Showing posts with label бөхийн мэдээ. Show all posts
Showing posts with label бөхийн мэдээ. Show all posts

Thursday, November 08, 2018

“Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд Начин цолтон анхлан түрүүлэв...

Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдрийг “Билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр” хэмээсэн эрдэмтэн, судлаачдын судалгааг иш үндэс болгон тогтоосон болно. Эл өдрийг “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” хэмээн нэрийдэж, бүх нийтээр ёслон тэмдэглэж байхаар тогтоод эдүгээ долоон оны нүүрийг үзэж байна. 

Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан /2018.11.08/ болов.

Анхны барилдаан /2012.11.13/-д 256 бөх уран мэхийн уралдуулахад улсын заан Ч.Санжаадамба /у.ав/ түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж /у.ар/ үзүүрлэн, улсын арслан Г.Эрхэмбаяр /у.ав/, П.Бүрэнтөгс нар их шөвөгт шалгарч байсан бол хоёр дахь удаагийн шилдэг 128 бөхийн барилдаан /2013.11.04/-д улсын заан Ч.Санжаадамба /у.ав/ хоёр дахь түрүүгээ хүртэж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэн, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Ө.Бат-Орших /у.г/ нар их шөвөгт; гурав дахь удаагийн барилдаан /2014.11.23/-д улсын харцага Ө.Бат-Орших /у.г/ түрүүлж, улсын аварга С.Мөнхбат хоёр дахь удаагаа үзүүрлэн, улсын гарди Б.Гончигдамба, улсын харцага Ц.Содномдорж /у.ар/ нар их шөвөгт; дөрөв дэх удаагийн барилдаан /2015.11.12/-д улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох /өсөх идэр/ үзүүрлэн, улсын заан Б.Батмөнх, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр /у.н/ нар их шөвөгт; тав дахь удаагийн барилдаан /2016.10.31/-д улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын начин Э.Даш үзүүрлэн, улсын гарди Б.Гончигдамба, улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат нар тус тус шөвгөрч байв.

Харин зургаа дахь удаагийн буюу өнгөрсөн жилийн барилдаан /2017.11.19/-д улсын гарди Н.Ганбаатар түрүүлж, улсын начин Э.Даш хоёр дахь удаагаа үзүүрлэн, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтох нар шөвгөрсөн бол өнөө жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой шилдэг, чансаа өндөр 128 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Дөрвийн даваа:
1. у.ав Н.Батсуурь – а.а Б.Түмэндэмбэрэл
2. у.ар П.Бүрэнтөгс – а.х.а О.Гантулга
3. у.ар Э.Оюунболд – у.н Д.Цэрэнтогтох
4. у.ар Ц.Содномдорж – у.н Д.Анар
5. у.г Б.Гончигдамба – у.н Бо.Батжаргал
6. у.х Б.Бат-Өлзий – у.н Б.Сангисүрэн
7. у.х Х.Гантулга – у.х О.Хангай
8. у.х Д.Бат-Эрдэнэ – у.х М.Бадарч

Тавын даваа:
1. у.ав Н.Батсуурь – у.н Д.Анар
2. у.ар П.Бүрэнтөгс – у.г Б.Гончигдамба
3. у.ар Э.Оюунболд – у.х М.Бадарч
4. у.х Б.Бат-Өлзий – у.х О.Хангай

Зургаагийн даваа:
1. у.г Б.Гончигдамба – у.н Д.Анар
2. у.х Б.Бат-Өлзий – у.х М.Бадарч

Долоогийн даваа:
1. у.х Б.Бат-Өлзий – у.н Д.Анар

Sunday, October 07, 2018

Шинэ улирлын нээлтийн барилдаанд арслан Бүрэнтөгс түрүүлж, харцага Бат-Өлзий үзүүрлэв


2018-2019 оны намрын улирлын нээлтийн барилдаан /2018.10.06/ болов.

Урд жилүүдийн намрын улирлын нээлтийн барилдааны түүхийг эргэн харвал:

2010-2011 он: Монгол улсад барилгын салбар үүссэний 84 жил, Барилгачдын холбоо байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаанд цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэн, улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Д.Баасандорж нар шөвгөрч байв.

2011-2012 он: Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 85, Барилгачдын холбоо байгуулагдсаны 21 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлж, улсын начин Э.Энхбат үзүүрлэн, улсын начин Б.Гончигдамба, аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва нар шөвгөрчээ /09.02/. Барилдааныг 5 жилийн ойгоо тэмдэглэж асан “Их үйлсийн эрэлд” ХХК ивээн тэтгэж байсан байна.

2012-2013 он: Улс, аймгийн алдар цолтой 208 бөхийн барилдаанд улсын начин Р.Пүрэвдагва түрүүлж, улсын начин Б.Батмөнх үзүүрлэн, аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Б.Одгэрэл нар шөвгөрсөн /09.10/. Харин Завхан аймгийн нэрэмжит АЦЦБЗБ-ийн нээлтийн барилдаанд /09.23/ аймгийн хурц арслан Ч.Батчулуун түрүүлж, аймгийн арслан Л.Лхаа-Очир үзүүрлэн, аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан П.Мөнхбат нар шөвгөрчээ.

2013-2014 он: Монгол бөхийг Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсний хоёр жилийн ойд зориулсан барилдааныг АПУ ХК-тай хамтран зохион байгуулсан. 208 бөх зодоглож улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэн, улсын начин Ц.Одбаяр, Т.Баасанхүү нар шөвгөрсөн /09.22/. Харин шинэ улирлын хамгийн анхны барилдаан 09-р сарын 21-нд сумын цолтны барилдаанаар эхэлж Завханы шилдэг сумын заанууд түрүү булаалдан П.Өсөхбаатар түрүүлж, Д.Бат-Эрдэнэ үзүүрлэж байв.

2014-2015 он: Шинэ улирал АЦЦБЗББ-аар эхэлж, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн 50 жилийн ойд зориулсан тус барилдаанд 208 бөх зодоглоход аймгийн хурц арслан Б.Одгэрэл түрүүлж, аймгийн арслан Ч.Ганзориг үзүүрлэн, аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном, аймгийн арслан С.Ерөөлт нар шөвгөрсөн байна /09.07/.

2015-2016 он: Монгол улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, П.Бүрэнтөгс үзүүрлэн, улсын харцага Ц.Содномдорж, улсын начин Э.Даш нар тус тус шөвгөрсөн /09.13/.

2016-2017 он: Монгол улсад барилгын салбар үүссэний 90 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүлж, улсын начин Ч.Баянмөнх үзүүрлэн, улсын начин Б.Ганхуяг, цэргийн начин Б.Зоригтбаатар нар шөвгөрсөн /09.09/.

2017-2018 он: Монгол бөхийг Дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд бүртгүүлсний 6 жил, “Бизкон-Аудит” ХХК-ийн 15 жилийн ойд зориулсан 240 бөхийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, улсын начин Д.Анар үзүүрлэн, аймгийн заан Э.Энх-Амгалан, аймгийн харцага Б.Зоригтбаатар нар шөвгөрсөн... /09.17/ (Хувийн архиваас нэгтгэв. Цолыг тухайн үеийнхээр нь бичсэн болно.)
Харин өнөө жилийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 192 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Дөрвийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – ц.а Г.Жамбалдорж
2. у.ар Э.Оюунболд – а.а Ц.Сандагдорж
3. у.ар Ц.Содномдорж – а.а Д.Тогтохжаргал
4. у.х Б.Бат-Өлзий – а.а Н.Мустафа
5. у.х Х.Гантулга – а.а С.Ерөөлт
6. у.х М.Бадарч – а.а Н.Батсайхан
7. у.н Ч.Батчулуун – а.а Э.Ууганбаяр
8. у.н Ц.Одбаяр – а.х.а Б.Эрдэнэхүү
9. у.н Бо.Батжаргал – у.н Б.Даваа-Очир
10. у.н Л.Батзориг – у.н Ш.Дарханбат
11. у.н Д.Анар – у.н Б.Бат-Эрдэнэ
12. у.н Ч.Хөхчирэнгэр – у.н Б.Серик

Тавын даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.н Д.Анар
2. у.ар Э.Оюунболд – у.н Л.Батзориг
3. у.ар Ц.Содномдорж у.х М.Бадарч
4. у.х Б.Бат-Өлзий – а.х.а Б.Эрдэнэхүү
5. у.х Х.Гантулга – у.н Б.Серик
6. у.н Ч.Батчулуун у.н Б.Даваа-Очир

Зургаагийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.н Б.Даваа-Очир
2. у.ар Э.Оюунболд – у.х Х.Гантулга
3. у.х Б.Бат-Өлзий – у.х М.Бадарч

Долоогийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – Гоц мөргөв
2. у.ар Э.Оюунболд у.х Б.Бат-Өлзий

Наймын даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.х Б.Бат-Өлзий

Tuesday, September 06, 2016

2016-2017 онд МБӨ-нд болох барилдааны хуваарь

МҮБХ-ноос гаргасан наадам хүртэлх барилдааны хуваарийг танилцуулж байна.
Эх сурвалж: http://www.undesniibukh.mn/

Saturday, April 09, 2016

“Сонгинохайрхан уулын хишиг барилдаан”-д у.ав Эрхэмбаяр, у.х Содномдорж нар тус бүр 2 түрүүлжээ...

“Сонгинохайрхан уулын хишиг барилдаан” өнөө жил 9 дэх удаагаа өнөөдөр МБӨ-нөө зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн найман удаагийн барилдааны түүхийг эргэн харахул:

“Сонгинохайрхан уулын хишиг” анхны
барилдаан /2008.06.07/-д:
Түрүү: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Шивээ овоо ХК-ийн бөх улсын арслан Дагвадоржийн АЗЖАРГАЛ
Үзүүр: Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Хүч СХ, Туушин ХХК-ийн бөх улсын харцага Нямдоржийн ГАНБААТАР

Их шөвөгт: у.ар Д.Азжаргал а.а Ш.Тогтохбаярыг амлаж, у.х Н.Ганбаатар у.н Ж.Бат-Эрдэнэ нар тунасан.
Дунд шөвөгт: у.ар Д.Азжаргал а.а Д.Энхбаттай, у.з Ц.Мягмарсүрэн а.а Ш.Тогтохбаяртай, у.з Д.Рагчаа у.н Ж.Бат-Эрдэнэтэй, у.х М.Батжаргал у.х Н.Ганбаатартай тус тус цолны эрэмбээр оноолт тааран барилдаж байв.

“Сонгинохайрхан уулын хишиг” 2 дахь удаагийн 
барилдаан /2009.04.11/-д:
Түрүү: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, Монгол буйдан ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Цэдэвийн СОДНОМДОРЖ
Үзүүр: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, Алдар СХ, ЗХ-ний 124-р анги, “Зоос” банкны бөх улсын начин Түвдэндоржийн ӨСӨХ-ИРЭЭДҮЙ    

Их шөвөгт: у.г И.Доржсамбуу у.н Т.Өсөх-Ирээдүйг амлаж, у.х Л.Пүрэвжав а.а Ц.Содномдорж нар тунасан.
Дунд шөвөгт: у.г И.Доржсамбуу а.а Т.Санчиртай, у.х Л.Пүрэвжав а.а Ч.Баянмөнхтэй, у.н Ц.Цогтжаргал а.а Ц.Содномдоржтой, у.н Т.Өсөх-Ирээдүй ц.а А.Бямбажавтай тус тус цолны эрэмбээр оноолт тааран барилдаж байв.

“Сонгинохайрхан уулын хишиг” 3 дахь удаагийн 
барилдаан /2010.04.10/-д:
Түрүү: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин СХ, “Монгол буйдан ХХК-ийн бөх улсын начин Цэдэвийн СОДНОМДОРЖ
Үзүүр: Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, Нийслэл Улаанбаатар хотын харьяат, Хүч СХ, “Туушин” ХХК-ийн бөх улсын гарди Нямдоржийн ГАНБААТАР

Их шөвөгт:  у.г Н.Ганбаатар а.а С.Батсуурийг амлаж, у.н Д.Лхагвадорж у.н Ц.Содномдорж нар тунасан.
Дунд шөвөгт:  у.ар Х.Мөнхбаатар а.а С.Батсуурийг, у.ар Д.Азжаргал у.н Д.Лхагвадоржийг, у.г Н.Ганбаатар а.а Б.Сангисүрэнг тус тус амлаж у.н Ду.Батбаяр у.н Ц.Содномдорж нар тунан барилдаж байв.

“Сонгинохайрхан уулын хишиг” 4 дэх удаагийн 
барилдаан /2011.04.10/-д:
Түрүү: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Хилчин СХ, Замын-Үүдын шалган нэвтрүүлэх 0108-р ангийн бөх улсын өсөх идэр, улам нэмэх харцага Дашзэвэгийн БААСАНДОРЖ
Үзүүр: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Жигүүр гранд” группын бөх улсын заан Манхсайханы ӨСӨХБАЯР

Их шөвөгт: у.з М.Өсөхбаяр а.а Ж.Амартүвшинг амлаж, у.х Д.Баасандорж, а.а Ш.Жаргалсайхан нар тунасан. 
Дунд шөвөгт: у.г Н.Ганбаатар а.а Ж.Амартүвшинг, у.з М.Өсөхбаяр у.н Ш.Тогтохбаярыг, у.х Д.Баасандорж а.а Ж.Наранбаатарыг тус тус амлаж, у.н Г.Эрхэмбаяр а.а Ш.Жаргалсайхан нар тунан барилдаж байв. 

“Сонгинохайрхан уулын хишиг” 5 дахь удаагийн 
барилдаан /2012.04.08/-д:
Түрүү: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Сүлд СХ, 330-р анги, “Ноёд групп”-ын улсын арслан бөх Гунаажавын ЭРХЭМБАЯР
Үзүүр: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Алдар СХ, АПУ компанийн бөх улсын арслан Доржпаламын ГАНХУЯГ

Их шөвөгт: у.ар Д.Ганхуяг у.г М.Баяржавхланг амлаж, у.ар Г.Эрхэмбаяр, у.з Д.Баасандорж нар тунасан. 
Дунд шөвөгт: у.ар Д.Ганхуяг у.х Л.Пүрэвжавыг, у.ар Г.Эрхэмбаяр у.з Б.Соронзонболдыг, у.г М.Баяржавхлан а.х.а Ш.Мөнгөнбаатарыг тус тус амлаж, у.з Д.Баасандорж, у.х Ө.Бат-Орших нар тунан барилдаж байв. 

“Сонгинохайрхан уулын хишиг” 6 дахь удаагийн 
барилдаан /2013.04.07/-д:
Түрүү: Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хүч СХ, “Туушин” ХХК–ийн бөх улсын гарди Нямдоржийн ГАНБААТАР
Үзүүр: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Энержи Ресурс” ХХК-ийн бөх улсын арслан Хадбаатарын МӨНХБААТАР

Их шөвөгт: у.ар Х.Мөнхбаатар у.н Э.Энхбатыг амлаж, у.г Д.Рагчаа у.г Н.Ганбаатар нар тунасан.
Дунд шөвөгт: у.ар Х.Мөнхбаатар у.н Б.Пүрэвсайханыг, у.ар Г.Эрхэмбаяр у.н Э.Энхбатыг, у.г Д.Рагчаа у.г Ж.Бат-Эрдэнийг тус тус амлаж, у.г Н.Ганбаатар у.з Д.Баасандорж нар тунан барилдаж байв. 

“Сонгинохайрхан уулын хишиг” 7 дахь удаагийн
 барилдаан /2014.04.07/-д:
Түрүү: Архангай аймгийн Булган харьяат, “Бөхбилэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Хера холдинг” ХХК-ийн бөх улсын начин Рэнцэнбямбын Пүрэвдагва
Үзүүр: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, Таванхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Ноёд групп-ын бөх улсын харцага Түвдэндоржийн ӨСӨХ-ИРЭЭДҮЙ

Их шөвөгт: у.ав С.Мөнхбат у.х Т.Өсөх-Ирээдүйг амлаж, у.ав Г.Эрхэмбаяр у.н Р.Пүрэвдагва нар тунасан.
Дунд шөвөгт: у.ав С.Мөнхбат а.х.а О.Гантулгыг, у.ав Г.Эрхэмбаяр у.з М.Өсөхбаярыг, у.г Б.Гончигдамба у.х Т.Өсөх-Ирээдүйг тус тус амлаж, у.г Ж.Бат-Эрдэнэ, у.н Р.Пүрэвдагва нар тунан барилдаж байв. 

“Сонгинохайрхан уулын хишиг” 8 дахь удаагийн 
барилдаан /2015.04.05/-д:
Түрүү: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Мондэ групп”-ын бөх улсын аварга Гунаажавын ЭРХЭМБАЯР
Үзүүр: Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, Хөтлийн цемент шохойХК–ийн бөх улсын гарди Батнасангийн ГОНЧИГДАМБА

Их шөвөгт: у.ав С.Мөнхбат у.ав Г.Эрхэмбаярыг амлаж, у.г Б.Гончигдамба у.н Р.Пүрэвдагва нар тунасан.
Дунд шөвөгт: у.ав С.Мөнхбат у.з М.Өсөхбаярыг, у.ав Г.Эрхэмбаяр у.х Э.Оюунболдыг, у.ар Н.Батсуурь у.н Р.Пүрэвдагвыг тус тус амлаж, у.г Б.Гончигдамба у.х Ө.Бат-Орших нар тунан барилдаж байв.  
Өөрийн Архиваас нэгтгэн нийтлэв.
Бөхчүүдийн цолыг тухайн үеийнхээр нь бичив...

Tuesday, September 03, 2013

Шөвгөрч ЧИМЭГ нэмсэн бөхчүүд /2013/

Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд ямар ямар чимэг нэмснийг хүргэж байна. ҮҮНД:

1. Даян аварга Г.Өсөхбаяр /тав давсан/ - Өсөх идэр
2. Улсын аварга С.Мөнхбат /Долоо давсан/ - Саруул сайжрах
3. Улсын арслан Х.Мөнхбаатар /зургаа давсан/ - Үлэмж дэлгэрэх
4. Улсын заан Б.Сайнбаяр /тав давсан/ - Өсөх идэр
5. Улсын заан Т.Санчир /тав давсан/ - Өсөх идэр
6. Улсын заан Ч.Санжаадамба /тав давсан/ - Өсөх идэр
7. Улсын харцага А.Цацабшир /тав давсан/ - Өсөх идэр
8. Улсын начин Э.Энхбат /тав давсан/- Өрнөн дэлгэрэх 

Эх сурвалж: www.undesniibukh.mn

НИЙТЛЭГЧИЙН ХУВИЙН ТАЛБАЙР:


Чимэг олгосон нэршил нь буруу байна.
Э.Энхбат начинд гэхэд л “Өрнөн дэлгэрэх биш "УЛАМ НЭМЭХ" гэж чимэг олгомоор юм...
Эсхүл ЧИМЭГ олгодог дүрэм, журам нь өөрчлөгдсөн юм уу...

ЗГ-ын 2003 оны 164-р тогтоолын 2-р хавсралт, ҮИБН-ын Үндэсний бөхийн барилдааны дүрэм:
6.2. Улсын наадамд шөвөгрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн улсын цолтой бөхчүүдэд дараахь чимгийг дэс дараалан олгоно:
6.2.1. ТАВ ДАВСАН БӨХӨД: өсөх идэр, улам нэмэх, хурц шаламгай, уран мэхт, өрнөн дэлгэрэх, улам өрнөх, цог нэмэх, идэр шаламгай, хурдан гарамгай;

Мөн Өсөхөө Аварга байна. 2 дахь удаагаа тав даж байгаа бөх...г.м.  
НЭГ ИЙМЭРХҮҮ ЮМ БАЙНА ШҮҮ, зөв бурууг хэлнэ биз дээ...