Showing posts with label Алдархааны мэдээ. Show all posts
Showing posts with label Алдархааны мэдээ. Show all posts

Wednesday, August 03, 2016

АЛДАРХААН СУМЫН СУРГУУЛИЙН 90 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ /Бөх, морь, сур, шагайн харваа/

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулсны 810 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Монгол Улсын баатар, Армийн генерал Б.Доржийн нэрэмжит Алдархаан сумын дунд сургуулийн түүхт 90 жилийн ой, Алдархаан сумын баяр наадам 2016 оны 07 дугаар 24-25-ны өдрүүдэд тэгш дүүрэн, дэлгэр сайхан болж өнгөрөв.

Ингээд уг баяр наадамд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн Бөхчүүд /өсвөр болон цолгүй бөхчүүдийн барилдаан/; түрүүлж айрагдсан Морьдын цуваа; Сур, Шагайн харваанд түрүүлсэн, байр эзэлсэн харваачид /баг/-ын нэрсийг нэгтгэн хүргэж байна.

ҮНДЭСНИЙ БӨХ:

УЛС, АЙМАГ, СУМЫН ЦОЛТОЙ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН:

Түрүү: Алдархаан сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 325-р анги, “Тэргүүн саруул зам” ХХК-ийн бөх улсын начин Лхагваагийн ЛХАА-ОЧИР

Үзүүр: Алдархаан сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 017-р анги, “Сандей групп”-ын бөх улсын начин Базаргүрийн БАДАМСҮРЭН

Их шөвөгт: Алдархаан сумын харьяат, “Завханбөхийн дэвжээ, “Чат трейд” ХХК-ийн бөх аймгийн харцага Шагдарсүрэнгийн ЧИНТУЛГА; Алдархаан сумын харьяат, “Завханбөхийн дэвжээ, “Алдар-Яруу хүрээ нийгэмлэг” ТББ, “Тэргүүн саруул зам” ХХК-ийн бөх аймгийн начин Зэсрэндондовын ХАНГАЛБААТАР нар шалгарав.

СУМЫН ЦОЛ ОЛГОХ БАРИЛДААН:

Түрүү: Алдархаан сумын Богдын гол багийн харьяат, МУИС-ийн Завхан сургуулийн оюутан, залуу бөх Мягмаржавын ДАШЗЭВЭГ /Сумын заан/

Үзүүр: Алдархаан сумын Алдар багийн харьяат бөх сумын харцага Баасандоржийн АРИУНБАТ /Цолоо батлав/

Их шөвөгт: Эрдэнэхайрхан сумын харьяат залуу бөх Энхтуяагийн САНЧИНБАЗАР, Нацагдоржийн ЦЭРЭННАДМИД /тус бүр сумын начин/ нар шалгарав.

ӨСВӨРИЙН БӨХИЙН БАРИЛДААН:

Түрүү: Алдархаан сумын Алдар багийн харьяат, Жавхлант ЦС-ийн суралцагч Баасандоржийн БАТ-ЭРДЭНЭ

Үзүүр: Алдархаан сумын Өгөөмөр багийн харьяат, Бүрэн дунд III сургуулийн суралцагч Цэдэнбазарын ДАВААНЯМ

Их шөвөг: Алдархаан сумын Мандаат багийн харьяат Батмандахын ДАВААДОРЖ, Базарсадын ОТГОНБАЯР нар шалгарав. 

ХУРДАН МОРЬ:
АЗАРГА:
1. Дөрвөлжин сумын уяач Д.Батхуягийн “Хонгор халзан-025”
2. Дөрвөлжин сумын Уяач Б.Бат-Эрдэнийн “Хар саарал-044”
3. Эрдэнэхайрхан сумын уяач Б.Бадамсүрэнгийн “Хээр-008”
4. Улиастай сумын уяач Д.Цолмонгийн “Бор-040”
5. Дөрвөлжин сумын уяач Ч.Ариунболдын “Хээр-027”

ИХ МОРЬ:
1. Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач Ш.Эрдэнэцогтын “Халтар-106”
2. Алдархаан сумын Алдар багийн харьяат, ААУ Т.Бямбаагийн “Бор-006”
3. Алдархаан сумын Өгөөмөр багийн уяач О.Мөнхбатын “Халиун-033”
4. Завханмандал сумын уяач Д.Бямбабаярын “Хүрэн-050”
5. Алдархаан сумын Аргалант багийн уяач, Аймгийн сайн малчин Б.Начинхандын “Хүрэн-017”

СОЁОЛОН:
1. Дөрвөлжин сумын уяач Ц.Баярсайханы “Бор-092”
2. Улиастай сумын уяач н.Мөнх-Эрдэнийн “Хээр-036”
3. Улиастай сумын уяач А.Амартүвшингийн “Хонгор-034”
4. Алдархаан сумын Аргалант багийн харьяат, “Зэсийн бүрд” галын тэргүүн зөвлөх, ААУ С.Баасанхүүгийн “Шарга-085”
5. Дөрвөлжин сумын уяач С.Бадамдоржийн “Бор-021”

ХЯЗААЛАН:
1. Дөрвөлжин сумын уяач Д.Батхуягийн “Хүрэн-025”
2. Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач Л.Батдоржийн “Хүрэн-086”
3. Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач н.Болдбаярын “Хээр-106”
4. Улиастай сумын уяач Б.Намхайдоржийн “Саарал-077”
5. Шилүүстэй сумын уяач З.Намсрайжавын “Цагаан-017”

ШҮДЛЭН:
1. Алдархаан сумын Мандаат багийн уяач Ц.Гантөмөрийн “Хонгор-033”
2. Алдархаан сумын Өгөөмөр багийн уяач, АСМ С.Алзахгүйн “Бор-096”
3. Алдархаан сумын Аргалант багийн харьяат, ААУ И.Отгонбатын “Бор халзан-035”
4. Алдархаан сумын Богдын гол багийн уяач Ч.Батнасангийн “Саарал-075”
5. Алдархаан сумын Өгөөмөр багийн уяач Ц.Дэмбэрэлсүрэнгийн “Хүрэн-038”

ДААГА:
1. Дөрвөлжин сумын уяач Д.Пүрэвцэрэнгийн “Хондон-048”
2. Алдархаан сумын Мандаат багийн уяач Х.Баяраагийн “Бор-086”
3. Алдархаан сумын Өгөөмөр багийн харьяат, ААУ Б.Алтангэрэлийн “Хээр-079”
4. Дөрвөлжин сумын уяач С.Энхболдын “Хонгор-022”
5. Дөрвөлжин сумын уяач Ю.Бямбасүрэнгийн “Хүрэн-023”

СУР, ШАГАЙН ХАРВАА:

СУРЫН ХАРВАА /эрэгтэй/:
1. Эрдэнэхайрхан сумын харьяат, Хилчин СХ-ны харваач, спортын дэд мастер П.Тодбилэг
2. Дөрвөлжин сумын харьяат, Хичлин СХ-ны харваач, спортын дэд мастер Н.Жанчивсэмбэ
3. Алдархаан сумын харьяат, Алдархаан сумын дунд сургуулийн харваач, Аймгийн даяар дуурсах мэргэн Б.Ууганбаяр
4. Дөрвөлжин сумын харьяат, Хүч СХ-ны харваач, спортын мастер Б.Пүрэвжаргал
5. Дөрвөлжин сумын харьяат, спортын мастер, Аймгийн мэргэн С.Батбаяр

СУРЫН ХАРВАА /эмэгтэй/:
1. Алдархаан сумын харьяат, Алдархаан сумын дунд сургуулийн харваач, Аймгийн хошой мэргэн Л.Батбаяр
2. Улиастай сумын харьяат, “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн харваач Б.Содном
3. Цагаанхайрхан сумын уугуул Улиастай сумын харваач Б.Цэнд-Аюуш
4. Алдархаан сумын харьяат, залуу харваач Д.Энхнаст
5. Улиастай сумын харьяат, залуу харваач Б.Балт

СУРЫН ХАРВАА /Хүүхэд-эрэгтэй/:
1. Дөрвөлжин сумын харьяат, Чандмань-Эрдэнэ ЛС-ийн суралцагч, өсвөрийн харваач П.Дашхүү
2. Дөрвөлжин сумын харьяат, Чандмань-Эрдэнэ ЛС-ийн суралцагч, өсвөрийн харваач Б.Дорж
3. Алдархаан сумын харьяат, Алдархаан сумын дунд сургуулийн суралцагч, өсвөрийн харваач Ц.Билгүүндалай

СУРЫН ХАРВАА /Хүүхэд-эмэгтэй/:
1. Алдархаан сумын харьяат, Алдархаан сумын дунд сургуулийн суралцагч, өсвөрийн харваач Д.Энхжин
2. Улиастай сумын харьяат, Дэвшил сургуулийн суралцагч, өсвөрийн харваач Д.Цэнд-Аюуш
3. Алдархаан сумын харьяат, Чандмань-Эрдэнэ ЛС-ийн суралцагч, өсвөрийн харваач С.Нармандах

ШАГАЙН ХАРВАА /Баг/:
1. Аймгийн гоц мэргэн Б.Баттулга ахлагчтай Дөрвөлжин сумын баг тамирчид
2. Аймгийн мэргэн Л.Нямаа ахлагчтай Эрдэнэхайрхан сумын баг тамирчид
3. Ч.Буянзаяа ахлагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн баг тамирчид

ШАГАЙН ХАРВАА /Цуваа/:
1. Аймгийн гоц мэргэн Н.Наранбаатар /Дөрвөлжин сум/
2. Аймгийн гоц мэргэн Б.Эрдэнэцогт /Яруу сум, Төгс буянт Жавхлант хийд/
3. Аймгийн гоц мэргэн н.Ганхуяг /Яруу сум, ЗХ-ний 325-р анги/

Нэгтгэн нийтэлсэн: Баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Мягмарсүрэн /Алдархаан сумын дунд сургуулийн 1999 оны 32 дахь төгсөлт/

Saturday, February 06, 2016

Алдаpхаан сумаас 24 жилийн дараа Улсын Сайн Малчин дахин ихэрлэж төрлөө

Улиран одож буй модон хонин жил өлзий дэмбэрэлтэй, тэгш дүүрэн, дэлгэр сайхан жил болон өнгөрч байна. Тухайлахул: Улсын хэмжээнд Буянт мал сүргийн тоо толгой төрөл тутам /7,7 хувиар буюу 3997,2 мянгаар/-д өсөн арвижиж 56 сая /55979,8 мянга/-д хүрэв... Монголын тамирчид дэлхийн дэвжээнд ид хаваа гайхуулан алтан соёмбот төрийн далбаагаа олонтаад мандуулсан, Монгол тамирчдын шударга өрсөлдөөний талбарт гаргасан бахдам амжилт анхлан дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд бүртгэгдсэн, Монгол хүний оюун сэтгэлгээний царыг дэлхий даяар бахдан сайшаасан тэргүүтэн тоочвол уртаас урт цуваа үргэлжлэх...

Зол жаргалын Завхан нутагтаа заяагдан оршсон Очирваанийн орны ард олны тухайд ч тэр ололт амжилт дэлгэр байв. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй голлодог тус аймаг хонин жилд эрдэнэт 5 хошуу мал сүргээ үр төлөөр нь өсгөн үржүүлж, 3 сая /3133.0/ давсан малтай боллоо.

Тэгэхүл, алдар гавьяатан, домог түүхийн өлгий Алдархаан нутгийн зон олны тухайд мөн нэгэн адил үйлс бүтээл өрнүүн дэлгэр, ололт амжилтаар дүүрэн жил байв. Хонин жилд мал сүргээ үр төлөөр нь өсгөн үржүүлж 221,9 мянган /221924/ мал данслуулан аймагтаа мал сүргийн тоогоор тэргүүлэв. Таван хошуу малын нэр төрлөөр нь авч үзвэл ямаан сүргийн тоо толгой /119461/-гоор мөн манлайлав. Алдархаанчуудын хонин жилд гаргасан амжилт ололтын арвин хурыг үнэлж Аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 тоот захирамжаар 11 Сайн малчин, 10 Алдарт уяач буюу нийт 21 эрхмийн амжилтыг үнэлэн алдаршуулав...

Үүнийг лавшруулан өгүүлэх бус өгүүлэх нь:
Тэртээ 1992 оны усан бичин жилд Алдархаан сумаас Улсын Аварга Малчин ихэрлэн төрснөөс хойш эдүгээ 24 жил өнгөрчээ.
Тодруулахул: 1987-1991 онд жил бүр дунджаар 561-638 эм хонь хариуцан төлийг 105,3-108,1 хувиар бойжуулж, үйлдвэрлэл, ашиг шимийн төлөвлөгөөг биелүүлсэн амжилтаар ХААЯ-ны 100 давсан хувьтан дипломын эзэн, Аймгийн хошой аварга, сумын 6 удаагийн аварга, “Алтан гадас” одонт Өгөөмөр багийн малчин Гаанжууржавын БЯМБАА; 1987-1991 онд 409-713 төлөг, борлонг 95-98,8 хувиар онд оруулан ашиг шим, үйлдвэрлэлийн даалгавраа давуулсан амжилт /Улсын энх сүрэгтэн/-аар VII, VIII таван жилийн гавшгайч, “Алтан гадас” одонт Богдын гол багийн малчин Долгорын ДАМЖИН хэмээх эрхмүүд “БНМАУ-ын Аварга Малчин”-ы алдарт хүрсэн түүхтэй.   

Харин өдгөө гал бичин жилийн босгон дээр буюу 24 жилийн хойтод Алдархаан сумаас Улсын Сайн Малчин дахин ихэрлэж төрлөө. Түүх давтагдав.

Мал маллах арга ухаан, ажилсаг хөдөлмөрч-төрөлх чанар, хувь хүний зан ааль, нөхөрсөг, хүнлэг чанараараа олонд хүндлэгдсэн, дунд үеийн малчдын төлөөлөл Алдар багийн малчин Галяхүүгийн БАТЖАРГАЛ Монгол Улсын Сайн Малчны алдарт хүрэв. Олон жилийн уйгагүй зүтгэл, хөдөлмөрийн үр шимээ үнэлүүлэв. Олноор хүрээлбэл зохилтой, нуруу түшсэн нутгийн эрхэм хүмүүн, залуу малчдын даган дуурайхын үлгэр болж чадсан нэгэн бол Г.Батжаргал юм.

Эцэг өвгөдийн малч удмыг өвлөж, мал маллах арга ухаанаараа бусдаас ялгарч, мал сүргээ төрөл тутамд өсгөн үржүүлж, цугаарыг манлайлан ажиллаж буй мөн дунд үеийн малчдын төлөөлөл Дамбын ЦЭРЭННАДМИД Монгол Улсын Сайн Малчны алдрыг хүртэв. Түүний аав Дэмчигийн Дамба нь Аймгийн Аварга малчин, буянтай буурал байв. Харин төрсөн ах Д.Сэтэвжав нь 1976 оноос 597-634 эм хонь хариуцан авч ашиг шимийн даалгаврыг 100-101,4 хувиар хангаж, ноосны 94-96 хувийг хэвийн үргэлжид тушааж амжилт гаргасны учир 1991 онд БНМАУ-ын Аварга Малчны барианд орсон байдаг. Ийнхүү удам дамжсан малчин Д.Цэрэннадмид 25 жилийн дараа ахынхаа амжилтад хүрч нутгийн өргөн олон түмнийхээ магнайг тэнийлгэв...

Малчин хүний нийгмийн ухамсар, хариуцлагыг өндрөөр ухамсарлаж цугаар олны түүчээ болон зүтгэсэн, хөдөлмөр бүтээлийнхээ бодит үр, үйлсээрээ УЛСЫН САЙН МАЛЧИН хэмээх цолонд хүрсэн нутгийн хоёр ахдаа болоод тэдний гэр бүл, ахан дүүст баяр хүргэж, сайн сайхны дээдийг хүсье.

Алдархаанчуудын ололт амжилт, алдар хүндийн цуваа үргэлжилсээр...

Алдархаан-Аргалант-Анжгайн Г.Мягмарсүрэн
“БНМАУ-ын Аварга Малчин”, нутгийн нуруу түшсэн буянтай буурал Д.Дамжин гуайд хоёронтаа шагнал гардуулах аз тохиожээ...
/2011 он АХ-ын 90 жилийн ойн медаль, 2015 он Аймгийн Алдарт уяач/
Алдархаан сумын Алдар багийн харьяат Улсын Сайн Малчин Г.Батжаргал:
/2013 оны жилийн эцсийн мал тооллого, Хонины бэлчээрт... Аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн медалиар шагнаж, ажлын амжилт хүсч байв. Тэр жил Улсын Сайн Малчинд нэр дэвшиж байсан болно/

Saturday, September 06, 2014

Алдархааны ихэр 2 начны баяр

Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд одтой сайхан барилдаж МОНГОЛ УЛСЫН НАЧИН цолны босго алхсан Завхан аймгийн АЛДАРХААН сумын ихэр хоёр начин Базаргүрийн БАДАМСҮРЭН, Лхагваагийн ЛХА-ОЧИР нарын ЦОЛНЫ МЯЛААЛГА НААДАМ 2014.09.05-ны өдөр дэлгэр сайхан болж өнгөрлөө.

Наадам Алдархаан сумын нутаг Домогт Доной баяны 7 түмэн адуугаа бэлчээж асан Доной Хөндий, нутгийн шүтээн Мандаат хайрхан /Хэцийн аманд морь барив/, Бор толгойн өвөр, Яруугийн голын хөвөөнөө болов.

Наадмын үйл ажиллагаанд зориулж дээд гурван насны морьдын уралдаан, бөхийн барилдааныг зохион байгуулав. Мялаалга наадмын үеэр нутгийн малчин түмний сэтгэлийн өглөг 300 бог малыг хоёр начиндаа ижил тэнцүү хуваан өгсөн нь хамгийн том бэлэг байлаа /Бусад олон бэлэг дурсгал, шагналыг үл тоочив/. Мөн энэ үеэр өнөө жилийн аймгийн баяр наадамд амжилттай барилдаж аймгийн начин цолонд хүрсэн Зэсрэндондовын Хангалбаатарт хүндэтгэл үзүүлэв.

Бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 64 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдсанаас:

Түрүү: Алдархаан сумын харьяат, Аймгийн Тагнуулын хэлтэс, “Алдар-Яруу хүрээ нийгэмлэг” ТББ, “Тэргүүн саруул зам” ХХК-ийн бөх аймгийн начин Зэсрэндондовын ХАНГАЛБААТАР

Үзүүр: Алдархаан сумын харьяат, Алдар СХ, 017-р ангийн бөх аймгийн нэмэх начин Пүрэвдоржийн БАТСҮХ

Их шөвөгт: Түдэвтэй сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, “Яруу мандал” хоршооны бөх аймгийн хурц арслан Төмөр-Очирын БАТТӨМӨР., Дөрвөлжин сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн ШШГА-ны бөх аймгийн начин Пагважавын БАЯРСАЙХАН нар шалгарав.
Нэгийн даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – з.б Билгүүндалай /Алдархаан-9/
2. а.з М.Батбаяр – з.б Мягмардорж /Алдархаан-9/
3. а.х Ш.Чинтулга – з.б Балжинням /Алдархаан-9/
4. а.н.н Б.Даваадорж – з.б Батмагнай /Алдархаан-9/
5. а.н.н П.Батсүх – з.б Даваадалай /Алдархаан-9/
6. а.н З.Хангалбаатар – з.б Ц.Нямгэрэл /Алдархаан-9/
7. а.н Г.Болдбаатар – з.б Б.Гомбодорж /Алдархаан/
8. а.н Г.Сүхбаатар – з.б Түвшинжаргал /Алдархаан-9/
9. а.н П.Баярсайхан – з.б Түвшинбат /Алдархаан/
10. с.з Н.Билэгт – з.б М.Хадбаатар /Алдархаан-9/
11. с.з Г.Анхбаяр – з.б Бат-Эрдэнэ /Алдархаан-9/
12. с.з Л.Лхагважав – з.б Бат-Орших /Алдархаан-9/
13. с.з Я.Ишжамц – з.б Болдхуяг /Алдархаан-9/
14. с.з Мөнхтулга – з.б Б.Амарбаясгалан /Алдархаан-9/
15. с.з Б.Мөнхбаасан – з.б Цэрэнтогтох /Алдархаан/
16. с.з Б.Буян-Өлзий – з.б Цэдэндамба /Алдархаан/
17. с.х Г.Мягмарсүрэн – з.б Баасандэмбэрэл /Алдархаан/
18. с.х Балжинням – з.б Цэрэнпунцаг /Алдархаан/
19. с.х Э.Ванчин-Очир – з.б Баярмагнай /Алдархаан/
20. с.н С.Мэндсайхан – з.б Энхтөр /Яруу/
21. с.н Жавхлан – з.б Мянган-Очир /Алдархаан/
22. с.н Х.Эрдэнэбат – з.б Мөнхжаргал /Алдархаан/
23. с.н Ж.Ганхуяг – з.б Г.Батнасан /Алдархаан/
24. з.б Ж.Жамъяндорж /Алдархаан/з.б Отгонбаатар /Алдархаан/
25. з.б Төөмөө /Эрдэнэхайрхан/ – з.б Ё.Ганхуяг /Алдархаан/
26. з.б Отгонпүрэв /Алдархаан/ – з.б Нямсүрэн /Улиастай/
27. з.б Лхагважаргал /Алдархаан/ – з.б С.Отгон /Алдархаан/
28. з.б Ц.Аюурзана /Алдархаан/ – з.б Ө.Цэрэндорж /Алдархаан/
29. з.б Дүгэр /Шилүүстэй/ – з.б Г.Чананбаатар /Алдархаан/
30. з.б Т.Гансүх /Алдархаан/ – з.б Ц.Даваадорж /Алдархаан/
31. з.б Батбаатар /Алдархаан/ – з.б Баасанхүү /Эрдэнэхайрхан/
32. З.б Отгонбаатар /Эрдэнэхайрхан/ – з.б Ц.Доржготов /Алдархаан/
Хоёрын даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – з.б Отгонпүрэв
2. а.з М.Батбаяр – з.б С.Отгон
3. а.х Ш.Чинтулга – з.б Энхтөр
4. а.н.н Б.Даваадорж – з.б Отгонбаатар
5. а.н.н П.Батсүх – з.б Ц.Даваадорж
6. а.н З.Хангалбаатар – з.б Баасанхүү
7. а.н Г.Болдбаатар – з.б Төөмөө
8. а.н Г.Сүхбаатар – з.б Ц.Аюурзана
9. а.н П.Баярсайхан – з.б Дүгэр
10. с.з Н.Билэгт з.б Ж.Жамъяндорж
11. с.з Г.Анхбаяр – с.н Ж.Ганхуяг
12. с.з Л.Лхагважав – с.н Жавхлан
13. с.з Я.Ишжамц – с.н Х.Эрдэнэбат
14. с.з Мөнхтулга с.х Э.Ванчин-Очир
15. с.з Б.Мөнхбаасан – с.х Балжинням
16. с.з Б.Буян-Өлзий с.х Г.Мягмарсүрэн
Гурвын даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.х Г.Мягмарсүрэн
2. а.з М.Батбаяр – а.н Г.Болдбаатар
3. а.х Ш.Чинтулга – з.б Ж.Жамъяндорж
4. а.н.н Б.Даваадорж – с.з Л.Лхагважав
5. а.н.н П.Батсүх – а.н Г.Сүхбаатар
6. а.н З.Хангалбаатар – с.х Балжинням
7. а.н П.Баярсайхан – с.х Э.Ванчин-Очир
8. с.з Г.Анхбаяр – с.з Я.Ишжамц

Дөрвийн даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.з Г.Анхбаяр
2. а.з М.Батбаяр а.н П.Баярсайхан
3. а.х Ш.Чинтулга а.н З.Хангалбаатар
4. а.н.н Б.Даваадорж – а.н.н П.Батсүх

Тавын даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – а.н З.Хангалбаатар
2. а.н.н П.Батсүх – а.н П.Баярсайхан

Зургаагийн даваа:
1. а.н.н П.Батсүх – а.н З.Хангалбаатар
Мэдээлсэн: U.N.S