Showing posts with label ХГБХХэлтэс. Show all posts
Showing posts with label ХГБХХэлтэс. Show all posts

Monday, January 05, 2015

Завхан аймгийн Шилдэг хүүхэд шалгаруулах "Харшийн сүлд модны наадам-2014"

ЗАВХАН АЙМГИЙН ШИЛДЭГ ХҮҮХЭД, ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГА, ХҮҮХДИЙН НӨХӨР-БУЯНЫ ЭЗЭН ХҮН, БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛДАГ “ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ” НЬ ЖИЛ БҮР ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ ЯЛЖ, ТУУРГА ТУСГААР УЛСАА ЗАРЛАН ТУНХАГЛАСНЫ ОЙН ӨДӨР БОЛДОГ УЛАМЖЛАЛТАЙ...
 ОЮУНЛАГ ХҮҮХЭД: Эрдэнэбилэгийн ХОСБАЯР 
/Жавхлант ЦС-ийн 11-р ангийн сурагч/
 АВЬЯАСЛАГ ХҮҮХЭД: Тэрбишийн ЧИНБАЯР 
/Улиастай сумын Бүрэн дунд III сургуулийн 12-р ангийн сурагч/
 СПОРТЛОГ ХҮҮХЭД: Мөнхбатын ЛХАГВАСҮРЭН 
/Отгон сумын дунд сургуулийн 8-р ангийн сурагч/
 ХӨДӨЛМӨРЧ ХҮҮХЭД: Даваадоржийн ӨЛЗИЙЖАРГАЛ 
/Дэвшил сургуулийн 9-р ангийн сурагч/
 УРАН БҮТЭЭЛЧ ХҮҮХЭД: Энх-Амгалангийн СОЛОНГО  
/Чандмань-Эрдэнэ ҮЛС-ийн 12-р ангийн сурагч/
ШУДАРГА ҮЙЛСТЭН ХҮҮХЭД: Амарбаясгаланийн ОТГОНБААТАР  
/Жавхлант ЦС-ийн 12-р ангийн сурагч/
 ТЭРГҮҮНИЙ ИДЭВХТЭН ХҮҮХЭД: Төвшинтөрийн МАРАЛ-ЭРДЭНЭ 
/Тэс сумын бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагч/
ТЭРГҮҮНИЙ ИДЭВХТЭН ХҮҮХЭД: Нямдаваагийн МӨНХЖИН 
/Дэвшил сургуулийн 12-р ангийн сурагч/
ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА: 
Яруу сумын дунд сургуулийн Б. Энхбаатар багштай 
Э. Очир-Эрдэнэ ахлагчтай “ХОБУЗ”
2014 оны Шилдэг тэргүүний хүүхдүүд Аймгийн ЗД, ХТЗ-ийн тэргүүнд 
шагнал гардуулж баяр хүргэв
 АХНЗ-ийн тэргүүлэгчид Хүүхдийн төлөө буяны эзэн байгууллагын 
шагналыг гардуулав
Аймгийн ЗД, ХТЗ-ийн тэргүүн, АБТА, Ахмад багш Ж.Жамъянтив 
хүүхэд багачуудад хандан баяр хүргэж үг хэлэв...
Харшийн наадмыг ХЗО-ны драмын дугуйлангийн 
авьяаслаг багш Э.Цэрэнчимэд найруулав.

Wednesday, May 14, 2014

Хүүхдийн ардын урлагийн “ЯРГУЙ-2014” наадам

Хүүхэд багачуудыг ардын урлагт суралцуулах, эрэл хайлт хийлгэх, гоо зүйн боловсрол олгох, авьяас билгийг нээн хөгжүүлэх, ардын урлагийг өвлөн дэлгэрүүлж, сурталчлан таниулах зорилго бүхий Хүүхдийн ардын урлагийн “Яргуй-2014” наадам 05 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Өнгөрсөн жилээс эхлэн “Ардын” гэх тодотголтойгоор зохион байгуулагдаж буй уг наадам өнөө жил дуу, бүжиг, хөгжим, язгуур урлаг гэсэн 4 төрөлд 3 насны ангилал /бүжиг, хөгжим хамтлаг төрөлтэй/-аар зохиогдов. Дуу болон хөгжмийн төрөлд оролцогчид ямар нэгэн шуум, бичлэг, понаграмм ашиглаагүй нь өмнөх жилүүдээс онцлог болов. Мөн хөгжмийн төрөлд Морин хуур хөгжмийг оруулалгүйгээр явуулсан нь бусад ардын хөгжмийг нэгэн адил хөгжүүлэх, “Авьяас” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах шалгуур болж чадсан гэж хэлж болох. Заримаас онцлон дурдвал: Их-Уул сум үндэсний цөөхүүл хөгжмийн хөвгүүдийн, Алдархаан сум шанзны, бүрэн дунд IV сургууль лимбэний дагнасан хамтлагыг гарган тавьсан нь бусдаас өвөрмөц байв.
“Зөв Завхан хүүхэд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан уг наадамд 27 сум, сургууль, дугуйлангийн 370 гаруй авьяаслаг хүүхэд багачууд оролцлоо. Багийн дүнгээр Улиастай сумын Жавхлант цогцолбор сургууль тэргүүн байр эзлэж “Ардын авьяасыг хөгжүүлэгч сургууль”-иар, тус сургуулийн хөгжмийн багш Ю.Дэмидгарав “Ардын авьяасыг хөгжүүлэгч багш”-аар тус тус шалгарав.
Ингээд Хүүхдийн ардын урлагийн “Яргуй-2014” наадмын медальтнуудыг төрөл, анги насны ялгаагаар нь нэрлэвэл:

Монгол ардын богино дуу /1-5-р анги /:
Алт: Түдэвтэй сум, Б.Тэгшжаргал
Мөнгө: Жавхлант ЦС, Э.Намуунаа
Хүрэл: Идэр сум, М.Гантөмөр

Монгол ардын богино дуу /6-9-р анги/:
Алт: Цагаанхайрхан сум, Ж.Ундармаа
Мөнгө: Дөрвөлжин сум, Г.Баянболор
Хүрэл: Сантмаргаз сум, М.Сугаррагчаа

Монгол ардын уртын дуу /7-9-р анги/:
Алт: Тэс сум, Т.Сарантуяа
Мөнгө: Бүрэн дунд IV сургууль, Б.Отгонзул
Хүрэл: Цагаанчулуут сум, Х.Алтансувд

Монгол ардын уртын дуу /10-11-р анги/:
Алт: Бүрэн дунд IV сургууль, Э.Ёндонжамц
Мөнгө: Тэлмэн сум, Б. Доржмягмар
Хүрэл: Тэс сум, С.Ренчинмядаг

Монгол ардын харилцаа дуу /10-11-р анги/:
Алт: Нөмрөг сум, Н.Цэвэлмаа, Т.Тэмүүлэн
Мөнгө: Түдэвтэй сум, Ч.Гүндэлдайриймаа, Э.Хэнчбиш
Хүрэл: Цэцэн-уул сум, Б.Бямбахүү, Д.Төгсжаргал
Гоцлол хөгжим /1-5-р анги/:
Алт: Тосонцэнгэл II сургууль, Б.Маралмаа
Мөнгө: Цэцэн-Уул сум, М.Нямсүрэн
Хүрэл: Дэвшил сургууль, Б.Даваажаргал

Гоцлол хөгжим /6-9-р анги/:
Алт: Чандмань-Эрдэнэ ҮЛС, Т.Халиунаа
Мөнгө: ХХТөв, Б.Тэргэл
Хүрэл: Идэр сум, Д.Минжмаа

Гоцлол хөгжим /10-11-р анги/:
Алт: Тосонцэнгэл I сургууль, Н.Нарангарав
Мөнгө: Жавхлант ЦС, н.Баасанхүү
Хүрэл: Чандмань-Эрдэнэ ҮЛС, С.Цэрэнням

Хамтлаг хөгжим:
Алт: Жавхлант цогцолбор сургууль
Мөнгө: Цагаанчулуут сум
Хүрэл: Бүрэн дунд IV сургууль
Гоцлол бүжиг /1-5-р анги/:
Алт: Чандмань-Эрдэнэ ҮЛС, Л.Энхнамуун
Мөнгө: ХХТөв М.Мягмаржав
Хүрэл: Тосонцэнгэл II сургууль, Л.Дэжидмаа

Гоцлол бүжиг /6-9-р анги/:
Алт: Цагаанчулуут сум, С.Лхагвадорж
Мөнгө: Нөмрөг сум, Н.Дашням
Хүрэл: Алдархаан сум, Г.Номин

Гоцлол бүжиг /10-11-р анги/:
Алт: Жавхлант ЦС, Б.Оюунцацрал
Мөнгө: ХХТөв О.Намуунаа
Хүрэл: Бүрэн дунд III сургууль, Б.Лхагвасүрэн

Хамтлаг бүжиг:
Алт: Жавхлант ЦС-ийн бүжгийн хамтлаг
Мөнгө: Дэвшил сургуулийн “Сувдан хэлхээ” хамтлаг
Хүрэл: Нөмрөг сумын “Дагнис” хамтлаг
Язгуур урлаг /1-5-р анги/:
Алт: Дэвшил сургууль, Д. Шийравжамц
Мөнгө: Ургамал сум, О.Дүүрэнжаргал
Хүрэл: Тэс сум, Б.Анхцэцэг

Язгуур урлаг /6-9-р анги/:
Алт: Ургамал сум, Э.Энх-Амар
Мөнгө: Цагаанхайрхан сум, Б.Бямбасүрэн
Хүрэл: Завханмандал сум, Г.Авирмэд

Язгуур урлаг /10-11-р анги/:
Алт: Тэс сум, О.Энхбилэг
Мөнгө: Идэр сум, Т.Бямба-Очир
Хүрэл: Баянтэс сум, У.Мөнх-Ундрах
Багийн нэгдсэн дүнгээр:
1-р байр: Жавхлант цогцолбор сургууль
2-р байр: Чандмань-Эрдэнэ ҮЛСургууль
3-р байр: Цагаанчулуут сумын дунд сургууль

“Яргуй-2014” наадамд амжилттай оролцсон нийт авьяаслаг хүүхэд багачууддаа урлагийн хийгээд сурлага, спортын өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе.

Та бүхнийг урлагийн охин тэнгэр Янжинлхам бурханы онгод хийморь үргэлж мөнхөд тэтгэж, гэгээн оюун-эрдэм мэдлэгийн Манзушир бурхан адислах болтугай.

Tuesday, January 14, 2014

“ЦАНАХҮҮ-2014” өсвөрийн ААШТ амжилттай болж өнгөрөв

“ЦАНАХҮҮ-2014” өсвөрийн ААШТ 2014.01.10-12-нд Баянтэс сумнаа амжилттай болж өнгөрөв.

Эр зориг, тэсвэр тэвчээр, хатуужлын спорт гэгддэг цанын спорт бол Завханы брэнд спорт юм. Тоо баримт өгүүлбэл: 1993-2013 он хүртэл Баянтэс сумын Биеийн тамирын багшаар ажиллаж асан /одоо сургуулийн захирал/ Ч.Дашхүүгийн бэлтгэсэн шавь нар өсвөрийн УАШТ-ээс нийт 216 медаль хүртсэн байна. Үүнээс алтан медаль буюу улсын аварга 58, дэд аварга буюу мөнгөн медаль 82, хүрэл медаль 76 болно.  

УАШТ-ээс Баянтэс сумын тамирчид 672 медалийг хүртсэнээс улсын аварга 175, дэд аварга 282, хүрэл медаль 215-ыг тус тус хүртсэн гайхам амжилтыг үзүүлсэн билээ. Энд зөвхөн нэг сумыг онцлон дурдахад ийн байна. Харин УАШТ-ээс Завхан аймгийн тамирчдын авсан медалын тоо, зай төрлийн хэмжээг нэгтгэсэн тоо байхгүй бөгөөд энэ нь Завханчууд тоолж үл барах олон медаль хүртсэнийг нотлон буй хэрэг гэж хэлж болох...

Энэ удаагийн тэмцээний ерөнхий шүүгчээр ССАЖГ-ын дасгалжуулагч багш, аймгийн Цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мишигбат, нарийн бичиг шүүгчээр ССАЖГ-ын дасгалжуулагч багш Д.Бат-Өлзий нар ажиллав.
Мөн шинээр сонгогдсон Аймгийн ЦХ-ны тэргүүн, ХГБХХ-ийн дарга Г.Мягмарсүрэн өөрийн биеэр оролцож, хойшид цанын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчилан таниулах ажлыг хэрхэн хийх, мэргэжлийн холбооны шинэ менежментийг боловсруулан ажиллах зэрэг олон асуудлаар багш, дасгалжуулагчид, энэ спортыг дэмжигч болон ахмад тамирчдын санаа бодлыг сонслоо.

Түүнчлэн баг тамирчдаа дэмжиж Баянтэс сумын засаг дарга, ХТЗ-ийн тэргүүн Ч.Бямбадорж, Сонгино сумын засаг дарга, ХТЗ-ийн тэргүүн Д.Дандаабаяр, Асгат сумын засаг дарга, ХТЗ-ийн тэргүүн Б.Ренчиндорж, Баянтэс сумын ИТХ-ын дарга Ц.Дарамрагчаа, Сонгино сумын ИТХ-ын дарга А.Хандмаа, сургуулийн захирал н.Ванчиндорж нарын зэрэг албаны хүмүүс оролцов. Энэ үеэр байгаль цаг уурын хүнд нөхцөлд тэсвэр заан уралддаг эр зоригийн спортоор хичээллэгч хүүхэд, багачуудаа илүү ихээр дэмжих, цанын спортыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа сум орон нутгийн удирдлагууд илэрхийлэв.

Тэмцээнд Асгат, Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Сонгино, Түдэвтэй, Тэс гэсэн 7 сумын 70 орчим тамирчин 12 зай төрөлд 36 багц медалийн төлөө өрсөлдөв. Ингээд тэмцээний медальтнуудыг зай төрлөөр нь нэрлэвэл:
13 нас, эPэгтэй /2км/
1. Б.Золбаяр        /Сонгино сум, 09.47.14/
2. Г.Гомбосүрэн   /Баянтэс сум, 09.55.41/
3. Г.Бямбадорж   /Сонгино сум, 10.08.76/

13 нас, эPэгтэй /3км/
1. Б.Золбаяр        /Сонгино сум, 18.23.15/
2. Г.Гомбосүрэн   /Баянтэс сум, 19.09.18/
3. Г.Бямбадорж   /Сонгино сум, 19.18.53/

14-15 нас, эPэгтэй /5км/
1. Д.Буяннэмэх     /Сонгино сум, 23.23.33/
2. Г.Пүрэвдорж    /Баянтэс сум, 24.38.63/
3. Д.Батсүх         /Тэс сум, 25.16.34/

14-15 нас, эPэгтэй /7км/
1. Г.Пүрэвдорж    /Баянтэс сум, 33.06.65/
2. Д.Буяннэмэх    /Сонгино сум, 34.23.90/
3. Д.Батсүх         /Тэс сум, 35.04.40/

16-17 нас, эPэгтэй /7км/
1. Г.Ган-Эрдэнэ     /Тэс сум, 32.50.59/
2. Д.Баасандорж   /Сонгино сум, 32.54.59/
3. У.Мөнхтөр        /Баянтэс сум, 33.02.63/

16-17 нас, эPэгтэй /10км/
1. У.Мөнхтөр         /Баянтэс сум, 45.06.68/
2. Д.Баасандорж   /Сонгино сум, 45.34.78/
1. Г.Ган-Эрдэнэ     /Тэс сум, 46.52.58/
13 нас, эмэгтэй /1км/
1. Н.Ганжаргал   /Баянтэс сум, 07.58.12/
2. С.Амгалан      /Нөмрөг сум, 08.34.92/
3. Г.Нэргүй        /Түдэвтэй сум, 10.39.59/

13 нас, эмэгтэй /2км/
1. Н.Ганжаргал   /Баянтэс сум, 10.46.73/
2. С.Амгалан      /Нөмрөг сум, 11.00.53/
3. Б.Пүрэвмаа    /Сонгино сум, 12.00.37/

14-15 нас, эмэгтэй /3км/
1. Ц.Мөнхчимэг   /Нөмрөг сум, 20.02.21/
2. О.Одмаа         /Түдэвтэй сум, 20.16.89/
3. Б.Азбилэг       /Баянтэс сум, 20.29.15/

14-15 нас, эмэгтэй /5км/
1. Ц.Мөнхчимэг   /Нөмрөг сум, 26.50.56/
2. О.Одмаа         /Түдэвтэй сум, 27.16.07/
3. Б.Азбилэг       /Баянтэс сум, 35.25.80/

16-17 нас, эмэгтэй /5км/
1. Ж.Даш           /Баянтэс сум, 26.27.52/
2. Э.Цандмаа      /Сонгино сум, 26.28.62/
3. Ч.Хандсүрэн   /Түдэвтэй сум, 29.11.15/

16-17 нас, эмэгтэй /7км/
1. Ж.Даш           /Баянтэс сум, 36.02.28/
2. Э.Цандмаа      /Сонгино сум, 39.22.98/
3. Ч.Хандсүрэн   /Түдэвтэй сум, 39.30.83/
БАГИЙН ДҮНГЭЭР:
1-р байр: Б.Оюунбилэг дасгалжуулагчтай Баянтэс сумын баг тамирчид
2-р байр: н.Энхжаргал дасгалжуулагчтай Сонгино сумын баг тамирчид
3-р байр: н.Баярсайхан дасгалжуулагчтай Түдэвтэй сумын баг тамирчид
Ахмад тамирчид /насанд хүрэгчид/-ын гараа, техник, ур чадварыг өсвөр үеийнхэнд таниулах, туршлага болгох зорилгоор тэднийг 1км-ын зайд уралдуулахад:

ЭРЭГТЭЙ:
1-р байр: Д.Даваасүрэн /Баянтэс/
2-р байр: н.Шижирболд /Түдэвтэй/
3-р байр: Д.Батмөнх /Баянхайрхан/

ЭМЭГТЭЙ:
1-р байр: Ц.Одгэрэл /Сонгино/
2-р байр: Лхагвагэрэл /Сонгино/
3-р байр: Б.Оюунбилэг /Баянтэс/ 

Тэргүүн байр эзэлсэн баг тамирчид 2014.02.28-03.02-ны хооронд Увс аймгийн Зүүнговь суманд зохиогдох УАШТ-д оролцоно.

ААШТ-ий сурвалжлага нэвтрүүлгийг удахгүй орон нутгийн TV-ээр олон нийтэд нэвтрүүлэн хүргэх болно. Ийнхүү өсвөрийн цаначдын ЦАНАХҮҮ-2014 ААШТ амжилттай, зохион байгуулалтын өндөр түвшинд явагдаж өндөрлөлөө. Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан сургуулийн захиргаа, багш нар, уралдааны замыг зассан сурагчид, бүхий л талаар дэмжин тусалсан сумын ИТХ, ЗДТГ болоод нийт Баятэсчүүдэд Аймгийн Цанын холбоо, цанын спортыг сонирхогчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Мэдээлсэн: ЗАВХАН АЙМГИЙН Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

Thursday, January 09, 2014

“ЦОДГОРХҮҮ-2014” өсвөрийн шатарчдын ААШТ

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс уламжлал болгон зохион байгуулдаг “Цодгор хүү-2014” өсвөрийн шатарчдын ААШТ 2014 оны 01 дүгээр сарын 07-08-ны хооронд Хүүхэд залуучуудын ордонд болж өнгөрлөө. Энэ жил 18 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 21 сум, сургуулиас шалгарсан өсвөрийн шилдэг 142  шатарчин гурван насны (7 хүртэлх, 8-9, 10-11) зургаан ангилалд өрсөлдлөө.

“Цодгор хүү” тэмцээнийг Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Завхан аймгийн газрын дарга, Аймгийн шатрын холбооны тэргүүн Б.Буяндалай, Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн газрын дарга Э.Балжинням, Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа, Улиастай сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч, Улиастай сумын ХТЗ-ийн тэргүүн Д.Энх-Амгалан, Боловсролын газрын дарга Д.Одгэрэл нар хоёр дахь жилдээ тус бүр 100.000 төгрөгөөр ивээн тэтгэж оюуны спорт шатрыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж, өсвөрийн шатарчдаа дэмждэг сайхан уламжлал тогтоод байгаа билээ.
Шатрын спортын мастер Д.Пунцагнамжилын нэрэмжит шагналыг түүний гэр бүл, үр хүүхдийг төлөөлж Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасгийн эрхлэгч Д.Загдбазар гардуулав. Бага нас буюу 7 хүртэлх насыг жил бүр Д.Пунцагнамжил мастерын нэрэмжит болгон зохион байгуулж байхаар тогтов. Мөн Аймгийн ахмад багш нарын холбооноос 5 настай хамгийн бяцхан шатарчин охин Б.Нямхүүд “Цэцэн ухаант охин”  өргөмжлөл гардуулж, гарын бэлэг гардууллаа.   

Тэмцээнийг багийн дүнгээр спортын мастер Н.Нямцогт дасгалжуулагчтай Идэр сум 1-р байр, П.Түмэнжаргал дасгалжуулагчтай ЧЭҮЛС 2-р байр, Ю.Чойжилжав дасгалжуулагчтай Тосонцэнгэл сумын II сургууль 3-р байрыг эзлэв.

"Уран нүүдэлч шатарчин"-аар О.Бумбаяр, Г.Дашмаа нар тус тус шалгарав.
Ингээд тэмцээнд эхний таван байрыг эзэлсэн шилдгүүдийг насны ангиллаар танилцуулж байна.

7 ХҮРТЭЛХ НАС /хөвгүүд/:
1. Б.Төгсбаясгалан /ЧЭҮЛСургууль/
2. М.Пүрэвбадрах /Идэр сум/
3. Д.Бямбадорж /Баянтэс сум/
4. П.Эрхэмбаяр /3-р цэцэрлэг/
5. С.Нямбат /Их-уул сум/

7 ХҮРТЭЛХ НАС /охид/:
1. М.Хонгорзул /Идэр сум/
2. Г.Баярмаа /Цагаанхайрхан сум/
3. Ж.Төгсжаргал /Дэвшил сургууль/
4. Н.Энхжин /ЧЭҮЛСургууль/
5. Б.Цэнд-Aюуш /Нөмрөг сум/

8-9 НАС /хөвгүүд/:
1. С.Батбилэг /Баянтэс сум/
2. Ү.Батлхагва /Тосонцэнгэл II сургууль/
3. Э.Эрдэнэмөнх /Яруу  сум/
4. О.Бумбаяр /Дэвшил сургууль/
5. Г.Түмэннаст /Идэр сум/

8-9 НАС /охид/:
1. Ц.Сайхантөр /Идэр сум/
2. Б.Ану-Үжин /Тосонцэнгэл I сургууль
3. Г.Ууганжаргал /Тосонцэнгэл II сургууль/
4. Э.Долгорсүрэн /Их-уул сум/
5. Ш.Саруултуяа /Дэвшил сургууль/
10-11 НАС /хөвгүүд/:
1. П.Даваадэмбэрэл /ЧЭҮЛСургууль/
2. С.Мягмардорж /Дэвшил сургууль/
3. Т.Пүрэвбаатар /ХХТөв/
4. Д.Чандмань-эрдэнэ /Тэлмэн сум/
5. А.Оюунбадрах /Идэр сум/

10-11 НАС /охид/:
1. Б.Одонтуяа /Тосонцэнгэл II сургууль/
2  Ү.Өлзийдүүрэн /ЧЭҮЛСургууль/
3. Б.Номин-Эрдэнэ /Идэр сум/
4. О.Ану /ЧЭҮЛСургууль/
5. М.Намуунзул /Тосонцэнгэл I сургууль/ нар тус тус шалгарлаа.

Энэхүү тэмцээний тэргүүн байрт шалгарсан өсвөрийн аварга шатарчид маань 2014.01.22-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах УАШТ-д оролцохоор бэлтгэлдээ ороод байна.

Мэдээлсэн: ЗАВХАН АЙМГИЙН Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс