотноо болдог Прагийн марафонд уралдаж, топ 10-т багтсанаар Лондонг зорих эрхтэй болсон юм. Тэрбээр 42.195 км замыг хоёр цаг, 39 минут, 50 секундэд туулснаар эмэгтэй марафончдоос наймдугаарт, нийт тамирчдаас 57 дугаар байрт шалгарсан байна. Дээр дурдсанчлан Gold Label зэрэглэлд багтсан 15 марафоны нэг нь Л.Отгонбаярын амжилттай оролцож, улсынхаа рекордыг шинэчилсэн Прагийн марафон юм.

    О.ГҮНДЭГМАА өнгөрөгч тавдугаар сарын дундуур АНУ-ын Форт Беннинг хотноо болсон “Лондон-2012” олимпийн наадмын 24 эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэнээр олимпийн эрхээ өвөртөлсөн. Дэлхийн 70 орны 600 гаруй мэргэн бууч онч мэргэнээ сорьсон тус тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд Лондонгийн олимпийн хоёр эрх олгосон юм. Өмнө нь 2004 оны Афины олимпийн наадам, дараа нь 2008 оны Бээжингийн олимп гээд хоёр олимп дараалан Монголын баг тамирчдаас олимпийн анхны эрхийг авчирч байсан тэрбээр энэ удаад буудлага спортынхноос анхны эрхийг авч, тав дахь олимпдоо онч мэргэнээ сорихоор болов.

    ReplyDelete
  4. Ж.ГАНТӨГС Италийн Турин хотноо өнгөрөгч долдугаар сарын эхээр болсон байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрхээ авсан. Тэрбээр шөвгийн 16-гийн шатанд анадын тамирчин Жейсон Льонтой өрсөлдөж, 6:0 харьцаатай ялагдсан. Шөвгийн наймд шалгарсан тамирчдад Лондон-2012 зуны олимпийн наадмын эрх олгох болзолтой ч өмнө нь бичигдсэн тамирчид багийн харваанаас хэдийнэ олимпийн эрхээ халаасалсан учир манай тамирчин ирэх жил Лондонг зорих Монголын тамирчдын бүрэлдэхүүнд багтах боломжтой болсон юм.
    О.НАСАНБУРМАА Туркийн Стамбул хотноо өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдаж, хүрэл медаль хүртсэнээр чөлөөтийн анхны эрхийг эх орондоо авчирсан юм.
    Ж.ЧУЛУУНБАТ чөлөөт бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр 120 кг-ын жинд барилдаж, хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарсан юм. Улмаар FILA-гийн дүрэмд заасан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалийн төлөө барилдсан буюу эхний зургаан байрт шалгарсан тамирчдад олимпийн эрх олгоно гэсний дагуу тэрбээр Лондонг зорих баг тамирчдын бүрэлдэхүүний тоог нэгээр нэмсэн. Дашрамд дуулгахад, Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид энэ өдрүүдэд Баку хотноо дэлхийн аваргадаа бэлтгэж байна. Боксын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 26-нд эхлэх ба тус тэмцээнээс нийт 92 тамирчинд олимпийн эрх олгоно.

    ReplyDelete